1
Өвчтөн авчрахгүй бол цалингүй
Хятадын уламжлалт анагаах ухааны нэгэн шинэ төв Хэнан мужид нээгдсэн ч үйлчлүүлэгчгүй байсаар байж. Харин ахлах эмч нар нь энэ байдлаас гарах сайхан санаа олжээ. Энэ төвийн бүх эмч сувилагч нарт хатуу дүрэм байдгийг сэтгүүлчид олж мэдэв. Тэр нь ажилчин бүр нэг сард хамгийн багадаа 5 өвчтөн авчрах ёстой ба үгүй бол цалингаас 200 юань суутгана. Гэхдээ эмч өвчтөндөө нэмэлт эмчилгээ хийж чадвал урамшуулал авна. Оролцоог нэмэгдүүлэх гайхалтай арга шүү. Тэндхийн нэг сувилагч нь өөрийнхөө бүх хамаатан садан, танилуудаа авчирсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Байдлыг тандах гэж очсон сурвалжлагчдыг хэсэг хугацаанд өрөөнд түгжин утсыг нь хэрэглүүлээгүй байна. Удалгүй уг хэргийг мөрдөн шалгажээ. Одоо ахлах эмч нар нь ур ухаанаа өөр шинэ газар ашиглах хэрэгтэй болох биз.
2
Нурсан байшингийн үнийн өсөлт
Хятадын томоохон хот Шэньжэньд нэгэн асуудал гарчээ. Нэлээд олон оршин суугчтай таван давхар байшингуудын нэг нь гэнэт нэг тал руугаа хазайжээ. Азаар энэ үйл явдлын улмаас хэн ч гэмтээгүй юм. Ийм тохиолдолд манай хотын зүгээс ямар арга хэмжээ авах байсан бол. Мэдээж эхний алхам бол үзлэг хийж байшинг нурааж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх үү үгүй юу гэдгийг шийдэх.
Гэтэл Хятадуудын хамгийн түрүүнд хийсэн зүйл бол тус бүс дэх байрны үнийг 20 хувиар нэмсэн. Бүхэл бүтэн байшин нурах гэж байхад яагаад гэж та гайхаж магадгүй. Үнэн хэрэгтээ тэрхүү хуучны таван давхар байртай хорооллыг аюултай байдалд байгаа гэж үзэн нурааж, оронд нь олон мянган айлын орон сууц бүхий ердийн өндөр барилгуудыг баригдах нь ойлгомжтой гэж тэд тооцоолжээ. Одоо энэ бүсэд орон сууц эзэмшдэг бүх хүмүүст шинэ орон сууцны хороололд ижил байрыг хуваарилах болно. Ингэснээр тус байр илүү үнэтэй болох болно гэсэн үг.
3
Педометр буюу алхаа хэмжигчтэй хурга
Бие бялдраа хөгжүүлж, эрүүл байхын тулд өдөрт тодорхой хугацаагаар алхахад сайхан байх нь мэдээж. Дэлхий даяар хүмүүс гартаа зүүдэг алхаа хэмжигч авах эсвэл утсандаа аппликэйшн болгож татах нь элбэг болсон. Тэгтэл Өвөрмонголын нутгаас хонины мах зардаг Хятад компанийн наймаачид: "Хэрэв энэ нь хүн дээр ажиллаж байгаа юм бол яагаад хурган дээр ажиллахгүй гэж” хэмээн алхаа хэмжигчийг хурганы хойд хөлд нь суулгасан байна. Компанийн бүх хурга өдөрт 40-50 мянган алхам алхдаг болохыг "нотолсон" ба энэ нь тэд маш сайн мах болно гэсэн үг юм! Үүнээс үүдэн борлуулалт нь хэд хэдэн удаа эрс нэмэгдсэн байна. Гэтэл Хятадуудыг хэрхэн бүтээлчээр сэтгэхээ мэддэггүй гэж ярьдаг.