Эхлээд өөрийн биеийн галбираа тодорхойлох хэрэгтэй
- Өргөн мөр, нарийн таазтай бол - Доош харсан гурвалжин хэлбэрийн бие
- Өргөн тааз, нарийн бэлхүүс, хавчиг чээжтэй бол - Лийрэн хэлбэрийн бие
- Мөр, бэлхүүс, тааз нэгэн жигд ижил хэмжээтэй бол - Тэгш өнцөгт хэлбэрийн бие
- Мөр, таазны хэмжээнээс өргөн бэлхүүстэй бол - Алиман хэлбэрийн бие
- Тааз, мөр, чээжний хэмжээ ижил, нарийхан бэлхүүстэй бол - Элсэн цаг хэлбэрийн бие
1
Гурвалжин хэлбэрийн биетэй бол
Таны анхаарах ёстой зүйл бол цүнхний оосрын урт ба өргөн. Чээжний хэсэгт их зүйл харагдах хэрэггүй учир том, бүдүүн оосортой, хэтэрхий жижиг эсвэл том цүнхнээс татгалзаж нарийн урт оосортой цүнх сонгоорой.
2
Тэгш өнцөгт хэлбэрийн галбиртай бол
Биеийн галбираа илүү гоолиг харагдуулахын тулд цүнхний загвар, материалыг сайн харж, сонгох хэрэгтэй. Хэтэрхий урт оосортой, геометрийн дүрс бүхий гурвалжин, дугуй, дөрвөлжин цүнхний оронд өдөн, хэрмэл, даавуун материалтай, том хэмжээтэй цүнх сонгоорой.
3
Лийр хэлбэрийн галбиртай бол
Тааз орчмоороо илүү нарийхан харагдахын тулд чээж, мөрний хэсэгтээ анхаарч богино оосортой, жижиг гар цүнх сонгоорой. Таны цүнх таазнаас доош унжиж болохгүй. Чээж хэсэгтээ жижигхэн, чамин, дээрээ бариултай цүнх, эсвэл мөрний цүнх үүрэхэд тохиромжтой.
4
Алиман хэлбэрийн галбиртай бол
Цүнхний загвар, хэмжээ таны биеийг эрс өөрчилнө. Илүү сайхан, гоолиг харагдахын тулд арьсан, том, бариултай цүнх сонгоорой. Харин жижиг, богино оосортой, хэлбэргүй цүнхнээс зайлсхий.
5
Элсэн цаг хэлбэрийн галбиртай бол
Баяр хүргэе! Хэрэв та элсэн цаг шиг галбиртай бол хамгийн азтай бүсгүйчүүдийн нэг юм. Ийм төрлийн галбиртай эмэгтэйчүүд ямар ч төрлийн цүнх үүрсэн бие нь гоолиг, төгс харагддаг.