1
“Selgas Cano”
Мадридын архитекторын “Selgas Cano” компанид өөрийгөө ажиллаж байна гээд төсөөлөөд үз дээ. Энд та модны доор, наранд биеэ ээж, амьд байгальд оффисын ажлаа хийнэ гэсэн үг юм.
“Selgas Cano”
Хосе Селгас болон Люсия Кано нар органик шил, шилэн хөвөн, поли-эфир зэргийг ашиглаж гайхалтай ажлын орчныг бүрдүүлсэн байна. Оффисын ажилтнууд заавал байгаль орчноос тусгаарлагдан ажиллах шаардлагагүйг тэд баталсан юм. Үзэсгэлэнт байгальд ажиллах нь таны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлнэ.
2
"Jump Studio"
Лондонд байрлах Red Bull-ын оффис болох Jump Studio нь ажилчид болон үйлчлүүлэгчдийг эрч хүчээр цэнэглэдэг шидтэй гэхэд болно.
"Jump Studio"
Энэхүү оффис нь гурван давхар бөгөөд дүүжин шат, гулсууртай юм.
3
"Pallotta Teamworks"
Лос-Анжелес дахь "Pallotta Teamworks" компани нь “тэнгэр л зөвхөн бидний дээр” байна гэсэн уриатай.
"Pallotta Teamworks"
Энэ компанийнхан ердөө 2 сая доллараар ажилчдынхаа ажиллах орчны асуудлыг шийдвэрлэсэн байна. "Pallotta Teamworks"-ын оффис нь 4366 кв.м талбайтай агуулахад байрлах бөгөөд 1 кв.м нь 40 доллараар үнэлэгддэг аж.
"Pallotta Teamworks" компанийнхан оффисоо тохижуулахдаа маш бүтээлчээр сэтгээд зогсохгүй багагүй мөнгө хэмнэж чаджээ.
4
“Innovation Imperative”
Энэхүү эвхэгддэг оффис нь дотроо 2 ажилтан, 2 ширээтэй бөгөөд үйлдвэрлэлийн байгууламжаас нэг алхам зайтай байрладаг аж.
"Innovation Imperative"
Эдгээр эвхэгддэг оффисыг хүссэн газраа тавьж болох бөгөөд та хүсвэл ойн дунд ч тавьж болно. Уг гайхалтай оффисыг Дэвид Айяс Адеканл “Innovation Imperative” компанид зориулж зохион бүтээжээ. Хэдийгээр өндөр үнэтэй ч орчин үеийн барилгын материал, арга барилыг ашигласан төгс шийдэл юм.
5
"Google"
Google-ийн оффис энэхүү жагсаалтад багтсанд гайхах зүйл үгүй. Цирюхт байрлах Google-ийн оффист өдрийн цайны цагийн үеэр уулзалт хийх боломжтой тохилог орчныг бүрдүүлсэн байдаг.
"Цюрих дахь Google-ийн оффис"
Google-ийн ажилчдад сэтгэн бодох чадварыг дэмжих, өөрчлөлт шинэчлэл хийхэд тохиромжтой, ажил хийх хүсэл төрүүлэх шинэлэг ажлын орчин хэрэгтэй байсан бөгөөд энэ нь ч биеллээ олсон болсон бололтой.
Харин энэ оффис эль хэдийн олон танил болсон. Орчин үеийн загварлаг энэхүү оффист Нью-Йоркийн өнгө төрх шингэсэн болно. Энэхүү оффис нь хоорондоо төдийлөн уулздаггүй ажилчид коридортоо таарсан тохиолдолд ярилцах боломж өгөх зориулалттай баригдсан аж. Тэд ажилчдынхаа харилцааг бэхжүүлэхийн тулд тус арга хэмжээг авсан байна.
"Нью-Йорк дахь Google-ийн оффис"
Оффисын барилга нь хотын 2 гудамжийг эзэлдэг. Ойролцоогоор 3000 ажилчин Google-ийн энэ оффист ажилладаг бөгөөд тэд оффис хооронд явахдаа мопед ашигладаг аж.
Эдгээр барилгууд хоорондоо цасан ширхэг мэт адил бөгөөд хэрвээ та амралтын өдрөө сонирхолтой өнгөрүүлэхийг хүсвэл Google-ийн оффисыг цахим сүлжээнээс хайж, сонирхоод үзээрэй.
6
"Arcade Office"
Хэрвээ гайхалтай оффист ажиллах боломжгүй бол өөрийн ажиллаж буй орчныг тохилог болгох боломжтой.
"Тоглоомон оффис"
Нью-Йоркийн Мидлл-Айлендын ойролцоо видео тоглоом сонирхогч Брендан Бэйли өөрийн оффисыг тоглоомон музей мэтээр зассан байна. Гэхдээ энэ оффист гар утсаа олох гэж нэлээд хичээх хэрэгтэй болох нь ээ.
7
"Inventionland"
Пенсильван мужийн Питтсбург хотод байрлах "Inventionland" хэмээх компанийн оффис нь 5667 кв.метр талбайг эзэлдэг.
"Inventionland"
Байгууллагын ажилчид аварга хөлөг онгоц, модон дээрх байшин, болон хүүхдийн тоглоом мэт уралдааны зам дээр ажлаа хийдэг.
Үүнээс гадна амьд мод мэт гурван хүрхрээ, шувуу, эрвээхий хүртэл бий. "Inventionland" компанийнхан өөрсдийгөө хамгийн шилдэг шинэлэг бүтээгдэхүүн танилцуулдаг Америкийн хамгийн том байгууллагуудын нэг гэж үнэлдэг.
8
"Open Systems"
Швейцарын "Meury Architektur" компани загвар дизайныг нь гаргасан "Open Systems" компанийн орчин үеийн, минилист хэв маягийн энэхүү оффист өөрийн гэсэн өвөрмөц уур амьсгал бий.
"Open Systems"
Тэд өөрсдийн гэсэн хайрцаг маягийн оффистой хэдий ч энэ нь энгийн оффисыг бодоход тэс өөр харагдана. Хана бүр нь шилээр тусгаарлагдсан учир цэвэрлэхэд нэлээд хугацаа шаардагдах ч үүнийхээ үр дүнд нэлээд зай талбай хэмнэдэг болов уу.
9
"Bark"
Тэжээвэр амьтны хүнс, хэрэглэлийн "Bark" компани АНУ-ын Охайо мужийн Колумбус хотод байдаг төв байраа "Нохдод хамгийн ээлтэй оффис" хэмээн нэрлэдэг аж. Учир нь ямар ч үед тус оффис дээр 50 гаруй нохой чөлөөтэй зугаалж байдаг гэнэ.
Ажилтнуудын ширээний дэргэд нохдод зориулсан тусгай хэвтрүүд байх бөгөөд нохойг чөлөөтэй гүйж харайхад зориулсан талбай хүртэл байдаг аж.
10
"Gusto"
Сан Франциско хотод 19-р зууны үед баригдсан хөлөг онгоц болон сэлбэг хэрэгслийн хуучин том агуулахыг "Gusto" хэмээх cloud технологийн компани тохижуулж, өөрсдийн оффисоо болгожээ.
Өнгөрсөн жил тус компани агуулах руу нүүж орохдоо аж үйлдвэрлэлийн зорилготой хэрэгслүүд, лифт, кран зэргийг хэвээр нь үлдээсэн нь өнөөгийн энэхүү өвөрмөц хэв маягийг бий болгосон аж.