4 нөхөртэй бүсгүй анхны хүүхдээ хүлээж байна

Хайр дурлалын "полиамор" чиг баримжааг баримталдаг 20 настай Тори Ожеда (Tory Ojeda) хэмээх бүсгүй 4 хамтрагчийнхаа хамт амралтад яваад тэдний хэн нэгнээс жирэмсэн болсноо мэджээ. Гэхдээ бүсгүй 4 нөхөртэйгөө нэгэн гэр бүл хэвээр үлдэж, хүүхдээ хамт өсгөнө гэж шийдсэн байна. 

4 нөхөртэй бүсгүй анхны хүүхдээ хүлээж байна

Флорида мужийн Жексонвилл дүүргийн оршин суугч Тори Ожеда нь анхны хамтрагч болох 18 настай Марктай ахлах сургуульд танилцсан бөгөөд үүнээс 2 сарын дараа 23 настай Трэвистэй харилцаагаа эхлүүлжээ. Тэдний хайрын гурвалжин жилийн өмнө эхэлсэн бөгөөд өнгөрсөн 7-р сард Трэвистэй сүй тавьсан байна. Үүнээс гадна тэрээр 22 настай  Этан, Кристофер нартай удаан хугацаанд хамтрагчид бас найзууд байсаар иржээ. Одоогоор Тори 4 нөхөртэйгөө тавуулаа нэг гэрт амьдардаг бөгөөд тэд 2 сард шинэ хүүхдээ өлгийдөн авахаар бэлдэж байгаа гэнэ. 

Хэдийгээр хайр дурлалын харилцаанд нээлттэй байдлыг баримтлагч хүмүүс олширч байгаа ч одоогийн байдлаар Тори нь 4 нөхөртэйгөө хамт амьдардаг цорын ганц эмэгтэй болоод байна. Харин тэрээр найз залуучуудаа өөрөөс нь өөр эмэгтэйчүүдтэй харилцаа тогтоохыг зөвшөөрдөг байна. Тэрээр "хэрэв 4 хамтрагчийн маань хэн нэгэн нь хоёрдахь хамтрагчаа олсон бол би баяртайгаар хүлээж авна. Энэ харилцаанд ганцаараа эмэгтэй болохоор бүгдэд анхаарал хандуулна гэдэг хэцүү тиймээс өөр эмэгтэй хүн гарч ирвэл би баяртай байх болно" гэжээ.

22 настай Кристопер (Christopher) нь бүсгүйн хэвлийд бойжиж буй хүүхдийн жинхэнэ эцэг нь аж. Анх жирэмсэн болсноо хэлээд түүнд ямар санагдаж байгааг асуухад бага зэрэг сонин санагдаж байна гэж хариулжээ. Гэр бүлээрээ ярилцсаны эцэст тэд тавуулаа хамт хүүхдээ өсгөхөөр шийдсэн байна. 

Нөхрүүд нь тус тусдаа унтлагын өрөөтэй боловч шөнөдөө ээлж ээлжээр Торигийн өрөөнд орж унтдаг байна. Эрчүүдээс Травис (Travis) хамгийн ухаалаг нь бөгөөд ямар нэг үл ойлголцол гарах үед эв зүйгээр шийдэхийг эрмэлздэг нэгэн аж. 

Харин Этаны (Ethan) хувьд хамгийн нөхөрсөг, зөөлөн сэтгэлтэй нэгэн бөгөөд Торид сайн найз шиг ханддаг гэнэ. Тэрээр энэ харилцаанд бага зэрэг хардах, харамлах сэтгэл төрдөг ч үүнийг бүрэн хүлээн зөвшөөрч, эв зүйгээр шийдэх олон арга байдаг гэжээ. Тэд зүгээр л хоорондоо илэн далангүй ярилцдаг байна. 

Маркийн (Marc) хувьд энэ харилцааг хүлээн зөвшөөрөхөд амаргүй байсан бөгөөд тэрээр бусадтайгаа бараг харилцдаггүй байж. 

Ингээд 7 сарын өмнө тэд энэхүү өвөрмөц гэр бүлийн шинэ гишүүн болох бяцхан охинтой болсноо мэджээ. Харин тэд бүгдээрээ охины аав болох бөгөөд ийнхүү хамт өсгөх гэж байгаадаа баяртай байгаа аж. Торигийн найзууд түүний нөхрүүдийг бүгдийг таних бөгөөд тэднийг бүгд сайн хүмүүс гэдэг байна. Харин гэр бүлийнхэн нь энэ харилцаанд дурамжхан ханддаг ч дургүйцлээ илэрхийлдэггүй аж. 

"Пиламори нь мэдээж ердийн зүйл биш. Хүмүүс үүнийг ёс бус гэж хүлээж авдаг. Гэхдээ удахгүй нийгэм үүнийг хүлээн зөвшөөрдөг болно," хэмээн Тори хэлжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()