Ордууд ямар бэлэг авахыг хүсдэг вэ?

Хүнээс бэлэг авах шиг сайхан мэдрэмж хаа ч үгүй. Ялангуяа хайртай дотны хүмүүсээсээ зөвхөн өөрт нь зориулсан бэлгийг авах нь хүнд үгээр зүйрлэмгүй аз жаргалыг мэдрүүлж байдаг. Гэхдээ хэн нэгний дуртай бэлгийг сонгох маш хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл бид та бүхэнд зурхайн ордууд ямар бэлгэнд дуртай байдгийг хэлж өгье. Та бэлэг өгөх гэж буй хүнийхээ ордыг мэдэж байвал үүнийг заавал уншаарай.

Ордууд ямар бэлэг авахыг хүсдэг вэ?

1 Хонь

Гал махбодьтой хонины ордынхон адал явдалд дуртай, өөртөө итгэлтэй, амьдрах хүсэл эрмэлзэл дүүрэн, зоригтой, юунд ч бууж өгдөггүй хүмүүс юм. Тэд яг л хүүхэд шиг үргэлж өөдрөг байдаг. Бас бүх зүйл өөрийнх нь хүссэнээр байхад дуртай, бага зэрэг тэвчээргүй, зөрүүд зантай.

Хөгжилдөх дуртай хониныхонд бэлэг сонгохдоо энэ онцлогийг нь сайн санаж байх хэрэгтэй. Уйтгартай, нэгэн хэвийн зүйлс тэдэнд таалагдахгүй. Аяга тавагны иж бүрдэл, ном, дэрний уут эсвэл орны бүтээлэг зэрэг бэлэг хэрхэвч сонгож болохгүй. Үүний оронд паркын тасалбар, хаданд авирах эсвэл мориор зугаалах аяллын эрх, эсвэл аяллын ком зэргийг бэлэглэх нь зүйтэй.

Хонь

2 Үхэр

Үхрийн ордныхон тэвчээртэй, үнэнч, хариуцлагатай, дээд зэрэглэлийн, чамин зүйлсэд дурладаг хүмүүс юм. Тэд нийгмийн байр суурийг нь илтгэх, найз нөхөд, гэр бүлийнхнийг нь хичнээн чухал болохыг харуулдаг тансаг зүйлсийг сонирхдог.

Үхрийн ордны энэ онцлогийг нь санаж явахад илүүдэхгүй. Яагаад гэвэл тэд буулт хийх дургүй хүмүүс. Харин та үхрийн ордны хэн нэгэнд бэлэг өгөх гэж байгаа бол гэртээ тавьж болох гоёмсог чимэглэлийг сонгоорой. Жишээлбэл, уран зураг, болор чимэглэл, гоёмсог гал тогооны хэрэгслийн иж бүрдэл гэх мэт.

Хэрвээ гэр ахуйн чимэглэлээс өөр зүйл хайж байгаа бол эмэгтэй хүнд зөөлөн торгон ороолт, алчуур, эрчүүдэд торгон зангиаг бэлэглэж болох юм. Мөн брэндийн цамц, арьсан цүнх эсвэл түрийвч ч байж болно. Хэрвээ романтик зүйл хүсэж байвал хотын хамгийн дээд зэрэглэлийн ресторанд лааны гэрэлд оройн зоог барьж, хосын спа захиалбал бүх зүйл зөв урсгалдаа орно гэдэгт итгээрэй.

Үхэр

3 Ихэр

Ихрийн ордныхон бол олон төрлийн зүйл сонирхдог, саваагүй хүмүүс юм. Тэд ихэвчлэн юунд дуртай, юунд дургүйгээ хэлж мэддэггүй. Сонирхол нь байнга л өөрчлөгдөж байдаг. Гэхдээ тэднийг буруутгаж болохгүй. Учир нь байгаа нь л тэр. Тэдний дотор хоёр өөр зан чанар зэрэг оршдог юм шүү дээ.

Ихрүүдэд бэлэг сонгохдоо сониуч занг нь бодолцож үзэхээс гадна мэдлэг, мэтгэлцээнээр цангаж явдаг онцлогийг нь санах хэрэгтэй. Тэдэнд биширдэг хүнийх нь тухай ном, эсвэл сонирхолтой түүхэн цаг үе, үйл явдлын тухай ном бэлэглэж болно. Мөн хоббиг нь хөгжүүлэх сургалтад бүртгүүлж, өөрийн гараар хийсэн бүтээлээ бэлэглэсэн ч болно.

