Дэлхийн хамгийн алдартай 10 "Мумми"

Хүн бүр л аймшгийн кинон дээр амилсан мумми гарч байгааг харж байсан болов уу. Энэхүү аймшигтай үхдэлүүд үргэлж хүмүүсийн айдсыг төрүүлж байдаг билээ. Гэтэл бодит байдал дээр мумми нь хүнд хоргүй бөгөөд археологийн үнэтэй түүхэн олдвор болдог аж. Ингээд та бүхэнд дэлхийн хамгийн алдартай мумминуудын талаар хүргэе

Дэлхийн хамгийн алдартай 10 "Мумми"

1 Гренландын хүүгийн мумми (Килакитсок)

Гренландын ойролцоо Килакитсок хэмээх тосгон байдаг бөгөөд энэ нь уг томоохон арлын баруун эрэг дээр байрладаг аж. Харин 1972 онд энэхүү газраас байгалийн аргаар занданшуулсан 9 ширхэг эскимос иргэдийн цогцсыг олсон байна. Энэ нь судлаачдын анхаарлыг ихээр татсан бөгөөд ялангуяа Дауны синдромтой нэг настай хүүхдийн шарил бусдын анхаарлыг маш ихээр татсан юм. Энэ нь хүүхэлдэйтэй ерөнхийдөө төстэй байсан бөгөөд Нуук дахь Гренландын үндэсний музейд байрладаг аж.

Гренландын хүүгийн мумми (Килакитсок)

2 Перуаны Андын Хуанита

11-15 насны хооронд нас барсан Хуанита охины шарил нь өөрийн аймшигтай түүх, цогцос нь сайн хадгалагдаж үлдсэнээрээ дэлхий даяар алдартай болсон байна. Охины занданшуулсан шарилыг олсны дараа буюу 1995 онд эрдэмтэд перуаны Андад болж байсан нэгэн аймшигтай түүхийг ярьсан юм. Бяцхан охиноор XV зууны үед бурханд өргөл барьсан аж. Андын нуруунд цаг агаар хүйтэн байдаг учир охины цогцос мөн л амьд мэт хадгалагдаж үлдсэн байна.

Арекип хот дахь Ариун Андын музейд байрлах энэхүү муммиг дэлхий дахины үзэсгэлэнд оруулдаг. Жишээлбэл: Вашингтон дахь Газар зүйн үндэсний штаб, наран мандах улсуудын нутаг болон мумми сонирхогч бүхий л орнуудад энэхүү шарилыг аваачиж байжээ.

Перуаны Андын Хуанита

3 Германы баатар Христиан Фридрих фон Кальбутц

Энэхүү германы баатар 1651-1702 оны үед амьдарч байсан бөгөөд түүний цогцос байгалийн жамаар занданшуулсан шарил болсон байна. Ингээд түүнийг музейд үзмэр болгон байрлуулжээ.

Түүхээс харахад, Кальбутц баатар “нэг шөнийн амьдрал”-ыг илүүд үздэг байсан гэнэ. Христиан 11 өөрийн хүүхэнд 30 орчим гэр бүлээс гадуур төрсөн хүүхэдтэй байжээ. 1690 оны 7 -р сард тэрээр Баквитцын нэгэн тосгоны малчны залуу охинд өөрийн “нэг шөнийн амьдрал”-ын дүрмийг ярьсан боловч охин зөвшөөрөөгүй учир тэрээр охины нөхрийн амь насыг хороосон байна. Ийнхүү баригдсаныхаа дараа шүүх хурлын үеэр тэр шүүгчдийн өмнө өөрийгөө буруугүй гэж хэлсэн бөгөөд нас барсан тохиолдолд миний цогцос ялзрахгүй гэсэн аж.

Кальбутц нь язгууртан байсан учир би буруугүй гэж хэлж амлалт өгсөн нь түүнийг суллах хангалттай баталгаа болсон юм. Тэрээр 1702 онд 52 насандаа нас барж, Кальбутцийн гэр бүлийн бунханд оршуулагдсан байна. 1783 онд энэхүү гэр бүлийн хамгийн сүүлийн хүн нас барсан бөгөөд 1794 онд нутгийн сүмийг шинэчлэх үйл ажиллагаа явагдах үед Кальбутцийн гэр бүлийн бунханг нээж гэр бүлийн гишүүдийг Кальбутцийн оршуулгын газар оршуулж, харин Христианы цогцсыг үлдээсэн байна. Түүний бие занданшиж үлдсэн нь түүнийг гэмт хэрэгтэн болохыг баталж байгаа юм.

Германы баатар Христиан Фридрих фон Кальбутц

4 Гуанахуатогийн музей нь орилж буй мумми

Мексик дахь Гуанахуато музей нь дэлхийн хамгийн аймшигтай, хачирхалтай газруудын нэг бөгөөд энэхүү музейд 111 ширхэг XIX зууны дунд үе болон XX зууны эхэн үеийн “Ариун Паула”-ийн оршуулгын газар оршуулсан занданшуулсан шарил хадгалагддаг.

Эдгээр олдворуудыг 1865-1958 онд авчирсан бөгөөд энэ үед нас барагсдын ар гэрийнхнийг оршуулгын газар ашигласныхаа төлөө татвар төлөхийг шаардаж байжээ. Татвар төлөөгүй тохиолдолд цогцсыг чулуун бунхнаас ухаж гаргаж байсан гэнэ. Энэ төрлийн зарим цогцсуудыг азаар занданшуулж, оршуулгын газрын ойролцоох байшин хадгалж байсан аж. Занданшуулсан шарилуудыг  харахад заримыг нь амьдаар нь оршуулсан мэт харагдана.

