"Хогвартс"-ын төгсөгчдийн уулзалт

"Харри Поттер"-ын жүжигчид фэнүүдээ баярлуулах үүднээс Зул сарын баярын өмнө цуглаж уулзалджээ. Эмма Уотсон, Том Фелтон тэргүүтэй жүжигчид хамтдаа авахуулсан зургаа Инстаграм дээр нийтэлсэн байна. Алдарт цуврал 8 жилийн өмнө дууссан боловч ихэнх жүжигчид нь хоорондоо найзын холбоотой хэвээр байгаа юм.

"Хогвартс"-ын төгсөгчдийн уулзалт

Зул сарын энэхүү уулзалтаар Эмма Уотсон, Том Фелтон, Бонни Райт, Иванна Линч, Мэтью Льюис гэсэн 5 жүжигчин иржээ. Хэдийгээр хайртай жүжигчдээ нэг дор харах сайхан байсан ч Дэниел Рэдклифф, Руперт Гринт гэсэн гол хоёр хүн байгаагүйд фэнүүд нь сэтгэл дундуур үлджээ.

Драко Малфойн дүрийг бүтээсэн Том Фелтон уг зургаа нийтлэхдээ "Ангийнхан маань та бүхэнд зул сарын мэндийг хүргэж байна" гэсэн тайлбартайгаар оруулжээ. 

5 найзаас Том Фелтон гадаад төрхөөрөө фэнүүдээ ихээр гайхшруулсан байна. Сахал тавьж, Харри Поттерын шилийг зүүсэн түүнийг наргианы бай болгосон хүмүүс олон байв.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()