1
Хүүхэд нас
Тэрээр Египетийн султан Судан Фуад I-ийн үед 1921 оны 11-р сарын 5-нд Рас-эль-Тин (Александрия) ордонд төрсөн бөгөөд түүнд Фавзиа бинт Фуад гэх нэр хайрлажээ. Орчуулбал “ялалт дагуулсан” гэсэн утгатай аж. Хаан Фуад болон хатан хаан Назли нарын охинтой “эрхэм дээдэс” гэж харьцах ёстой байв. Түүний ирээдүй тодорхой байсан бөгөөд тэрээр Египетийн гүнж гэх эрхэм цолын эзэн байлаа.
17 насандаа Фавзиа маш үзэсгэлэнтэй болж, эргэн тойрны хүмүүс түүний гоо үзэсгэлэнг биширч байсан юм. Тэрээр гайхалтай цэнхэр нүд, нарийн бэлхүүстэй, төгс бие галбиртай байжээ.
"Гэнэн цайлган, хайр гэрэлтсэн" бурхны бэлэг гэмээр охиныг хүүхэд асрагч, нагац, болон ордны хамгаалагчид бүх л муу муухай зүйлээс хамгаалж өсгөсөн юм. Гүнж Швейцарьт боловсрол эзэмшиж, франц болон англи хэл дээр чөлөөтэй ярьдаг байв. Тэрээр Европын соёл иргэншлийн талаар багагүй мэдлэгтэй байжээ. Фавзиа цаг төрийн таатай нөхцөлд амьдарч байсан бөгөөд лалын шашинтнууд европын соёл иргэншлийг өөрийн улс оронд нэвтрүүлэхийг хичээж байв. Бүсгүйчүүд бараг эрчүүдтэй адил эрхтэй болж, гивлүүр өмсөхгүй байж, мэдлэг боловсрол эзэмших, ажилд орох эрхтэй болсон юм.
Сургуулиа төгссөнийхөө дараа бүсгүй эх орондоо эргэн иржээ. Тэрээр хааны удмын өв залгамжлагч болоод зогсохгүй лалын шашинтнуудын дүрэм журмыг баримтлах хэрэгтэй боллоо. Түүнийг салхинд гарах үед маш олон хамгаалагч нар дагалдан явна. Хатан хааны өв залгамжлагч болох тэрээр амьдралын аз жаргал, баяр хөөрийг мэдэрч чадахгүй байлаа.
Фавзиягийн хүүхэд нас
2
Хориг мэт гэрлэлт
Египет болон Ираны хаад хүүхдүүдээ гэрлүүлэх тал дээр маш хурдан санал нийлсэн бөгөөд Фавзиа гэрлэхийнхээ өмнө нэг л удаа нөхөртэйгөө уулзсан байна. Мохаммед Реза нь Фавзигийн зургийг нэг удаа хараад л түүнийг эхнэрээ болгох шийдвэр гаргажээ. Ингээд нүсэр хуримын ёслол 1939 оны 3 сард зохион байгуулагдсан. Дэлхий даяар 18 настай сүйт бүсгүй болон 20 настай сүйт залуугийн гоо үзэсгэлэнг биширч байсан гэнэ. Фавзиаг тухайн үеийн кино од болох Вивьен Ли болон Хайди Ламарртай харьцуулж байжээ.
Ираны ханхүү Мухаммед Реза Шаха Пехлеви болон Египетийн гүнж Фавзии бинт Фуад нарын гэрлэлтийг баталгаажуулсан тэмдэгт.
Жилийн дараа хосууд анхны охиноо өлгийдөж авсан байна. Бяцхан гүнжийг Шахназ хэмээн нэрлэжээ. Харин Мухаммед хүүтэй болохыг хүсэж байв. Хосуудын хувьд хүүхэдтэй болох нь хэцүү биш байсан хэдий ч Фавзиагийн чихэнд Мухаммедийн араар тавилтын талаар сонсогдож эхэлсэн байна. Ингээд дээсэн дөрөөн дээр байсан харилцаа нурах эх үүсвэр тавигджээ.
