Гутлын ертөнцийн шинэ тренд

2019-12-07, 14:09
4,386

Эмэгтэйчүүд өндөр өсгийт өмсөөд яаж яваад байдгийг эрчүүд гайхаад бардаггүй. Мэдээж энэ нь тийм амар биш ч бүсгүйчүүд маань үүнээс татгалзаж чаддаггүй. Тэгвэл Японы гутал үйлдвэрлэгчид энэхүү зовиураас салгахын тулд туруу хэлбэртэй шаахай бүтээжээ. Үүнийг өмсөөд хөлөө хугалчихгүйхэн шиг хэрхэн алхах нь одоогоор нууц хэвээр байна. 

Гутлын ертөнцийн шинэ тренд

Японы "Walpurgis" брендийн туурай хэлбэртэй модон шаахайг харахад л шагай мулталчихмаар санагдана. Юун түрүүнд энэ шаахай нь өсгийгүй бүтээгдсэн учир яаж алхах юм бол гэж гайхмаар. Энэхүү туурайтай гутал дээр алхаж сурахын тулд нэлээд гэмтэл авах болов уу даа. Гэхдээ энэ утгаараа үнэ цэнэтэй аж. Уг өвөрмөц гутал нь хүн бүрийн анхаарлыг татах нь тодорхой. 

Уг шаахай нь ойролцоогоор 410 доллараар зарагдах бөгөөд аль хэдийн зах зээлд нэвтэрсэн гэнэ. Одоогийн байдлаар загварын хувьд хар, цагаан туузтай 2 янзын сонголттой. Өвдөлт мэдрэх дуртай эмэгтэйчүүдийн хувьд үүнийг мөнгө төлж худалдан авахаас татгалзахгүй байгаа аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()