Түүхэн дэх хамгийн хачирхалтай 10 үхэл

Үхэл гэдэг хүний амьдралын салшгүй нэг хэсэг хэдий ч одоо хэр нь тайлагдашгүй нууц хэвээр байна. Үхэл үлдэж байгаа нэгэндээ уйтгар гуниг, уй гашууг авчирдаг хэдий ч цөөн хэдэн тохиолдолд бусдын алдаанаас суралцан, амьдралын сургамж болох үе ч бий. Хүн төрөлхтний түүхээс харахад хачирхалтай, бүр инээдтэй ч гэмээр, зарим талаараа анхааруулга болох санаанд оромгүй үхлийн тохиолдлууд байдаг ажээ. Ингээд түүхэн дэх хамгийн этгээд сонин үхлийн 10 тохиолдлыг хүргэж байна. 

Түүхэн дэх хамгийн хачирхалтай 10 үхэл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тэнгэрээс унасан үхэр, 2013 он

Бразилын Каратинго мужид амьдардаг Жоа Мариа де Соуза хэмээх эр энгийн нэгэн шөнө гэртээ унтаж байхад нь дээрээс нь гэнэт үхэр унаж иржээ. Үнэндээ тэр үхэр байшингийн ард байдаг эгц хад руу авирч байгаад халтирч, улмаар дээвэр дээр нь унасан байна.

Байшингийн дээвэр нуран, унтаж байсан Жоа болон түүний эхнэрийг дарж аминд нь хүрсэн бол үхэр өөрөө ямар ч гэмтэлгүй үлджээ. Урьдчилж мэдэх аргагүй, азгүй ч гэмээр тохиолдол байгаа биз. 

Тэнгэрээс унасан үхэр, 2013 он

2 Үхлийн дараах өшөө авалт, 892 он

9-р зууны сүүл үед амьдарч байсан Норвегийн язгууртан, Оркнейн хоёрдугаар гүн, сүр жавхлант Сигурд өөрийн дайсан Маэл Бригтег ялж, толгойг нь авчээ. Ингээд Сигурд дайсныхаа толгойг ялалтын бэлгэ тэмдэг болгож, мориныхоо эмээлнээс зүүж явсан байна. Ийнхүү давхиж байх үед нь Бригтегийн орсгой шүд түүний хөлийг зүсч, шархлуулснаар халдвар авч, удалгүй сүр жавхлант Гүн таалал төгсчээ. 

Үхлийн дараах өшөө авалт, 892 он

3 Бүжиглүүлдэг тахал, 1518 он

Бүжиг хэний нэгний үхлийн шалтгаан болно гэвэл та итгэх үү? 16-р зууны үед Францын Страсбург хотод 400 хүн гэнэт л ямар ч шалтгаангүй зогсолтгүй бүжиглэж эхэлжээ. Эцэж цуцатлаа бүжиглэсэн тэдгээр хүмүүсийн ихэнх нь цус харвалт, зүрхний шигдээсээр амь тавьсан байна. Энэ бол 14-17-р зууны үед Европт тархаад байсан эрэгтэй, эмэгтэй, хүүхдэд хүртэл халддаг нэг төрлийн бүжиглэх хэнээ, бүжиглэх тахлын хамгийн цуутай тохиолдол болсон юм. Энэхүү нууцлаг тахал нь хүмүүсийг хүсээгүй байхад нь ч хэдэн долоо хоногоор бүжиглүүлдэг байжээ. Уг хачирхалтай явдлын нууцыг одоо хэр нь тайлаагүй байгаа юм. 

Бүжиглүүлдэг тахал, 1518 он

4 Үхэл дагуулсан нотолгоо, 1871 он

19-р зууны үед, Америкийн улс төрч, өмгөөлөгч Клемент Валландигхэм хүн амины хэрэгт буруутгагдсан нэгэн эрийг өмгөөлж байлаа.  Амиа алдсан хохирогч өөрийгөө санамсаргүй байдлаар буудаж хөнөөсөн хэмээн Валландигхэм үзэж байсан юм. Өөрийн таамаглалыг нотлохын тулд Валландигхэм зэвсэг авчруулж, тухайн хэрэг явдал хэрхэн өрнөснийг дүрслэн харуулахаар шийджээ. Ингэх явцдаа тэрээр өөрийгөө санамсаргүй буудаж, хохирогч үнэхээр өөрийгөө буудаж хөнөөсөн гэдгийг амжилттай нотолж чадсан байна. Валландигхэм амиа алдсан хэдий ч түүний үйлчлүүлэгч суллагджээ. Ядаж л хоосон амь гарзадсангүй. 

 

Үхэл дагуулсан нотолгоо, 1871 он

5 Цонх мөргөсөн нь, 1993

Торонто хотын хуульч Гарри Хоеын түүх бас л энгийн биш ажээ. Тэрээр Торонтогийн Тусгаар Тогтнолын Төвийн 24 давхарт байрлах оффисын цонх бат бөх, хагарахгүй гэдгийг батлахыг хүсчээ. Хое цонхруу сандал эсвэл гал унтраагуур шидэхийн оронд өөрийгөө шидсэн байна. Цонхыг хамаг хүчээрээ очиж мөргөхөд үнэхээр хагараагүй боловч цонх хүрээнээсээ сугарч, тэрээр өндрөөс унан амиа алджээ. 