XIX зууны сүүл үе ХХ зууны эхэн үеэс занданшуулсан шарилууд жуулчдын анхаарлыг татаж эхэлсэн бөгөөд оршуулгын газрын ажилчид төлбөртэйгөөр эдгээр шарилуудыг жуулчдад харуулж байсан гэнэ. Албан ёсоор Гуанахуато музейд 1969 онд авчирсан бөгөөд шилэн хоргонд үзмэр болгож тавьсан байна. Харин одоо энэхүү музейгээр мянга мянган жуулчид жил бүр зочилдог аж.

Гуанахуатогийн музей нь орилж буй мумми

5 Египетийн фараон — Агуу Рамзесын мумми

Зурган дээр буй мумми бол Агуу Рамзес II-т хамааралтай бөгөөд тэрээр МЭӨ1213 онд нас барсан египетийн алдарт фараон юм. Тэрээр Моисейн үед Египетийг удирддаг байсан болов уу гэх таамаг бий. Энэхүү муммигийн нэг давуу тал нь Сет бурхантай холбоотой,  эрх мэдлийн хаан болохыг илэрхийлэх шаргал үс юм.

1974 онд египет судлаачид Рамзесын цогцос хурдан муудаж байгаа болохыг анзаарчээ. Тиймээс түүнийг яаралтайгаар Франц руу аваачиж, нөхөн сэргээх хэрэгтэй болсон учир Рамзест шинэ паспорт гаргаж, албан тушаал гэх зайн дээр “нас барсан хаан” хэмээн бичсэн байна. Харин Парисын нисэх онгоцны буудал дээр Рамзесын шарилыг төрийн удирдлага ирж байгаа мэтээр хүлээж авчээ.

Египетийн фараон — Агуу Рамзесын мумми

6 Данийн Скридструп хотын 18-19 настай охины занданшуулсан шарил

МЭӨ1300 жилийн өмнө оршуулагдсан 18-19 насны Дани бүсгүй нь 1960 оны үеийн бабеттаг санагдуулам зассан цайвар урт шаргал үстэй, туранхай галбирлаг бүсгүй байжээ. Түүний үнэтэй хувцас, үнэтэй гоёл чимэглэлийг харахад бүсгүйг баян айлын гэр бүлийн гишүүн байсан хэмээн дүгнэж болно.

Түүнийг царс модоор хийсэн өвстэй авсанд оршуулсан учир бүсгүйн бие болон хувцас нь төдийлөн муудаагүй байна. Хэрвээ авсны дээрх хөрс муудаагүй байсан бол түүний шарил үүнээс ч илүү байх байсан болов уу.

Данийн Скридструп хотын 18-19 настай охины занданшуулсан шарил

7 Эци мөсөн хүн

Симилуаны хүн болох Эциг анх олох үед тэрээр 5300 жилийн настай байсан бөгөөд энэ нь түүнийг европын хамгийн хөгшин муммигийн тоонд багтсан байна. Уг занданшуулсан шарилыг 1991 оны 9-р сард германы жуулчид Тиролийн Альпаар аялж байх үедээ олсон аж. Уг шарил нь байгалийн жамаар занданшсан бөгөөд өдийг хүртэл сайнаараа хадгалагдсан европын анхны мумми юм.

Харин одоо энэхүү музейг та италийн Больцано дахь археологийн музейд харах боломжтой. Эци-г хараалаас болж нас барсан гэж үзэх бөгөөд олон жилийн туршид хэд хэдэн хүмүүс үл мэдэгдэх шалтгаанаар бас барж байсан юм.

Эци мөсөн хүн

8 Хоёр настай Розалия Ломбардо

Италийн Палермод байрлах Катакомба Кампуцино нь маш олон төрлийн занданшуулсан шарилтайгаараа жуулчдын анхаарлыг татдаг. Эдгээр шарил дундаас олны анхаарлыг хамгийн их татдаг нь 1920 онд уушгины хатгаа өвчнөөр нас барсан 2 настай охин мумми юм. Түүний эцэг нь охиноо алдсантайгаа эвлэрч чадахгүй байсан учир охины цогцсыг хэвээр нь хадгалахын тулд алдартай эмч Альфредо Салафид хандсан байна.

Харин одоо энэхүү муммиг харсан хүн бүрийн бие арзасхийдэг аж. Учир нь охины цогцос яг л амьд мэт харагддаг бөгөөд тэрээр түрхэн зуур унтсан мэт мэдрэмжийг бусдад төрүүлдэг байна.

Хоёр настай Розалия Ломбардо

9 Идегийн охин

Нидерландын Иде тосгоны хүлэрт намгаас 1897 оны 5-р сарын 12-нд энэхүү охины шарилыг олжээ. Охиныг ноосон алчууранд боосон байсан гэнэ. Түүний хүзүүгээр ноосон сүлжмэл уяа байсан бөгөөд энэ нь охиныг шийтгэсэн эсвэл охиноор өргөл барьсан болохыг баталгаа юм. Эгэмний ясны ойролцоо шарх байсан аж.

Компьютер томографын шинжилгээнээс харахад тэрээр амьддаа нурууны мурийлттай байсан тогтоогджээ. Үүний шалтгаан нь ясны сүрьеэтэй холбоотой байх магадлалтай гэнэ.

Идегийн охин

10 Рендсвюрены хүн

Рендсвюрены намгийн хүнийг 1871 онд германы Киль хотоос олж илрүүлсэн байна. Нас барах үедээ залуу 40-50 настай байсан бөгөөд судалгаанаас харахад тэрээр толгойдоо гэмтэл авч нас барсан байх магадлалтай  гэнэ.

Рендсвюрены хүн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()