Египетийн гүнж Мухаммедтай гэрлэсний дараа түүнд Ираны гүнж хэмээх цол албан ёсоор оноогдсон байна. Реза Пехлевигийн эцэг нь өв залгамжилсан хаан биш бөгөөд тэрээр дайны үеэр хаан ширээнд заларсан аж. Хэдийгээр хаан язгууртны амьдралаар амьдрах гэж хичээж байсан ч төрөлхийн хаан биш түүнд энэхүү даалгавар хэцүүхэн санагдаж байжээ.
Фавзиагийн гэр бүлд хадам эцгийнх нь хяналт нэмэгдлээ. Түүнийг Египетээс дуртай зүйлээ авахыг нь хоригложээ. Хаан Реза Пехлеви гүнжийг эргэн нутаг руу нь явуулахыг хүсэж байсан бөгөөд бүсгүйн хийж буй алхам бүр нь түүнийг шинэ амьдралд хөл тавьсан болохыг тодорхойлж байсан юм. Гэр бүлийнхэнтэйгээ холбоо тогтоохыг нь хүртэл хориглосон байна. Ингээд бүсгүй алтан торонд оржээ.
Ираны шах анхны гэргий Хатан хаан Фавзия бинт Фуад болон том охин гүнж Шахназынхаа хамтаар
3
Эмэгтэй хүний аз жаргалаа титмээр сольсон нь
Хэсэг хугацааны дараа Мухаммед Реза Пехлеви хаан сэнтийд заларсан бөгөөд хаан нөхөртэй болсон ч Фавзиа аз жаргалгүй хэвээр байв. Нөхрийн гэр бүл болон нөхөр нь Фавзиаг ихээхэн дарамтанд амьдруулдаг байсан учир бүсгүй сэтгэл санааны гүн хямралд орсон байна.
Ираны хатан хаан Фавзи болон түүний эгч Гүнж Ашраф Пехлеви
Аргаа барсан хатан Багдадад ажиллаж байсан Америкийн сэтгэл зүйчид ханджээ. Европын хөгжингүй соёл иргэншлийг илүүд үзэж байсан Фавзиад Тегеран уйтгартай, хоцрогдсон хот мэт санагдаж байв. Хэдийгээр бүсгүй европын хоёр хэлээр чөлөөтэй ярьж чаддаг байсан ч фарси хэл сурч чадаагүй учир нөхөртэйгөө франц хэлээр ярьдаг байсан гэнэ.
Мухаммед Реза Пехлевигийн титэм гардуулах ёслолын үеэр “Life” сэтгүүлийн гэрэл зурагчин Сесил Битоныг урьж авчирсан байна. Сэтгүүлч Ираны хатан хааны гоо үзэсгэлэнг биширч түүнийг “Азийн Венера” гэж нэрлэжээ. Ингээд Фавзиа сэтгүүлд зориулсан тусгай зураг авалтад оролцохоор болсон байна. Тэрээр 1942 оны “Life” сэтгүүлийн нүүрийг чимэглэж, хатан хааны гоо үзэсгэлэнгийн талаар дэлхий даяар ярих болжээ. Гэхдээ гэрэл зургууд дээр Фавзиа огтхон ч инээмсэглэхгүй, гунигтай, ядарсан байдалтай харагдана.
Хатан Фавзиа нь Ираны улс төрийн болон олон нийтийн амьдралд идэвхтэй оролцож байжээ. Тэрээр жирэмсэн эхчүүд болон хүүхэд хамгаалах "APPWC" холбооны удирдагч байсан гэнэ.
1942 оны зун. Сесила Битоны дарсан зураг.
Хувийн аз жаргалыг мэдрэхийн тулд бүсгүй Каир руу буцах зоригтой шийдвэр гаргасан байна. Ийнхүү зуатах нь түүний бүх хэргэм зэргийг үгүй хийхийг тэрээр ойлгож байсан юм. Лалын ертөнц түүнд хатуу шаардлага тавих болно гэдгийг ч мөн мэдэж байлаа.
