Америкийн алдарт "юүтүбер" дэлхийн хамгийн үнэтэй тийзээр нисч үзүүлжээ

2019-12-22, 14:09
7,311

11.6 сая дагагчтай Америкийн юүтүбер Кэси Нистат (Casey Neistat) саяхан Эмиратын Etihad Airways компаниас санал болгодог дэлхийн хамгийн үнэтэй тийзээр нисч, тансаг үйлчилгээнүүдийг нь авснаа үзэгчдэд хуваалцжээ.

Америкийн алдарт "юүтүбер" дэлхийн хамгийн үнэтэй тийзээр нисч үзүүлжээ

Кэси Нистатын хувьд өөрөө тус тийзийг аваагүй бөгөөд үнэндээ Etihad-аас сурталчилгааны зорилгоор түүнд санал болгосон аж. Абу Дабигаас Нью-Йорк хүртэл 14 цаг үргэлжилдэг тус нислэгийн хамгийн үнэтэй тийз нь 70 мянга гаруй доллар юм байна.

Хамгийн үнэтэй "Ресиденс" ангилал нь тусдаа үйлчлэгч бүхий гурван өрөө байранд байгаагаас ялгаагүй.

"Ресиденс" ангиллын зочны өрөө

Буйдангаас хана хүртэл зай нэг метр гаруй тул тааваараа хөлөө жийж болно.

Хонгилын урт нь 4 метр гаруй.

Буйдангийн доор ундаанууд хийсэн хөргөгч бий.

Унтлагын өрөө нь цонхгүй бөгөөд дотроосоо түгжиж болно.

Дотроо телевизтэй.

Хувийн ариун цэврийн өрөөтэй.

Ариун цэврийн бүхий л бүтээгдэхүүнийг бэлдэж өгсөн.

Ариун цэврийн өрөөний шүршүүр нь 10 минутын турш халуун устай байдаг.

Тансаг ресторанаас дутахааргүй хоолоор үйлчилнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()