Сувилагчдын тухай сэтгэл сэртхийлгэм түүхүүд

Хүний амь нас аюулд орж, хүнд бэртсэн үед сувилагчийн эрдэм мэдлэг, авъяас чадвар хамгаас чухал учир төдий чинээ өндөр хариуцлагатай ажилд тооцогддог. Гэвч зарим сувилагчид хүмүүсийн хүлээлгэсэн итгэл, хариуцлагыг умартаж, хэний ч санаанд оромгүй аймшигт үйлдлүүдийг хийсэн байх юм. Иймд бид та бүхэндээ тэдгээр сувилагчдын хийсэн сэтгэл сэртхийлгэм, аймшигт түүхүүдийг орчуулан хүргэж байгааг хүлээн авна уу.

Сувилагчдын тухай сэтгэл сэртхийлгэм түүхүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гал гарах үеэр дөнгөж төрсөн хүүхдүүдийг орхиж явсан нь

2010.08.16-ны өдөр Румын улсын нийслэл Бухарест хотод орших Жиулести Матернити (Giulesti Materniti) эмнэлэгт цахилгааны гэмтлээс болж гал гарчээ. Эмнэлэгт ажиллаж байсан сувилагчдыг тухайн өдөр Фиорентина Даниела Кирстеа (Fiorentina Daniela Cirstea) гэх бүсгүй ахлаж байсан бөгөөд эмнэлгийн хяналтын камерт түүнийг нярай хүүхдүүдийг хэд хэдэн удаа орхиж, өөр тийш явж байгаа нь бичигдэн үлдсэн байна.

Ойролцоогоор үдээс хойш эмнэлэгт гал гарсан бөгөөд хамгийн аймшигтай нь нярай хүүхдүүдийн тасаг руу нэвтрэх карт зөвхөн Кирстеад байдаг байсан бөгөөд тэрээр гал гармагц нярай хүүхдүүдийн байгаа тасаг руу явалгүй өөр тийшээ яваад өгнө гэж хэн санах билээ. Эмнэлгийн бусад ажилчид болон гал сөнөөгчид хаалгыг онгойлгох гэж багагүй хугацаа алдсан бөгөөд үүнээс болж 7 хүүхэд амь насаа алдаж, 6 хүүхэд хүнд бэртсэн байна. Харин Кирстеа юу хийснээ мэдсэн гэлтэй ор сураггүй алга болжээ.

Гал гарах үеэр дөнгөж төрсөн хүүхдүүдийг орхиж явсан нь

2 Өвчтөний рентген зургийг интернетэд тавьсан

Эрүүл мэндийн салбарт ажилладаг хүмүүсийн хувьд, өвчтөний түүх, оношийг чанд хадгалж, нууцыг гадагш задруулахгүй байх тангарагтай байдаг. Гэвч энэ нь бодит байдал дээр төсөөлснөөс эсрэгээрээ болдог байна. 2009 оны 2 дугаар сард Уолворт Каунти Андершерифф Курт Пикнелл (Walworth County Undersheriff Kurt Picknell) эмнэлгийн зүгээс албан ёсны мэдэгдэл хийж байсан бөгөөд эмнэлгийн шинжилгээний хариу хадгалдаг өрөөнөөс хоёр сувилагч ямар ч зөвшөөрөлгүй өвчтөний рентген зургийг авч, интернетэд байршуулсан байна. Эмнэлгийн удирдлагууд энэхүү буруутай үйлдлийг үйлчлүүлэгчийнхээ гомдлын мөрөөр олж мэджээ.

