Үнэртүүлэхгүйгээр хэрхэн уух вэ?

Архи уусны маргааш бүхэл өдөржин архины үнэрийг сэнгэнүүлж явна гэдэг хамгийн ичгэвтэр зүйл. Тийм ч учраас хүмүүс архины үнэрээ дарах гэж төрөл бүрийн арга хэрэглэдэг ч тэдгээр нь төдийлөн тус болдоггүй. Иймээс та бүхэнд архины үнэрийг дарах шалгарсан аргуудыг танилцуулж байна. 

Үнэртүүлэхгүйгээр хэрхэн уух вэ?

1 Идэж, уух зүйлээр үнэрээ дарах

1. Архи уух үедээ эсвэл өмнө нь юм идэх.

Уухаасаа өмнө эсвэл ууж байх үедээ юм идэх нь архины үнэрийг багасгахад тустай. Хоол нь ууж байгаа архинаас багахан ч гэсэн хэсгийг шингээж авахаас гадна шүлс ялгаруулах процессыг нэмэгдүүлнэ. Ингэснээр аманд шингэн дутагдахаас сэргийлж архины үнэрийг багасгана.

  • Бар, зоогийн газруудад самар, попкорн, шарсан төмс зэрэг зуушнуудыг хэтрүүлэн согтохоос сэргийлж өгдөг. Тиймээс гадуур гарах үедээ иймэрхүү даруулга хэрэглэж байгаарай.
  • Харин найзындаа юм уу гэртээ ууж байгаа бол ууттай чипс, попкорн, гэх мэт нэмэлт зууш хэрэглэвэл архины үнэрийг багасгахад тустай.

Идэж, уух зүйлээр үнэрээ дарах

2. Сонгино, сармис идэх.

Хурц үнэртэй хүнс нь архины үнэрийг давах учраас улаан сонгино эсвэл сармис архины үнэрийг багасгаж, аманд удаан шингэнэ.

  • Гадуур ууж байгаа бол сонгино, сармис агуулсан хоол, зууш захиалж болно. Сармистай шарсан төмс, сармистай шарсан талх гэх мэт.
  • Уусныхаа дараа бургер эсвэл салат идэхдээ улаан сонгино нэмж идээрэй.
  • Архины үнэрийг хурдан дарахыг хүсэж байвал сонгино, сармисыг түүхийгээр нь идэж болно. Харин үр дүнтэй ч гэсэн сонгино, сармисны үнэр нэлээн хурц гэдгийг санаарай. Хэрвээ олон нийтийн газар очихын тулд архины үнэрээ дарах гэж байгаа бол энэ арга тохиромжгүй болов уу.

3. Бохь зажлах.

Бохь архины үнэрийг багасгахад тустай. Бохины үнэр нөлөөлөхөөс гадна шүлс ихээр ялгаруулж, архины үнэрийг бууруулдаг

  • Исгэлэн амттай бохь сонговол шүлс ихээр ялгарч, архины үнэрийг хурдан дарахад тустай.
  • Гаатай бохь ч бас сайн сонголт. Хүчтэй гааны амт архины үнэрийг дарж, илүү сэнгэнэсэн үнэртэй болгоно.

4. Ус, кофе уух.

Ус, кофе уух нь архины үнэрийг багасгадаг. Архи ууж байх үед алдсан шингэнийг ус нөхөж, шүлс ялгаруулалтыг дэмжинэ. Харин кофены хүчтэй үнэр архины үнэрийг дарна. Ялангуяа уусны маргааш өглөө кофе уухад хамгийн тохиромжтой. Сэргээх үйлчилгээтэй энэ шингэн эрч хүчийг нэмж, архи хурдан гарахад ч тустай юм. 

2 Ариун цэвэр

1. Шүдээ удаан сойздож угаах.

Шүдээ угааснаар архинаас үүдсэн эвгүй үнэрийг багасгана. Харин энгийн үед угаадгаасаа илүү удаан хугацааг зарцуулаарай.

  • Сэнгэнэсэн гаа агуулсан оогоор угаах. Энэ нь илүү үр дүнтэй.
  • Архины үлдэгдэл, архи шингэсэн хоолны үлдэгдлийг амнаасаа арилгахын тулд дахиад хэдэн минут шүдээ сайн сойздож угаагаарай.

Ариун цэвэр

2. Шүдний утас хэрэглэх.

Уусныхаа дараа шүдээ шүдний утсаар цэвэрлээрэй. Архи шингэсэн хоолны үлдэгдэл ихэвчлэн шүдний завсар үлддэг. Тийм учраас шүдээ сойздож угаасан ч шүдний завсар үлдэх магадлалтай.

3. Ам зайлагч ашигла 

Шүдээ угааж, утсаар цэвэрлэсний дараа ам зайлагч хэрэглээрэй. Ингэснээр амны эвгүй үнэрийг дарж, гааны сэнгэнэсэн үнэрийг шингээнэ. 30 минут орчим амаа зайлаад дараа нь усаар зайлаарай.

4. Шүршүүрт орох.

Архины үнэр зөвхөн аманд үлддэггүй, харин нүх сүв бүхэнд чинь шингэсэн байдаг учир биеэс чинь ч бас ханхална. Тиймээс уусныхаа дараа эсвэл өглөө нь шүршүүрт орж байгаарай.

  • Энгийн шүршүүрт ордгоосоо илүү ихээр биеэ угааж, цэвэрлэх тал дээр анхаар.
  • Хурц үнэртэй шампунь, ангижруулагч, саван хэрэглэвэл архины үнэрийг илүү сайн дарна.

3 Архины үнэр бага шингээх

1. Бага багаар уух.

Нэг дор их хэмжээгээр уухаас илүү бага багаар тайван уух нь архины үнэр бага шингээдэг. Оройдоо бага уухыг хичээгээрэй. Хэтрүүлж ихээр уух нь архины үнэр их шингээхээс гадна эрүүл мэндэд муу. Ялангуяа тогтмол хэтрүүлж уух нь биед сөрөг нөлөө үзүүлэх учир уухаа багасгаж, согттолоо уухгүй байх хэрэгтэй.

  • Нэг удаадаа 2 хундагаас хэтрүүлж уухгүй байхыг хичээгээрэй.

Архины үнэр бага шингээх

2. Хольж уухгүй байх.

Өөр төрлийн уух зүйлс бүгд өөр өөр үнэртэй байдаг. Тиймээс олон төрлийн согтууруулах ундаа хольж уувал архины үнэрийг улам дордуулна. Нэг төрлийн уух зүйл сонгон хэрэглэвэл хурц үнэрээс сэргийлнэ.

3. Энгийн уух зүйл сонгох.

Гаа, элдэв ургамал, хурц амт агуулсан холимог уух зүйлс илүү хүчтэй үнэр үлдээдэг учраас шар айраг, дарс, ликёр зэрэг энгийн уух зүйлс сонгон хэрэглэвэл зохилтой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()