“Asian Television and Model Сontest” тэмцээнээс Хүрэл цом хүртсэн 9 настай Монгол охин

“Asian Television and Model Сontest” тэмцээнээс Хүрэл цом хүртсэн 9 настай Монгол охин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өөрийгөө танилцуулна уу?

Сайн байцгаана уу? Намайг С.Мияа гэдэг 9 настай Японы бага сургуулийн 3-р ангид сурдаг.

Хийх дуртай зүйл, Мөрөөдөл?

Би хүмүүст туслах их дуртай. Сайн дураараа хараагүй хүмүүст 2018 онд Японд болдог хаврын баяр дээр Монголын "Leader Lions"-ын санаачилсан ажилд тусалж хандив цуглуулж өгсөн. Хүмүүс намайг өхөөрдөөд би бүтэн тойрсон доо. Миний мөрөөдөл бол алдартай загвар зохион бүтээгч болоод хүмүүст хувцас урлаж аз жаргал бэлэглэх. Чөлөөт цагаараа зураг зурах, гараар юм хийж бүтээх дуртай бас ном унших.

Дуртай амьтан нь юу вэ? Яагаад?

Хамгийн хайртай амьтан маань нохой. Өрөөнд маань зөндөө олон нохойн чихмэл цуглуулга байгаа.

Хэдэн настайгаасаа эхлэн тэмцээнд орсон бэ? Авч байсан шагналуудаасаа танилцуулаач

Анх 3 настайгаасаа "Amity Promation" агентлагт моделиор ороод явж байна.

  • Awards: NOP COLEGTION 2017 Kids stage Fashion show 
  • JS Girl Collegtion 2017 kids ranway 
  • Stock photo model 2046 (2016/12)
  • Rakuten web model (2016)
  • Life style photo model (2017.11.12) 
  • Youki web CM model (2018.07.11)
  • ASIAN Television and kids model contest (2019 .07.24)

"Asian Television and Kids Model" тэмцээнээс шагнал авсан. Тухайн үеийн тэмцээний талаар ярина уу. Бусад тэмцээнээс юугаараа өөр байсан бэ?

"Asian Television and Model contest" бол миний хамгийн анхны олон улсын тэмцээн. 7-9 насны ангилалд Хүрэл цом авсан. Яриад суухаар бүр нүдэнд харагдаад хамт явсан Намуун эгчтэйгээ бид 2 өглөөнөөс орой болтол завгүй бас хөгжилтэй явсан даа.

Тэмцээнд оролцох гэж юу хүүхдүүддээ ямар зөвлөгөө өгөх вэ?

Зөвлөгөө гэж үү? Бэлтгэлээ л сайн хийх байх даа бас Монгол улсаа төлөөлж байгаа болохоор хувцсандаа маш сайн анхаарах хэрэгтэй. Багийн үзүүлбэрүүд гайхалтай байсан.

Монгол улсынхаа юунд илүү дуртай вэ?

Би Монголд маш их хайртай. Зуны амралтаараа Монголд очих дуртай. Хөдөө бүр гоё. Шөнө од хараад майханд унтах яг үлгэрийн юм шиг.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.