Өвчтөний рентген зургийг интернетэд тавьсан

3 Өвчтөнүүдээ санаатайгаар хөнөөсөн

АНУ-ын Луйзиана мужид болсон Катрина хар салхины үеэр олон мянган хүн амь насаа алдаж, маш хүнд бэртэлтэйгээр эмнэлэгт хүргэгдэж байжээ. Уг мужид байрлах Мемориал Медикал (Memorial Medical) эмнэлэгт яаралтай хэвтэж, эмчлүүлэх шаардлагатай олон өвчтөнийг түргэн тусламжийн багийнхан авчирсан бөгөөд тэдгээр амь нас нь хутганы ирэн дээр байсан өвчтөнүүдийг доктор Анна Поу (Anna Pou) Черри Лэндри (Cherry Landry) болон Лори Будо (Lori Budo) гэх хоёр сувилагчийн хамт хариуцан эмчилж байжээ.

Харин тэднийг санаатайгаар өндөр настай 4 өвчтөний аминд хүрнэ гэж хэн санах билээ. Ахмад настай тэдгээр 4 өвчтөнд нойрсуулах эм их хэмжээгээр уулгасан бөгөөд үүнийгээ тэд ёс журмынх нь дагуу эмчилгээ хийж байхад өөрсдөө жамаараа бурхан болцгоосон хэмээн тайлбарлаж байсан байна.

Өвчтөнүүдээ санаатайгаар хөнөөсөн

4 Өвчтөний морфиныг хулгайлсан

2016 оны 1 дүгээр сард Кэйрен Линн Спийрмен (Karen Lynn Spearman) Марта Т. Берри Медикал (Martha T. Berry Medical) гэх нэртэй эмнэлэгт сувилагчаар ажилладаг байжээ. Харин эмнэлгийн удирдлагууд түүнийг өвчтөний эмчилгээнд зориулан хэрэглэх ёстой байсан морфиныг хулгайлж, хувьдаа ашигладаг байсныг хожим олж мэдсэн байна. Тэрээр хийсэн хэргээсээ болж, 8 жилийг шоронд өнгөрөөх болсон бөгөөд хэрэв түүний хулгайлсан морфинууд эзэндээ хэрэглэгдсэн бол олон хүний амь насыг аврагдах байсан биз ээ!

Өвчтөний морфиныг хулгайлсан

5 Морфинд донтсон

Кристин Уайте-Лэботт (Kristin Waite Labott) гэх бүсгүй Милуоки (Milwaukee) эмнэлэгт сувилагч хийдэг байсан бөгөөд удаа дараа эмнэлгээс "морфин" хулгайлж байгаад баригдсан нэгэн юм. "Fox TV"-ийн сэтгүүлч бүсгүй хэргийн мөрөөр сурвалжилж, түүнийг яагаад морфин хулгайлдаг байсан тухай асуурад, "Морфин хадгалдаг байсан өрөөг би маш сайн мэддэг байсан.

Тэнд морфиноос гадна өшөө олон төрлийн мансууруулах бодис байсан. Би авахгүй байж чаддаггүй байсан л даа" гэж хэлж байсан байна. Хачирхалтай нь Лэботт хулгайлсан морфиноо өөртөө ашигладаг байсан бөгөөд улмаар гарч чадахааргүй болтлоо донтсон байжээ. Хожим нэгэн зохиолч түүний амьдралаас сэдэвлэн "An Unlikely Addict" хэмээх нэртэй ном бичсэн нь чамгүй олон хувь борлуулагдсан байна.

Морфинд донтсон

6 Дөнгөж төрсөн хүүхдийг хулгайлсан нь

2014.03.01-ний өдөр Мелисса Мэкмен (Melissa McMahon) гэх бүсгүй Трой-Ривьере (Trois-Rivieres)-д орших нэгэн эмнэлэгт төрж, охинтой болсон бөгөөд түүнд Викториа гэдэг нэрийг өгчээ. Гэвч охиныг төрсний маргааш Мелисса охиноо хулгайд алдана гэж санаагүй биз ээ. Эмнэлгийн нууц камерт сувилагчийн хувцас өмссөн нэгэн эмэгтэй нярай хүүхдүүдийн өрөөнд нэвтэрч, охиныг уутанд хийж, авч явсан нь бичигдэн үлдсэн бөгөөд тэр дор нь цагдаад мэдэгджээ.

