Шотландын Инвернессийн иргэн, 38 настай Алексис Бреттийн нэг өдрийн амьдрал минут тус бүрээр тооцогдон өрнөдөг. Түүний өдөр тутмын амьдралын ихэнх цаг нь гэрийн ажилд зарцуулагддаг байна. Гэхдээ тэрээр өөрийгөө орхиогүй бөгөөд долоо хоногт 3 удаа фитнессээр хичээллэж, саяхан мэргэжлийн фитнессийн багшийн үнэмлэхээ гардаж авчээ. Дараа жилээс тэрээр хувийн дасгалжуулагчийн ажлаа эхлэхээр төлөвлөж байгаа аж.
Алексисийн өглөө 5:30-аас эхэлдэг. Тэр өглөө босоод гар нүүрээ угааж, хувцсаа өмссөнийхөө дараа нүүрээ будаж, үсээ янзалдаг. Тэрээр удаан хугацааны туршид амралтын өдөргүй байгаа гэнэ.
“Үд хүртэл хэвтэх гэж юу болох талаар би аль хэдийн мартаж орхисон бөгөөд 2034 онд ачтай болох үед л миний энэ амьдрал өөрчлөгдөх болов уу гэж бодож байна” хэмээжээ.
“Надад их унтах боломж байдаггүй. Учир нь намайг ариун цэврийн өрөө ормогц хэн нэгэн хаалга тогшдог бөгөөд хүү нарын маань нэгэнд нь миний тусламж хэрэг болдог”.
Дан эрчүүд байдаг учир ганц эмэгтэй хүн байгаа нь төдийлөн анзаарагддаггүй. Гэрт эмэгтэй хүний хувцас бараг байдаггүй бөгөөд миний будаг болон үсний хайч л ил харагдана.
Алексисын гэрт орж ирмэгц л энэ гэр эрчүүдийн ертөнц болох нь ажиглагддаг. Үүдэнд нь 60 хос эрэгтэй гутал, гэрээр нь хүүхдийн тоглоомон машин дүүрэн харагдана. Тиймээс Алексис гэрээ цэвэрхэн байлгахын тулд өдөрт долоон удаа тоосоо соруулдаг байна.
Нүүрээ будаж, үсээ самнасныхаа дараа Алексис 16 настай Кэмпбелл, 14 настай Харрисон, 12 настай Кори, 9 настай Лаклан, 8 настай Броуди, 7 настай Брон, 5 настай Хантер, 3 настай Мак, 2 настай Блейк болон 7 сартай хүү Ротгайд нарыгаа сэрээнэ. Заримдаа хоол хийх, гэрээ цэвэрлэх, хүүхдээ харахад Алексист нөхөр нь тусалдаг аж. Учир нь Алексисын нөхөр ээлжийн ажил хийдэг аж. Хэдийгээр ачаалал ихтэй ч сард хоёр удаа Алексис нөхрийнхөө хамтаар гадуур гардаг байна.
Алексис хөл бөмбөгийн баг өсгөхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд өөрчлөлт хийхийг хүсэж байгаа гэнэ. Хүмүүс Алексисын охинтой болох оролдлогыг бүтэлгүйтсэн гэж боддог аж. Харин Алексис хэлэхдээ: Хүмүүс надаас охин төрүүлэх гэж оролдсон уу гэж асуудаг. Үнэн хэрэгтээ бид хэзээ ч охинтой болох талаар бодож байгаагүй бөгөөд би хүүхдүүдээрээ бахархдаг. Хэрвээ одоо би охинтой болвол юу хийхээ төдийлөн мэдэхгүй байна” гэжээ.