Ихэр

4 Мэлхий

Мэлхийн ордныхон бол сэтгэл хөдлөлтэй, мэдрэмтгий хүмүүс. Зохимжгүй, онцгүй бэлгүүд тэдний сэтгэл санааг гундааж мэднэ. 

Ус махбодьтой мэлхийнхэн сарны нөлөөнд байдаг учраас төрөлхийн сэтгэл хөдлөл ихтэй байдаг. Тиймээс тэдний сэтгэлийг хөдөлгөх бэлэг сонгох хэрэгтэй юм. Онцгой, гоёмсог зургийн жааз, та хоёрын анхны аялал, бал сарыг санагдуулах дурсгалт зүйл, аль эсвэл гал тогооны өрөөг чимэх оройн хоолны юм уу, цайны аяга тавагны иж бүрдэл бэлэглэх нь зүйтэй.

Мэлхий

5 Арслан

Загварлаг, зоримог, хүсэл тэмүүлэл ихтэй арслангийн ордныхныг гайхшруулахад тун хэцүү байдаг. Тэд хайр татам, өгөөмрөөс гадна бүхний оргилд амьдарч, хаа явсан газраа анхаарлын төвд байхыг хүсдэг.

Тийм учраас арслангийн зүрхтэй эдгээр хүмүүст ямар бэлэг сонгохоо тун сайн бодох хэрэгтэй бөгөөд аль болох байр суурь, зэрэг зиндааг нь илэрхийлэх бэлгийг сонгоорой. Жишээлбэл, эмэгтэй хүнд зөвхөн тэдэнд захиалж урлуулсан даашинз эсвэл цамц, дуртай үнэртэй ус, брэндийн цаг юм уу гоёл чимэглэл, нүүр будгийн хэрэгслийг өгч болно. Харин эр хүнд зангианы зүүлт, арьс арчилгааны ком байвал тохирно. Үүнээс гадна гэр бүл, найзуудынх нь өмнө тэдний олон талын чадварыг магтаж, сайшаавал арслангууд маш их баярлах болно шүү.

Арслан

6 Охин

Нягт нямбай, өөнтөгч охины ордынхны сэтгэлд нийцэх тийм ч хялбар биш. Тэд амьдралын энгийн хэв маягтай, жижиг сажиг зүйлд ихээхэн анхаарал хандуулдаг, эрүүл ахуйг эрхэмлэдэг хүмүүс юм.

Тиймээс тэдэнд хэрэгтэй бэлгийг сонгох нь зүйтэй. Ямар ч үр ашиггүй, зөвхөн нүд баясгах төдий бэлгийг тэд сонирхохгүй. Харин өдөр тутмын төлөвлөгөө бичих дэвтэр, өдрийн тэмдэглэлийн дэвтэр, бичгийн хэрэгсэл, гэр ахуйн хэрэглээний зүйл эсвэл гэртээ дасгал хийх төхөөрөмж, хэрэгслүүд тэдэнд маш их таалагдах болно.

Охин

7 Жинлүүр

Жинлүүрийнхэн тэнцвэртэй зүйлд дуртай бөгөөд амьдралын гоёмсог, нарийн чамин зүйлсэд татагддаг.

Тиймээс хэрвээ та жинлүүрийн ордны хүнд бэлэг хайж байвал хайрын шүлгийн ном, гоёмсог даашинз эсвэл цамц, үнэтэй улаан дарс бэлэглээрэй. Мөн дуртай зоогийн газарт нь лаатай оройн зоог идэж, тансаг бугуйн цаг, өрөөндөө хадах гоёмсог ханын чимэглэл эсвэл загварлаг аяллын цүнхийг өгч болно. Гэхдээ тэд хэн нэгний санхүүд хүндрэл учруулахыг хүсдэггүй учир та бэлэгнийхээ үнийг нууцалсан нь дээр байх болов уу?

Жинлүүр

8 Хилэнц

Хилэнцийн ордныхон сэтгэл хөдлөл ихтэй, хүсэл тэмүүлэлтэй, атаархуу төрлийн хүмүүс учраас тэдний бэлэг бусдынхаас илүү содон байх хэрэгтэй.

