Орон орны гэрүүд юугаараа онцлогтой вэ?

Тал нутгийн нүүдэлчин Монгол түмэн эсгий гэрт амьдардаг байсан бөгөөд суурин иргэншилтэй улс үндэстнүүдээс ялган, “Эсгий туургат улс” хэмээн нэрлэгддэг байжээ. Нүүдэллэж амьдрахад гайхалтай зохицсон дугуй хэлбэртэй гэр сууцыг хийхэд ердөө эсгий, мод, сур гурав л хэрэглэдэг. Эвхэж хураах юм уу, тэлж сунгаж болдог хананд унь моднуудыг суран үдээрээр холбож, нарны цацраг мэт тойруулан тоононд бэхэлж, эсгийгээр бүсэлсэн гэрийг босгоход ердөө нэг цаг гаруй хугацаа шаардагдана. Гэрийн үндсэн бүтэц, үүрэг нь адилхан ч нүүдэлчин удамт улс орон, үндэстнүүдийн гэрийн онцлог өөр өөр байдаг ажээ.

Орон орны гэрүүд юугаараа онцлогтой вэ?

1 Казах гэр

Казак гэр тооно, хана, унь гэх гурван үндсэн хэсгээс бүрддэг. Хананы гадна талыг  эсгийгээр бүрж, дотор талыг хивс хивсэнцрээр бүрж, гоёдог. Казак түмний хувьд гэрийн тооно тухайн гэр бүлийн сайн сайхан, амар амгалангийн бэлгэ тэмдэг болдог байна.

Казах гэр

Гэрийн дотоод засал орчлон ертөнц, байгаль дэлхийн уялдаа холбоог илтгэдэг. Хивсэн дээр цэцгэн хээг дүрсэлж, гэрийг тойруулан чимсэн цацаг дээр сансар огторгуйн хийсвэр хээ угалзыг дүрсэлж, гэрийн тавилгуудыг нарийн хийцтэй сийлсэн байдаг нь Казак нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл бөгөөд, амьдралын гоо зүйн баримтлалыг харуулдаг.

2 Кыргыз гэр

Мод болон эсгийнээс бүрддэг Кыргыз гэр Монгол гэрийг бодвол арай эгц, босоо байдаг учраас багана байдаггүй ажээ. Гэрийг 3 давхар эсгийгээр бүрдэг бөгөөд арай зузаан, бараан өнгөтэй эсгийг доор нь тавьж, цагаан эсгийгээр бүрдэг байна. Галын утааг тооноор гаргах үүднээс гэрийн төв хэсэгт галаа түлж, харин хоймор хэсэгтээ шөнө зулж унтах хөнжил, гудсаа давхарлан өрсөн байдаг ажээ.  

Кыргыз гэр

Гэрийн дотор хэсгийг хивс, хатгамал зэрэг гараар хийсэн нэхмэл, сүлжмэл эдлэлээр чимдэг байна.

3 Монгол гэр

Гэр нь нүүдэлчин Монгол түмний уламжлалт сууц билээ. Хананы тоо гэрийн хэмжээг илтгэдэг. 4 болон 5 ханатай гэр ойролцоогоор 20-30 метр квадрат хэмжээтэй байдаг. Унины хэмжээ бүгд ижил байх бөгөөд унь болон баганыг уламжлалт хээ угалзаар чимэглэнэ. Хана, тооныг униар холбож, тогтооно. Гэрийн их биеийг босгосны дараа улирлаас хамаарч эсгийгээр давхарласнаар Монголчуудыг зуны халуун, өвлийн хүйтнээс хамгаалдаг. Гадаа -40 хэмийн хүйтэн байсан ч зузаан эсгий, галалсан зуухны ачаар гэр дотор +25 хэмийн дулаантай байж чаддаг. Эсгий хана, туурганы гадуур даавуун цагаан бүрээсээр бүрж харагдах байдлыг нь үзэмжтэй болгодог ажээ. Монгол гэрийн ханыг сур ашиглан холбож хийдэг. Гэрийн хаалгыг мөн модоор хийх ба хээ угалз сийлж, өнгө будгаар чимэглэсэн байдаг. Хүйтэн, чийглэг хөрснөөс тусгаарлахын тулд модон шал байх ба дээр нь төрөл бүрийн хивс дэвсэж, хүйтэн сэрүүнээс хамгаалдаг байна.

Монгол гэр

4 Бусад орнуудын уламжлалт гэрүүд

1. Узбек гэр

Бусад орнуудын уламжлалт гэрүүд

2. Туркмен гэр

3. Башкир үндэстний гэр "тирме"

4. Мажар (унгар) үндэстний гэр "jurta"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()