Шалгалтын үеэр Америкийн цэргийн жийпэнд явж буй Фавзия. Тегеран, 1944 оны 3-р сарын 1.
1945 онд тэрээр Египет руу зугтах маш аюултай алхам хийлээ. Тэрээр нөхрөөсөө зугтсан хамгийн анхны лалын шашинтан эмэгтэй болжээ.
Тэрээр эрх чөлөөгөө маш үнэтэй олж авсан юм. Бүсгүй охиноо нөхөртөө үлдээсэн байна. Мухаммед 3 жилийн турш энэхүү салалтыг хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд эцэст нь Фавзиаг эрүүл мэндийн шалтгаанаар эрэгтэй хүүхэд төрүүлэх боломжгүй хэмээн үзэж гэрлэлтийг цуцалсан аж. Гэрлэлт цуцлахын хамтаар Фавзиагийн Иранд эзэмшсэн эрх мэдлийг нь хураан авчээ. Ингээд тэрээр дахин Египетийн гүнж болсон байна.
Ираны хатан Фавзиягийн албан ёсны гэрэл зураг. 1945 он (Каир руу явахын өмнө)
4
Хоёр дахь гэрлэлт
Мухаммедаас салснаас 4 жилийн дараа Фавзиа дахин гэрлэсэн байна. Энэ удаад тэрээр хурандаа Исмаил Ширинийг нөхрөөрөө сонгосон бөгөөд энэ удаагийн гэрлэлт амжилттай болжээ. Тэрээр аз жаргал гэж юу болохыг мэдэрч хүү, охин хоёр төрүүлжээ. Хосууд Каир дахь Фавзиагийн байр болон Александр дахь байшиндаа амьдарч байсан гэнэ.
1954 онд Египетэд улс төрийн өөрчлөлт явагдаж, Египетийн удирдлага нь зэрлэг балмад хурандаа Гамаль Абдель Насерын гарт шилжсэн байна. Фавзигийн бага дүү болох Фарука төрийн эрх мэдлийг барьж байсан ч Гамалийг төрийн эрхэнд гарснаас хойш эх орноосоо зугтсан аж. Хэдийгээр Фавзиа болон түүний нөхөр өөрийн амь насанд санаа зовж байсан ч эх орондоо үлджээ. Азаар бүх зүйл тайван өнгөрч, тэднийг хэн ч оролдсонгүй.
Хоёр дахь нөхөр Исмаил Ширинынхаа хамт
Египетийн дараагийн удирдагч Анвар Садат болсон бөгөөд тэрээр үнэнч улс төрийн зарчмыг баримталдаг байжээ. Ингээд тэрээр Египетийн хамгийн сүүлийн гүнжийг уулзалтад дуудсан байна. Ийнхүү Анвартай ярилцаж байх үедээ Фавзиа хатан хааны титмээ хоёр удаа алдаж байсан талаараа түүнд хэлжээ. Өнгөрснийхөө талаар ярьж байх үедээ бүсгүй инээмсэглэж байсан юм.
Гүнж Фавзиагийн хөрөг зураг
Египетийн сүүлийн гүнж Фавзиа 91 насандаа хорвоог орхисон юм. Тэрээр бага охин болон нөхрөө хүртэл оршуулсан. Хэдийгээр тэр өөрийн эрх мэдэл, титмийг алдсан ч эцсийн мөч хүртлээ ард иргэдийнхээ хувьд гүнж хэвээр байсан юм.
Фавзиаг 2013 оны 7 сарын 3-ны өдөр Каирт хоёр дахь нөхрийнх нь хамт оршуулсан байна. Гүнжийн нэрээр Каир болон Маадигийн гудамжинд байрлах хотыг Фавзибад хэмээн нэрлэжээ.
Фавзиягийн сүүлийн зурагнуудын нэг. Хүргэн Ардешир Захедигийнхаа хамтаар. Швейцарь, 2005 он.