Гэр бүлээрээ шинэ оныг угтахад хамгийн тохиромжтой 10 хот

2019-12-19, 09:30
3,571

Хүн бүрийн догдлон, тэсэн ядан хүлээдэг баяр бол яах аргагүй шинэ жил билээ. Энэхүү баярыг гэр бүл, найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ мартагдашгүй угтахыг бид бүгд хүсдэг. Тэгвэл та бүхэнд шинэ жилийг жинхэнэ утгаар нь мэдрүүлэх хотуудыг танилцуулж байна. 

Гэр бүлээрээ шинэ оныг угтахад хамгийн тохиромжтой 10 хот

1 Берн, Швейцарь

Өвлийн гайхамшиг гэгддэг Швейцарийн шинэ оны уур амьсгалыг Европын аль ч улс, хотуудтай харьцуулшгүй. Баярын уур амьсгал орох үед дундад зууны үеийг санагдуулам Берн хотын алтлаг гэрлээр чимэглэгдсэн төрх үлгэрийн мэт тансаг харагдана. Мэдээж тэнд, олон тооны худалдааны захууд ажиллах бөгөөд халуун шоколад уун, эргэн тойрныг ажин суух кофе шопууд ч элбэг тааралдана. Та анх удаа Швейцарийг зорих гэж байгаа бол 800 жилийн түүхтэй эртний хотоор аялахад бэлтгэлтэй байгаарай. Ялангуяа Берн хот дахь 13-р зууны үеийн "Цагт цамхаг, Готик сүм" зэрэг сонирхолтой газруудыг заавал үзэх хэрэгтэй. Мөн Гуртаны толгод дээр очиж цана чаргаар гулгахын зэрэгцээ өвлийн гайхалтай үйл ажиллагаануудад оролцох боломжтой. 

Берн, Швейцарь

2 Амстердам, Нидерланд

Нидерланд улс, тэр дундаа Амстердам бол шинэ оны баяраар жуулчдын хамгийн их зорьдог газруудын нэг юм. Нидерландчууд шинэ оныг жинхэнэ утгаар нь тэмдэглэгдэг бөгөөд гудамж талбай, булан тохой бүрд баярын уур амьсгал шингэсэн байдаг юм. Амстердамын төв талбайд 20 метр өндөр гацуур модыг 4км урт гэрлээр чимэглэсэн байх ба төрөл бүрийн дуучид, хөгжимчид цаашлаад хоол унд, уух зүйлс ч хаа сайгүй тааралдана. Шинэ оноо гайхалтай угтахад шаардлагатай бүхий л зүйлс энэ хотод бий. Амстердамын гэрлийн фестивалийн үеэр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн уран бүтээлчдийн өвөрмөц содон гэрлэн баримлуудыг сонирхох боломжтой бөгөөд хотын шөнө ердийнхөөс ч илүү үзэсгэлэнтэй харагдана. 

Амстердам, Нидерланд

3 Лапланд болон Хельсинки, Финланд

Өвлийн өвгөний өлгий нутаг гэгддэг цас мөсний орон Финландын Лапланд, Рованиеми хотууд энэ жагсаалтаас гадуур өнгөрч хэрхэвч болохгүй биз ээ. Тэнд та мөсөн дээр унтаж, мөсөн ууланд авирч, цана, чарга, тэшүүрээр гулган, Сантагийн нууц оффист зочлох гээд шинэ жилийг жинхэнэ утгаар нь мэдрэхэд хамгийн тохиромжтой газар юм. 

Мөн энд гоёмсог Хельсинки  хотыг ч дурдах хэрэгтэй. Тэндхийн уран барилгуудын гайхалтай шийдэл, тохилог кофе шопт үдийн зоог барих нь мөн л шинэ жилийн гайхалтай орчинг бүрдүүлэх болно. Түүнчлэн Хельсинкийн мөсөн цэцэрлэгт хүрээлэнд тэшүүрээр гулгасны дараа халуун кофе ууж дулаацах шиг төгс мэдрэмж үгүй болов уу. 

Тэгвэл энэ бүхнийг бодит болгохоор "Unitel" компаниас Финланд руу аялуулах шинэ жилийн ШИДЭТ НОГООН карт худалдаанд гаргаж эхэлснийг дуулгахад таатай байна. Та 8’000 төгрөгийн ШИДЭТ НОГООН картаар дансаа цэнэглээд хайртай дотны хүнтэйгээ хосоороо Финландын аялалд гарах эрхийн эзэн болох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзээрэй.

Лапланд болон Хельсинки, Финланд

4 Прага, Чех

Цонхны урдуур шинэхэн цас зөөлнөөр унахыг ажин Прага хотын өглөө эхлэх болно. Дээвэр дээрх хөвсгөр цаснаас илүү шинэ жилийн баярыг мэдрүүлэх юу байх билээ. Мөн хотын алдартай кофе шопуудад зочлон, дэлхийн хамгийн амттай халуун шоколадыг ууж үзэх хэрэгтэй. Шинэ жилийн үеэр хуучин хот болон Венслас талбай дээр төрөл бүрийн амттан, чех үндэсний хоол гээд таны хүссэн бүхэн худалдаалагддаг. 