Цонх мөргөсөн нь, 1993

6 Биелсэн зөгнөл, МЭӨ 455 он

Эртний Грект эмгэнэлт жүжгийн зохиолоороо алдаршсан Афиний гурван агуу зохиолч байжээ. Тэдний хамгийн ахмад нь Эскилэс байлаа. Түүнийг дээрээс унасан зүйлд оногдож амиа алдана гэж нэгэн төлөгчийн хэлсэн үгнээс Эскилэс ихэд айдаг байжээ. Энэ хувь тавилангаасаа зугтахын тулд тэрээр гадаа, задгай талбайд байхыг илүүд үздэг байв. Энгийн нэг өдөр Эскилэс байгальд салхилж байх үед яст мэлхий шүүрсэн бүргэд дээгүүр нь нисч тааржээ. Хатуу чулуун дээр яст мэлхийг унагаж, хуягийг нь хагалахаар шийдсэн бүргэд Эскилэсийн халзан толгойг хадтай андууран дээрээс нь яст мэлхийг унагажээ. Ийнхүү алдарт зохиолч мэргэ төлөг ёсоор газар дээрээ амьсгал хураасан байна. 

Биелсэн зөгнөл, МЭӨ 455 он

7 Оновчгүй егөөдөл, 1864 он

Америкийн иргэний дайны үед, Холбооны армийн генерал Жон Седжвик дайны түүхэн дэх хамгийн өвөрмөц үхлээр амиа алдсан нь түүний нэр алдрыг улам өргөсөн юм. 1864 оны 5-р сард, Спотсилванийн тулааны галын шугам дээр түүний салаа тулалдаж байх үед дайсны мэргэн буучид галлаж эхэлжээ. 900 метрийн цаанаас буудах мэргэн буучдын сум Холбооны цэргүүдийн дээгүүр шунгинан өнгөрч байлаа. Седжвикийн цэргүүд сумнаас нуугдахыг хичээж байхад Седжвик өөрөө огтхон ч айсангүй. Тэрээр задгай талбайд ил гаран зогсож, хэт болгоомжилж байгаа цэргүүдээ шоолон, “Ийм зайнаас тэд зааныг ч онохгүй” гэж хэлжээ. Гэтэл удалгүй мэргэн буучийн сум Генерал Седжвикийн толгойд онож, тэр дороо амиа алдсан байна. 

Оновчгүй егөөдөл, 1864 он

8 Хэтийдсэн болгоомжлол, МЭӨ 5-р зуун

Эртний Грекийн хууль тогтоогч Карондас, хэн нэг нь хууль тогтоох байгууллагын гишүүдийг сүрдүүлэн, ёс бус тогтоол батлуулахаас сэргийлж, Зөвөлгөөнд зэвсэг авч орж ирсэн хэнийг ч үхэх ялаар шийтгэх хууль баталжээ. Хууль баталснаас хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа Карондас анд явж ирснийхээ дараа, бүсэндээ зүүсэн хутгаа мартан Зөвөлгөөнд иржээ. Ийнхүү өөрийнх нь санаачилсан хууль эзнийхээ аминд хүрэх болов. Итгэдэг зүйлийнхээ талд бат зогсдог тэрээр өөрийгөө хөнөөхөөс өөр аргагүйд хүрчээ. 

Хэтийдсэн болгоомжлол, МЭӨ 5-р зуун

9 Эйффелийн Эмгэнэл, 1912 он

Австрид төрсөн Франц оёдолчин Франц Реишэлт, өдрийн цагаар урласан загвараа борлуулж, оройн цагаар шинэ бүтээл дээрээ ажилладаг зохион бүтээгч байсан юм. Тэрээр дундаж өндөр дээрээс хүнийг аюулгүй газардуулах шүхэр бүтээж байжээ. 1912 оны 2-р сарын 4-нд тэрээр Эйффелийн Цамхгийн орой дээрээс бүтээлээ турших зөвшөөрөл авсан байна. Эрх баригчид түүнийг туршилтандаа хүүхэлдэй ашиглана гэж бодож зөвшөөрөл олгосон байж. Гэтэл тэрээр бүтээлдээ хэтэрхий итгэлтэй байсан учраас өөрийн биеэр туршихаар шийджээ. Ингээд цамхагийн оройд гарч, бүтээлээ бэхлэн үсэртэл түүний шүхэр дэлгэгдсэнгүй. Тэрээр газарт унан харамсалтайгаар амиа алджээ. 

Эйффелийн Эмгэнэл, 1912 он

10 Мөнх амьдрах хүсэл, МЭӨ 210 он

Хятадын анхны эзэн хаан Цинь Ши Хуан тухайн цаг үедээ дэлхийн хамгийн хүчирхэг нэгэн байлаа. Тэрээр Цинь улсыг үүсгэн байгуулж, бүх Хятадыг нэгтгэсэн анхны удирдагч болсон юм. Цагаан хэрэм болон Терракотта буюу алдарт шавар армийн баримал бүгд түүний санаа байсан гэдэг. Амьдралдаа олон зүйлийг гүйцэлдүүлсэн ч Цинь Ши Хуан илүү ихийг хүсчээ. Тэрээр мөнх амьдралын нууцыг олохыг хүсдэг байсан бөгөөд түүний алхимич мөнх амьдралын бэлдмэл хэмээн мөнгөн устай үрэл түүнд өгчээ. Мэдээж уг үрэл түүнийг хордуулж, удалгүй мөнх бусыг үзсэн байна. 

Мөнх амьдрах хүсэл, МЭӨ 210 он

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()