Мадонна нялх амрагаа олонд "харуулжээ"

Америкийн поп дива, алдарт дуучин Мадонна үе мултарсан залуу амрагтайгаа Майами хотод иржээ. 26 настай Ахламалик Уильямс (Ahlamalik Williams) гэх залуухан бүжигчин эрийг найз залуугаараа сонгосон алдарт дуучин маань их л аз жаргалтай байгаа бололтой.

Мадонна нялх амрагаа олонд "харуулжээ"

Тэрээр саяхан Майами хотод хийсэн аялан тоглолтынхоо үеэр өөрийн охин болон залуухан амрагийнхаа хамт зочид буудалд амарч байхдаа  папараццид өртжээ. 

 

61 настай алдарт од маань, өөрийн бүжигчдийн нэг болох  26 настай Уильямтай уулздаг болсон. Хосууд хэдэн сарын турш хамт байсан ч харилцааныхаа талаар олонд дэлгээгүй байсан юм. Саяхан цахим орчинд цацагдсан эдгээр зургууд тэднийг харилцааг нөхөрлөлөөс илүү дотно гэдгийг батлах биз ээ. 

Хар даашинз өмссөн Мадоннаг бүжигчин найз залуу нь санаа зовсон шинжгүй тагтан дээр тэврэн зогсож байсан аж. 

Үүнээс гадна, дуучны 23 настай охин Лурдес (Lourdes) зочид буудлын өрөөний тагтан дээр үл таних залуутай үнсэлцэн зогсож байжээ. 

Бүжигчин залуу маань Мадоннатай 2015 оноос хойш уулзаж эхэлсэн ч олон нийт тэдний талаар саяхнаас л ярих болсон. Тэрээр "the div diva God Control" шөнийн клубд болсон буудалцааны үеэрх бичлэг дээр гардаг. Уг хэрэг нь 2016 онд Орландо хотын Пульс гей клубд болж 49 хүн амиа алдаж, 53 хүн шархадсан цуст үйл явдал юм. 

Поп дива маань өмнө ч залуухан эрчүүдийг амрагаараа сонгодог байв. Тэрээр 23 настай бүжигчин Брахим Зайбат, 26 настай Тимор Стеффенс, 31 настай загвар өмсөгч Кевин Сампайо нартай уулзаж байсан байна. 

Мадоннагийн "Madame X" нэртэй аялан тоглолтын хөтөлбөрт 7 төрлийн гайхалтай шоу үзүүлбэрүүд багтжээ. 

Түүний охин нь ээж болон залуу амрагийнх нь хамт үл таних залуутайгаа халуун дулаан уур амьсгалтай харагдаж байлаа. 

Хэдэн долоо хоногийн өмнө Лурдесыг Огайо мужийн тэшүүрчин Джонатан Пуглиятай гэрлэх гэж байгаа гэсэн яриа гарч байсан. Залуус 2 жилийн турш болзож байсан боловч салсан бололтой. 

Гайхамшигт Мадонна цаг үргэлж сайхан залуустай болздог зангаа тавихгүй бололтой. Түүнийг шүтэн бишэрдэг залуу эрчүүд үргэлж ойр хавьд нь эргэлдэж байдаг нь нууц биш юм. Тэрээр залуустай дуртайяа уулздаг бөгөөд олны хэл аманд өртөхөөс огтхон ч  санаа зовдоггүй нэгэн. Нэрт одын хажууд байна гэдэг хүн бүрд олдоод байхааргүй давуу тал билээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()