1
Дуу чимээг цахилгаан болгон хувиргах
Филиппинний Шинжлэх Ухааны Их Сургуулийн оюутнууд энэхүү санааг анх хэрэгжүүлжээ. Тэд "дууны долгионыг цахилгаан энерги болгон хувиргах санаа олон жилийн турш байсаар ирсэн ч үүнийг бодитоор хэрэгжүүлж болох шинэ аргыг бид олсон юм" гэжээ. Тэд яг энгийн спикер шиг төхөөрөмж бүтээсэн ба энэ нь арай өөрөөр ажилладаг байна. Дууны долгион чичирхийлж спикерний диафрагмд хүрснээр спикер доторх соронз болон ороомогт шилжин ордог. Энэхүү санаа нь "Мангасуудын Ертөнц" хүүхэлдэйн кинонд тусгагдсан байдаг ба тэд хүүхдүүдийг айлган уйлуулж, үүнээсээ энерги авдаг билээ.
2
Хэдхэн минутад бүтэн биеийн оношлогоо хийх
Английн Листерийн Рояал эмнэлэгт урт дараалсан үзлэг, олон янзын шинжилгээ өгөлгүйгээр бүх төрлийн өвчнөө оношлуулах боломжтой гэнэ. Өөрийг нь ямар өвчин зовоож байгааг мэдэхийн тулд өвчтөн хэдхэн минут буйдан дээр суух л шаардлагатай. Энэхүү олон мэдрэгчтэй төхөөрөмж нь судасны цохилт, үнэр, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ гэх мэт хүний бие дэх нарийн үзүүлэлтүүдийг гаргадаг. Уг гайхалтай төхөөрөмжийг бүтээгчид цаашлаад бид хүний бие дэх дисбиосоос хавдар хүртэл олон тооны өвчнийг оношилж чаддаг болно гэжээ. Бид яг энэ үйл явдлыг "Star Trek" киноны доктор Маккойн үзэгдлээс харж болох юм.
3
Эмч нар нанобот хэрэглэдэг болно
Бид "Баатруудын Хот" хүүхэлдэйн киноноос л анх наноботуудын талаар мэдэж авсан бол удахгүй эмч нар наноботуудтай ажилладаг болох ажээ. Эдгээр ботуудыг хорт хавдартай өвчтөний биед суулгаснаар эдгээр нь хавдрын эсүүдийг олж цаашид үржихийг нь зогсоож өгнө гэнэ.
Энэ нь Японы Курата роботууд нь кинон дээрх шиг байлдааны бүтцээр тоноглогдсон. Гэхдээ ялгаатай нь тэд улс орон, үндэсний хэмжээнд бус хоорондоо тулалддаг ажээ.
4
Хөөрдөг сандал
Кобе Гакуин Их Сургууль яг Wall-E хүүхэлдэйн кинонд гардаг шиг агаарт хөөрдөг сандал бүтээжээ. Эдгээр сандал нь 150 кг-аас дээш жинтэй хүмүүст зориулагдсан бөгөөд түүнээс дээш жинтэй ачаа барааг зөөвөрлөвөл сандал газраасаа ч хөдөлж чадахгүй гэнэ. Цаашид энэхүү бүтээл нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг саадгүй зорчиж, хөдлөхөд ихээхэн тустай юм.
5
WALL-I робот
Эдгээр роботуудыг Америкийн хөгжүүлэгчдийн клубийн инженерүүд бүтээсэн ба кинон дээрхээс ялгаатай нь тэд удирдлагаар ажилладаг байна. Гэхдээ тэд сая сая хүүхдийн дуртай WALL-I роботтой адил дуугарч, ярьж чаддаг гэнэ. Уг роботыг бүтээж байхдаа инженерүүд нарийн сайн ажиллаж, жижиг зураасыг нь хүртэл дуурайлган хийжээ.
6
Таагүй дурсамж арилгах
"Тунгалаг оюуны мөнхийн гэгээ" кинонд гунигт хайрын түүхээ мартахын тулд гол дүрийн залуу өөрийн дурсамжаа арилгуулдаг. Үүний тулд түүнийг дурсамжаа бодох зуур нь тархины үйл ажиллагааг нь хянадаг. Яг энэ үйл явдал өнөөдрийг хүртэл зөвхөн кинон дээр л гардаг байж боломгүй зүйл шиг санагддаг байсан бол эрдэмтэд ийм төрлийн анхны туршилтаа хулгана дээр явуулжээ. Ингэснээр хүний таагүй дурсамжийг арилгах боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн ба ирээдүйд гэмтлийн дараах эмгэг, сэтгэл гутралыг эмчлэхэд хэрэглэдэг болно гэжээ.