Прага, Чех

5 Тромсо, Норвеги

Норвегийн өвлийн шөнө өдрөөсөө илүү үзэсгэлэнтэй. Шөнө дунд дулаан хөнжлөөр биеэ ороон түүдэг галын дэргэд сонгодог зохиол уншин сууж байна гээд төсөөл дөө. Цэвэр агаарт байгалийн сайхныг мэдрэхийг сацуу гайхамшигт туйлын туяаг ажиглах боломжтой юм.

Тромсо, Норвеги

6 Нюрнберг, Герман

Нюрнбергийн Зул сарын баярын зах (Nurnberger Christkindlesmarkt) -ыг үзэхээр жил бүр 2 сая жуулчид ирдэг юм. Хүмүүсийн хамгийн их үзэхийг хүсдэг газрууд гэвэл аварга том модон алсыг харагч, эртний морин тойруулга болон уурын галт тэрэг нарыг нэрлэж болно.

Нюрнбергийн Зул сарын баярын зах нь зөвхөн гараар хийсэн тоглоом зардагаараа алдартай. Эндээс та нэг ч хуванцар тоглоом олохгүй. 

Нюрнберг, Герман

7 Квебек, Канад

Байгаль орчинд ээлтэй Квебек хот нь өвлийн улиралд зориулсан олон зугаа цэнгэлийг үйл ажиллагаа явуулдгаараа алдартай. 

Ялангуяа Хуучин Квебек нь жинхэнэ шинэ жилийн уур амьсгалыг бүрдүүлж чадсан хот юм. Энд ирсэн хүмүүс төрөл бүрийн махан бүтээгдэхүүнийг шинэ жилийн зах дээрээс худалдаж авах боломжтой юм. Тэр дундаа туулайн бөөр модны самраар хийсэн бялууг идэж үзэхийг нутгийн иргэд санал болгодог аж. 

Квебек, Канад

8 Зальцбург, Австри

Моцартын төрсөн газар,  "The Sound of Music" киноны зураг авалт хийгдсэн Зальцбург хот нь шинэ жил тэмдэглэхэд төгс тохирох газрын нэг юм. Цасаар хучигдсан уулс, архитекторын өвөрмөц шийдэл хийгээд уламжлалт захууд гээд баяр дээр тань баяр нэмэх гайхалтай зүйлс олон бий. "Аниргүй шөнө" хэмээх алдарт аялгуу 1918 онд анх удаа тус хотод шинэ жилийн баяраар эгшиглэж байсан юм. 12 сард эндхийн хүмүүс Крампус гэгддэг Альпын араатан шиг хувцасладаг бөгөөд хаа сайгүй элдэв янзын баг, хувцас өмссөн дэггүй хүүхдүүд хөгжилдөж байхыг харах боломжтой. Мөн Зальцбург дахь Крампусын үйл явдлаар төрөл бүрийн болзооч зохиогддог байна. 

Зальцбург, Австри

9 Москва, ОХУ

Өвлийн төрхөөрөө Москва хот нь ОХУ-ын хотуудаас хамгийн алдартай нь юм. Орос улсад шинэ жилийн баярын үеэр хаа сайгүй гацуур мод чимэглэсэн байдаг. Москва хот Кремль, Улаан талбай, Гэгээн Базилын сүм, Лениний бунхан, Большой театр гэх мэт үзэж харах газруудаар дутахгүй. 

Түүнчлэн шинэ жилийн баярыг Байгаль нуурын эрэг дээр тэмдэглэхэд нэн тохиромжтой. Учир нь тэнд шинэ жилээ тэмдэглэсэн аялагчид харьцангуй зөөлөн уур амьсгал дунд жинхэнэ өвлийн байгалийн гоо үзэсгэлэнг мэдэрч чаддаг юм. 

Москва, ОХУ

10 Рейкьявик, Исланд

Исландчуудад шинэ жилийн баярыг тэмдэглэх хэд хэдэн өвөрмөц уламжлал байдаг.  Тухайлбал, "Юлетидийн шил" 13 гэх үйл явдал жил бүр уламжлал болон зохиогддог бөгөөд 13-ны орой хүүхдүүдэд шинэ жилийн өмнөх бэлэг хүргүүлдэг. Рейкьявик хотын төв хэсэгт байрлах Ингольфсторг талбайд бүх төрлийн амттан, бэлэг сэлт худалдаалагдана. Зөөлөн цас, гэрлэн чимэглэл, туйлын туяа зэрэг нь Рейкьявик хотын шинэ жилийн уур амьсгалын гайхалтай бүрдүүлдэг юм. 

Рейкьявик, Исланд

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()