Гэвч охины аав болох Саймон Бойсклер (Simon Boisclair) дан ганц цагдаад мэдэгдэлгүй давхар цахим ертөнцийг ашиглаж,  өөрийн фэйсбүүк дээрээ охины тухай бичжээ. Түүгээр ч зогсохгүй, найзуудаасаа  тэрхүү постыг цааш нь түгээж, тус болохыг хүссэн байна. Залуугийн пост маш олон хүнд хүрч, хэрэг явдал болсноос нэг өдрийн дараа тэдний гэрийн хонох дугарч, бяцхан охин нь гадаа тэргэн дотор байсан байна. Хожим эмнэлгийн удирдлагуудын зүгээс охиныг хулгайлсан этгээдийг өөрсдийнх нь эмнэлэгт ажилладаг байсан, 21 настай Амбер Алерт гэгч эмэгтэй болохыг олж, цагдаад мэдэгджээ.

Дөнгөж төрсөн хүүхдийг хулгайлсан нь

7 Хулгайлсан хүүхдийг нь 19 жилийн дараа буцааж өгсөн

Селесте (Seleste) гэх бүсгүй Өмнөд Африкийн Кэйп таун (Cape Town)-д байрлах Грүүт Шуур (Groote Schuur) гэх эмнэлэгт төрсөн бөгөөд хөөрхөн охинтой болжээ. Бүсгүй төрснийхөө дараах мөчийг төдийлөн сайн санадаггүй бөгөөд ямар ч байсан түүний хэвтэж байсан өрөөнд сувилагч бүсгүй охиныг нь тэврээд зогсож байсан бөгөөд унтаад сэрэхэд охин нь сувилагчийн хамт алга болсон байсныг тод санадаг байжээ.

Уй гашууд автсан Селесте цагдаад мэдэгдсэн хэдий ч, хэрэг илэрч чадалгүй байсаар 19 жилийг ардаа үдсэн бөгөөд энэ хугацаанд үрийн зулай үнэрлэж чадахгүй байсан сувилагч бүсгүй түүний охиныг өөрийн охин мэт хайрлаж, өсгөж, хүмүүжүүлсээр иржээ. Тэрээр охинд Зеффани (Zeffany) гэх нэр өгсөн байна. Харин нас биенд хүрсэн охин сүүлийн үед сувилагч бүсгүйтэй таарч тохирохоо больсон бөгөөд найз нөхөд нь түүнийг ээжээсээ тэс өөр гэж хэлэх болсон нь охиныг эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэхэд хүргэжээ. Шинжилгээний хариу мэдээж өөр гарсан бөгөөд охин жинхэнэ эцэг эхээ хайх эрэлдээ гарч, цагдаа мэдэгдсэний эцэст 19 жилийн дараа төрсөн эцэг, эхтэйгээ уулзаж чадсан байна. Харин сувилагч бүсгүй 10 жилийг шоронд өнгөрөөхөөр болжээ.

Хулгайлсан хүүхдийг нь 19 жилийн дараа буцааж өгсөн

8 Нярай хүүхдүүдийн аминд хүрч, шатаасан

2010 оны 7 дугаар сарын сүүлээр Франц сувилагч Доминик Коттрез (Dominique Cottrez) 8 нярай хүүхдийн аминд хүрсэн хэргээр бүх насаараа шоронд хоригдох ял авч байжээ. Мөн түүний нөхөр Пьер-Мэри Коттрез (Pierre-Marie Cottrez) хам хэрэгт дуудагдсан байна. Түүний хувьд гэрийнхээ ойролцоо орших эмнэлэгт сувилагч хийдэг байсан бөгөөд үрийн зулай үнэрлэж чадахгүйгээс болоод нөхөртэйгөө таарч тохирохоо болж, улмаар бор дарсанд толгойгоо мэдүүлэх болсон байна. Хүүхэд төрүүлж чадахгүй өвчтэйгөө мэдсэн тэрээр хувь заяандаа хорсож, нярайн тасагт байсан 8 хүүхдийг нууцаар гэр рүүгээ авч явж, алсан бөгөөд цогцсыг нь шатаасан байжээ.