Нарийн төвөгтэй эвлүүлдэг тоглоом, нууцлаг триллер төрлийн ном, киноны тасалбар, хүний зан чанарын тухай ном, нуурын эрэг дээрх романтик болзоо, тансаг үнэртэй лаа, тансаг үнэртэй ус зэрэг бэлэг хилэнцийн ордынхныг гарцаагүй баярлуулна. Хамгийн гол нь тэдний бэлэг шилдэг нь байх ёстой гэдгийг санаарай.

Хилэнц

9 Нум

Гал махбодьтой нумын ордныхон эрч хүчтэй, адал явдалд дурладаг, сэтгэл хөдлөл ихтэй, маш хүнлэг хүмүүс юм. Тэднийг аялагч гэж нэрлэсэн ч болно. 

Тэдэнд өнгөлөг аяллын цүнх, зургийн аппарат, дурангийн линзүүд, гадаад хэл дээрх ном, дуртай хамтлагийнх нь цомог гэх мэт бэлэг гарцаагүй таалагдана.

Нум

10 Матар

Матрын ордныхон дэг журамтай, ажилд махруу, маш ухамсартай сэтгэдэг хүмүүс юм. Тиймээс тэдэнд хайнга, хэм хэмжээнд нь нийцэхгүй бэлэг тохирохгүй.

Харин ажил дээрээ илүү үр бүтээлтэй байхад нь туслах тэмдэглэлийн дэвтэр, зөөврийн компьютерыг өгч, дуртай хэвлэлийг нь улирлаар эсвэл жилээр нь захиалж өгвөл тэдэнд маш их таалагдах болно. Мөн тэд байр суурьтаа ихэд анхаардаг хүмүүс учир нэрнийх нь эхний үсгийг сийлсэн үзэг бэлэглэсэн ч болох юм. Тэд өөрсдийг нь онцгой гэж мэдрүүлэх анхаарал халамжинд их дуртай учраас тансаг спа-д орох эрхийн бичгийг бэлэглээрэй. Гэхдээ хэрвээ бэлэгний санаа олдохгүй байвал тэдэнд зүгээр л мөнгийг нь өгчих.

Матар

11 Хумх

Хумхын ордныхон овжин сэргэлэн, хэнээс ч хараат бус, орчин үеийн биеэ даасан хүмүүс юм. Нөгөө талаар тэд дүнсгэр, түргэн зантай, хүйтэн хөндий байх нь бий.

Тэдэнд сэтгэл хөдлөлөө удирдах тухай ном, романтик зохиол, шүлгийн ном өгвөл таалагдана. Эсвэл сүүлийн үеийн загварын зөөврийн компьютер, гар утас зэргийг бэлэглэвэл тэднийг гайхшруулж чадах юм. Мөн хумхынхны нийгмийн санаачлагад чиглэсэн хэрнээ хэрэглээнд нь тохирсон бэлэг өгвөл чи тэдний хувьд онцгой нэгэн болж хувирна. Хамгийн гол нь тэднийг маш ихээр догдлуулах бэлэг сонгох хэрэгтэй шүү.

Хумх

12 Загас

Хуучинсаг үзэлтэй загасныхан хайр, мөрөөдлөөр дүүрэн байдаг ба тэд төрөлхийн эелдэг хүмүүс юм. Дуу хөгжим, уран зураг гэх мэт соёл урлагтай холбоотой бүх зүйлийг сонирхдог загасныханд бүх л бэлэг таалагддаг.

Учир нь тэд маш энэрэнгүй, сайхан сэтгэлтэй хүмүүс юм. Гэхдээ хэрвээ тэднийг үнэхээр баярлуулахыг хүсэж байвал гитар юм уу, сонирхдог хөгжмийн зэмсэг, дуртай хамтлаг, дуучных нь цомог, гоёмсог уран зураг, эсвэл хол газраас авчирсан дурсгалын зүйл бэлэглэвэл тохирно. Бас тэдэнд өөрийн гараар амттай хоол хийж өгвөл ихэд баярлана. Ялангуяа загас бол тэдний хамгийн дуртай хоол юм.

Загас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()