Хүн төрөлхтөн мөхөх шахсан 6 тохиолдол

2019-12-17, 13:56
8,941

Бид өөрсдийн амь, амьдралаа ямар хэврэг вэ гэдгийг хэзээд умартдаг. Хүн төрөлхтөн өөрсдийгөө устгах хэмжээний нөхцөл байдлыг байнга бий болгодог нь гайхмаар. Өнөө цагт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн дэлхийн дулаарал, АНУ ба Хятад хоёрын хооронд гарч болзошгүй хоёр дахь хүйтэн дайн зэрэг болзошгүй аюултай нөхцөл байдлуудыг зохицуулах гэж хичээж байна. Хэдий бид  дайн тулаан, тахал, байгалийн гамшигт байнга өртсөөр ирсэн ч ихэнх тохиолдолд аюулгүй даваад гарсан. Гэхдээ энэ нь мөхөл хол байгаа гэсэн үг биш. Дэлхийн төгсгөл хэд хэдэн удаа тохиох дөхсөнийг түүх бидэнд харуулдаг. Тэгэхээр бид их азтай юм шүү. Хүн төрөлхтөн мөхлийн ирмэгт тулж байсан аймшигт тохиолдлууд гарч байсан ба тэдгээрийг доор дурдая.

Хүн төрөлхтөн мөхөх шахсан 6 тохиолдол

1 Хойд Америкийн агаарын довтолгооноос хамгаалах хороо (NORAD) –ны компьютерийн чип буюу ялтсанд алдаа гарсан нь

1945 – 1990 оны Хүйтэн дайны үед дэлхий даяараа дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байлаа. Энэ хугацаанд байдал ихээхэн хурцдаж, цөмийн дайн олон талаар айдас хургуулж байв. Тэрхүү хэцүү цаг үед буюу 1980 оны 6-р сарын 3-ны  Мягмар гарагийн 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Збигнев Бжезински томоохон цөмийн цохилт хийх болсон тухай гэнэтийн дуудлага  авав. Тус улсын бүх батлан хамгаалах хүчин бэлэн байдалд оров. Хэдхэн минутын дотор  агаарын цэргийн хүчний бөмбөгдөгч онгоц хөөрөхөд, цөмийн пуужин харвахад бэлэн болжээ. Аз болоход тэд довтолгоо нь хуурамч түгшүүр байсныг  хурдан тогтоож, ноцтой хохирол учрахаас өмнө дайралтыг зогсоожээ. Хэсэг хугацааны дараа буруутныг олсон ба тэр нь  Пентагоний  46 центийн үнэтэй гэмтсэн компьютерийн чип байв.  

Хойд Америкийн агаарын довтолгооноос хамгаалах хороо (NORAD) –ны компьютерийн чип буюу ялтсанд алдаа гарсан нь

2 Тера арал дээрх дэлбэрэлт

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүчтэй галт уулын дэлбэрэлт Миноаны соёл иргэншлийн үед (МЭӨ 3000–1050) болох МЭӨ 2-р мянганы дунд үед Эгийн тэнгисийн Тера арал дээр болжээ. Уг дэлбэрэлтийн хүчийг нэгэн зэрэг 40 атомын бөмбөг дэлбэрэхтэй тэнцүү хэмжээтэй гэж тооцоолсон байна. Энэ нь  МЭ 79 онд Помпейг сүйтгэсэн Везувийн дэлбэрэлтээс 100 дахин хүчтэй гэсэн үг. Мэдээж хэрэг энэ дэлбэрэлт эртний хүрэл зэвсгийн үеийн Миноаны соёл иргэншлийг устгах гол хүчин зүйл болсон. Терагийн дэлбэрэлт одоогын  Санторини арал дээр оршиж байсан Акротири хотыг сүйрүүлснээс гадна газар хөдлөлт, цунамигийн улмаас эргэн тойрон дахь арлууд, түүний дотор хүн ам шигүү суурьшсан Крит арлын иргэншил мөн сөнөсөн. Тэгээд зогссонгүй галт уулын асар том үнсэн үүл бий болж Европийг тэр чигт нь бүрхсэн ба хэсэг хугацаанд дэлхийн цаг уурын байдлыг өөрчилсөн юм. 

Тера арал дээрх дэлбэрэлт

3 Астероид 2018 GE3

Аварга том астероид манай жижиг гараг дээр унаж үлэг гүрвэлүүдэд тохиолдсон явдал бидэнд тохиолдоно гэж төсөөлөхөд л аймшигтай. Гэвч 2018 оны 4-р сарын 14-ний өдөр энэ төсөөлөл  бараг бодит болох шахсан нь бүр ч илүү аймшигтай. 2018 GE3 астероидийг дэлхийн хажуугаар өнгөрөн гарахаас хэдхэн цагийн өмнө олж илрүүлсэн гэдгийг НАСА – ын дэлхийд ойртсон биетийг ажиглах хөтөлбөрийн хүрээнд  гаргасан Catalina Sky судалгааны тоймд  анх дурджээ. Тухайн үед астероид дэлхийгээс ердөө 192,317 км-ийн зайтай зөрсөн нь Дэлхий ба Сарны хоорондох зайны тэн хагасаас ч  бага зай  юм. Уг астероидийн хэмжээг тооцоолоход  48-аас 110 метр болсон ба энэ нь одоогоор мэдэгдэж байгаа манай гарагийн хажуугаар зөрсөн хамгийн том биет гэж үзэж байна. Хэрэв тэр дэлхийтэй мөргөлдсөн бол бид сүйрэх байсан нь гарцаагүй хэрэг.