Нярай хүүхдүүдийн аминд хүрч, шатаасан

9 Өвчтөнтэйгөө бэлгийн харилцаанд орсон

Жордан Доналсон (Jordan Donalson) гэх этгээд 2016 оны 6 дугаар сард Нью-Йорк хотын шүүхээс хэвтэж, эмчлүүлж байсан эмнэлгийнхээ сувилагчийг хүчиндсэн хэргээр ял сонссон юм. Гэвч үнэн хэрэгтэй хэвтэж, эмчлүүлж байсан залууг сувилагч өөрөө эхэлж өдсөн бөгөөд түүнтэй унтахыг хүсч байгаагаа хэлжээ.

Тэд бусад өвчтөнүүд болон эмнэлгийн ажилчдыг түр амарч байх хооронд бэлгийн харилцаанд орсон бөгөөд уг үйл явдал болсны дараа сувилагч бүсгүй залууг шүүхэд өгч, өөрийг нь хүчиндсэн гэж мэдүүлжээ. Ямар ч нотлох баримт байгаагүй энэ хэргийг шүүхийнхэн залуугийн өмнө үйлдэж байсан гэмт хэргүүдийг үндэслэн сувилагч бүсгүйн талд шийдвэрлэсэн байна. 

Өвчтөнтэйгөө бэлгийн харилцаанд орсон

10 Өвчтөнийхөө морфиныг хулгайлж, үхэхэд хүргэсэн

Стефани А. Жонес (Steganie A. Jones) гэх эмэгтэй Уисконсин (Wisconsin)-д орших "UW" эмнэлэгт сувилагчаар ажилладаг байсан бөгөөд тэрээр амь нас нь хутганы ирэн дээр байсан өвчтөний эмчилгээнд маш чухал хэрэгтэй байсан морфиныг нууцаар хулгайлснаас болж, өвчтөн амь насаа алдсан байна. Тэрээр өмнө нь хэд хэдэн өвчтөнүүдэд хэмжээг нь хэтрүүлэн нойрсуулах эм тарьж, амь насыг нь аюултай нөхцөл байдалд оруулж байсан удаатай ажээ.

Өвчтөнийхөө морфиныг хулгайлж, үхэхэд хүргэсэн

11 Эбола өвчин туссанаа нуусан

2014 онд Шотланд сувилагч Паулин Кафферки (Pauline Cafferkey) гэх бүсгүй Африк тив рүү эбола вирусыг эмчлэхээр явжээ. Үхэлд хүргэх аюултай энэхүү вирусыг Кафферки Африкийн өвчтөнүүдийг эмчилж байхдаа туссан бөгөөд тэрээр энэ талаар мэдэж байсан хэдий ч, хэнд ч хэлэлгүй нуужээ. Улмаар Сьерра Лионыг орхиж, нутаг буцахаар бөгөөд тэрээр Их Британий хил дээр очих үед түүнийг ариутгалын ажилчид уг вирусээр өвчилсөн болохыг олж илрүүлсэн байна. Хэрвээ бүсгүй хил нэвтэрсэн бол өнөөдөр европийн олон орнууд, гамшгийн хэмжээнд очиж болзошгүй байсан тухай эмч нар хэлж байжээ.

