Гэрийн нөхцөлд илүүдэл үсээ авахдаа үүнийг анхаар!!

Цаг хугацаа, мөнгө хэмнэхийн тулд бид ихэнхдээ илүүдэл үсээ гэрийн аргаар гуужуулдаг бөгөөд энэ үедээ бид эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болох талаар огт боддоггүй. Үс гуужуулагч тос эсвэл ваксыг биендээ түрхээд л татуурга, тусгай цаасны тусламжтайгаар хуулж авах нь маш хялбар, энгийн зүйл мэт санагдана. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь таныг толигор, сайхан арьстай болоход саад учруулдаг аж. Ингээд гэрийн нөхцөлд илүүдэл үсээ гуужуулахдаа бид ямар алдаа гаргадгийг мэдэж авцгаая. 

Гэрийн нөхцөлд илүүдэл үсээ авахдаа үүнийг анхаар!!

1 Үсээ авахын өмнөхөн скраб ашиглах

Үс гуужуулахын тулд арьсыг нэн түрүүнд гуужуулалтанд бэлдэх хэрэгтэй бөгөөд энэ нь цэвэрлэгээ юм. Скраб нь арьсны бохирдол,  илүүдэл үхэжсэн арьс, тослог зэргийг арилгаж арьсыг амин дэмээр хангаж, ваксыг арьсанд илүү сайн тогтоож өгдөг байна. Хэрвээ мэдрэмтгий арьстай бол скрабны оронд ширүүн бие угаагч ашиглах боломжтой. Хамгийн гол нь энэ бүхнийг гуужуулалт хийхийн нэг өдрийн өмнө хийх хэрэгтэй гэдгийг санаарай. Эс тэгвээс таны арьс гэмтэх магадлалтай. Скраб хэрэглэснийхээ дараа арьсаа чийгшүүлэх нь заавал хийх ёстой алхмын нэг шүү. Гэхдээ энэ тохиолдолд тослог ихтэй тос тохирохгүй бөгөөд зөөлөн лосьон ашигласан нь зүйтэй.

Үсээ авахын өмнөхөн скраб ашиглах

2 Арьсаа хэт их дэвтээх

Хэрвээ та үсээ гуужуулахын тулд татуурга ашигладаг бол усанд орж байхдаа эсвэл шууд усанд орсны дараа авах нь хамгийн буруу зүйл юм. Хэдийгээр татуурга чийгтэй арьсан дээр илүү зөөлөн байдаг ч халуун усны нөлөөн дор бие хавантдаг учир үсийг бүрэн гүйцэд хуулж байгаа эсэх нь эргэлзээтэй болно. Үүнээс гадна арьсаа зүсэх, шархтай болох эсвэл бактери авах магадлал өндөр. Усанд орсны дараа хамгийн багадаа 30 минут болж илүүдэл үсээ хусаж болох боловч тусгай үс гуужуулагч гель эсвэл хөөсийг хэрэглэх нь таны арьсыг илүү зөөлөн, торгомсог болоход тусална.

Арьсаа хэт их дэвтээх

3 Буруу чигт татах

Ваксыг үсний ургалтын эсрэг татах хэрэгтэй байдаг бол, элсэн чихрээр хийсэн ваксыг үсний ургалтын дагуу татах хэрэгтэй байдаг аж. Үүнээс гадна аль болохоор хурдан татах хэрэгтэй. Та хэдий чинээ удаан татаж байна, төдий чинээ өвдөх болно гэдгийг санаарай. Вакс хурдан хатдаг учир хурдан хуулж авахгүй бол үсийг дутуу хуулж, та дахин вакс түрхэх хэрэгтэй болно. Нэг газрын үсийг олон дахин хуулах нь арьсыг үрэвсүүлэх магадлалтай. Мөн хэт их яарах хэрэггүй. Бүхий л хурц хөдөлгөөн таны арьсанд сөргөөр нөлөөлнө гэдгийг мартаж болохгүй.

Буруу чигт татах

4 Үсээ гуужуулсны дараа тос түрхэх

Үсээ гуужуулсны дараа гаргадаг хамгийн том алдаа бол үс гуужуулсны дараа шууд тос түрхэх явдал юм. Энэ нь үрэвссэн арьсыг чийгшүүлэхийн оронд арьсны нүх сүвийг битүүлж, илүү үрэвсэлтэй болгодог. Спиртийн гаралтай тоник ашиглах нь мөн л буруу сонголт. Энэ нь арьсыг хуурайшуулдаг. Тиймээс зуун настын гель, антисептик, үс гуужуулсны дараа түрхдэг тусгай тос зэргийн түрхэх нь хамгийн зөв сонголт байх болно. Ус гуужуулсны дараа түрхдэг тос нь арьсыг тайвшруулж, үсний ургалтыг удаашруулдаг юм.

Үсээ гуужуулсны дараа тос түрхэх

5 Арьсныхаа онцлогийг үл тоох

Вакс болон элсэн чихрийн тусламжтай хийсэн гуужуулагч нь ихэнхдээ харшил өгдөг. Үүнээс гадна өдөр тутам татуургаар хусах нь арьсыг улам л үрэвсүүлдэг юм. Энэ нь таны арьсанд энэ төрлийн гуужуулалт зохихгүй байгааг илэрхийлнэ. Тиймээс арьсаа гуужуулахын өмнө харшлын эсрэг тест хийж үзээрэй. Хэрэглэж буй бүтээгдэхүүнээсээ арьсан дээрээ түрхэж 5 минут байлгаад улайлт, загатнаа байгаа эсэхийг ажиглаарай. Хэрвээ таны арьс вакс болон бусад төрлийн арьс гуужуулагчаас харшилдаг бол лазер аргыг ашиглах нь зүйтэй.

Арьсныхаа онцлогийг үл тоох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()