Астероид 2018 GE3

4 Дийлдэшгүй супер томуу

Хэдий доктор Ёшихиро Каваока олон жилийн өмнө устсан хэвлээр явагчдыг дахин амилуулах гэж оролдоогүй ч түүний 2011 онд хийсэн H5N1 шувууны томуугийн судалгаа нь  хүмүүс шинжлэх ухааны нэрийг барин хэр хол явж чадах вэ гэдэг чухал  асуултыг гаргаж ирсэн асуудал болов. Каваока  шувууны томуугийн вирусны төрлийг өөрчилж хүний дархлааг гэмтээхгүй байх вирусны шинэ холимог төрлийг бий болгохоор оролдож байв. Хамгийн дор зүйл нь тэр өөрийн зорилгодоо бараг л хүрсэн байсан үед түүний судалгааг хүн төрөлхтний эрүүл мэндэд аюул учруулна гэж үзэн хаав. Каваока нь салангид эсүүдэд хадгалагдаж байсан туршилтын амьтдын хооронд агаараар дамждаг вирусыг бий болгож чадсан ба уг вирусыг ганц мутацитай байхгүй гэж бодож байсан ч хүний бие үүнтэй тэмцэх чадваргүй гэдэг нь мэдэгдэж үхэлд хүргэх хэмжээний аюултай болжээ.

Дийлдэшгүй супер томуу

5 Генетикийн өөрчлөлттэй бактери

XX зууны 90-ээд оны дунд үе бол дэлхий даяар шинжлэх ухааны олон тооны ололт амжилтууд гарсан үе юм. Олон нээлтээс гадна олон бүтэлгүйтэл ч мөн гарсан. Нэгэн бүтэлгүйтэл дэлхийн хамгийн жижиг хэсэг бактерид тохиосон ба энэ нь хүн төрөлхтнийг мөхөлд хүргэх аюулыг авчрах байжээ.

Уг бактерийг генетикийн хувьд өөрчлөгдсөн бактери болохыг тогтоожээ. Германы нэгэн биотехнологийн компаний бүтээсэн Klebsiella planticola нь үхсэн ургамлын эдийг этилийн спирт болгон хувиргасан ашигтай микроб байсан бөгөөд түүнийг автомашиний шатахуун болгохоос авхуулаад согтууруулах ундаа үйлдвэрлэлд хүртэл хаана ч ашиглах боломжтой байв. Эрдэмтэд өөрсдийн төсөл нь амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байсан бөгөөд 1994 он гэхэд тэд уг бактерийг төрөлжүүлэх судалгааны ажил хийж, хээрийн туршилт хийхэд бэлэн болжээ. Аз болоход Орегон мужийн их сургууль бие даан туршилт хийж Германы үйлдвэрлэлийн компани алдаа гаргасан болохыг олж илрүүлжээ. Тэд уг ургамлын гаралтай planticola бактери нь ургамал үхэж ферментэд орох хүртэл хүлээхээ больсон бөгөөд туршиж үзсэн ургамал бүр удалгүй үхдэг болохыг тэд тогтоожээ. Учир нь гэвэл planticola нь ургамлын төрөл бүрийн задралд агуулагдах бактериудад суурилсан байсан бөгөөд энэ нь дэлхий даяар ургамлыг их хэмжээгээр устгаж, фермерийн аж ахуй, ой модыг сүйтгэж болзошгүй юм. Хээрийн туршилтыг цуцалж, санамсаргүйгээр дэлхий дахинд гай зовлон авчрах байсан төлөвлөгөөг бүхэлд нь тодорхойгүй хугацаагаар зогсоожээ.

Генетикийн өөрчлөлттэй бактери

6 Хар тахал

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн ихээр сүйрэл дагуулсан халдварын нэг бол Хар тахал байв. Уг булчирхайн тахлын томоохон дэгдэлт нь XIV зууны дундуур Европ, Азид гарсан юм. Дэгдэлт Хятадад эхэлж улмаар нохой бөөс, өвчтэй хархнуудаар дамжин аажмаар Барууны орнууд руу нэвтэрч үхэл, зовлон авчирч байлаа.

1347 онд далайчид нь тавцан дээрээ үхсэн байдалтай ирсэн хөлөг онгоцууд Хар тэнгисийн дагуух Сицилийн Мессина боомтод ирэв. Амьд үлдэгсэд нь маш ихээр хөлөрч, хүнд өвдсөн байв. Усан онгоцуудыг боомтоос хурдан гаргасан боловч аюул аль хэдийнээ тархсан байлаа. Тахал Европын бусад хэсгийг тэр дор нь хамарч, 1351 онд хүн амын бараг гуравны нэг нь тахалд нэрвэгдэн нас баржээ. Эцэст нь Хар Тахлыг зогсоож чадсан ба тэр үед Евразийн төдийгүй дэлхийн бусад орнуудад 75-200 сая хүний амь авч одсон байв.

Хар тахал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()