Эбола өвчин туссанаа нуусан

12 Өвчтөний амийг хөнөөсөн

2016.09.15-ны өдөр Лагос хотын Онипану (Onipanu) гэх газар нэгэн аймшигтай хэрэг гарсан бөгөөд сувилагчаар ажилладаг байсан, 27 настай Олугбенга Исаак (Olugbenga Isaac) гэх залуу шүд нь тэсэхийн аргагүй өвдсөн 19 настай өвчтөний өрөөнд очжээ. Мэдлэг муутай байсан Исаак яах учраа олоогүй бөгөөд өвчтөнд нойрсуулах тариаг их хэмжээгээр тарьжээ. Гэвч хүн бүрийн амыг ангайлгасан үйл явдал болсон бөгөөд хэт их нойрсуулах эм тариулсан өвчтөн төд удалгүй нас барсан байна. Уг хэрэг явдлаас үүдэж, Исаакыг шоронд хорихоор болжээ.

Өвчтөний амийг хөнөөсөн

13 Хүүхэд хулгайлсан

2016 оны 1 дүгээр сард 27 настай нэгэн бүсгүй нярай хүүхдээ тэврэн Висенте Сотто Мемориал Медикал (Vicente Sotto Memorial Medical) гэх эмнэлэгт ирсэн бөгөөд түүнийг эмнэлэгт ирмэгц нэгэн сувилагч бүсгүй охиныг яаралтай мэс ажилбарт оруулах шаардлагатай болохыг ээжид нь хэлээд охиныг аваад явчээ. Харин тэрээр охиныг авч, эмнэлгийн хойд хаалгаар гарч байгаа нь нууц камерт бичигдсэн бөгөөд хэрэг явдлыг ойлгосон охины ээж тэр даруйд цагдаад мэдэгджээ. Харин цагдаа нар яаралтай хэргийн газар ирж, болсон явдалтай танилцсан бөгөөд нэг өдрийн дараа сувилагчийг олж, охиныг ээжид нь буцаан өгсөн байна. 

Хүүхэд хулгайлсан

14 Үхэх нь тодорхой болсон гэх шалтгаанаар өвчтөнүүдээ хөнөөсөн

Барбара Салисбери (Barbara Salisbury) гэх эмэгтэй нь Лейтон (Leighton) гэх эмнэлэгт сувилагчаар ажиллаж байх үедээ буюу 1999-2001 оны хооронд 4 өвчтөний аминд хүрсэн нэгэн юм. 76-92 орчим настай өвчтөнүүдийг үхэх нь нэгэнт тодорхой болсон байж, эмнэлгийн хэрэгсэл хэрэглэж, эм тан уух шаардлагагүй бөгөөд амьдрах боломжтой нэгэн нь хэрэглэх хэрэгтэй хэмээн үзэж, тэрээр нойрсуулах тариаг их хэмжээгээр тарьж, бүгдийнх нь амийг хөнөөсөн байна. 

Үхэх нь тодорхой болсон гэх шалтгаанаар өвчтөнүүдээ хөнөөсөн

15 Ажилд оруулаагүй шалтгаанаар амийг нь хөнөөсөн

Сувилагч хүн гэдэг аль болох өвчтөний амь насыг аврахын тулд хийж болох бүх л зүйлийг хийх ёстой байдаг атал өмнө өөрийг нь ажилд аваагүй нэгний амь үхлийн ирмэг дээр байх үед юу ч хийлгүй харж зогссоор байгаад үхүүлсэн хэрэг Бэнбери (Bunbury) гэх газар гарч байжээ. Бенжамин Гийн (Benjamin Geen) гэх этгээд энэ хэргийг үйлдсэн байна. Харин тэрээр өмнө нэгэн эмнэлэгт хоёр өвчтөний амь насыг хөнөөж, 10 гаруй өвчтөнийг гэмтээгээд ор сураггүй алга болсон этгээд байсан бөгөөд цагдаа нар Гийнийг баривчилж, бүх насаар нь хорьжээ.

Ажилд оруулаагүй шалтгаанаар амийг нь хөнөөсөн

Та болон таны ойр дотны хүмүүс дунд иймэрхүү шалтгаанаас болж хохирсон хүмүүс байгаа юу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()