1.Таагүй асуултад хариулахгүй байхдаа
Эвгүй, таагүй асуултад та заавал хариулах ёсгүй бөгөөд таныг хүсэхгүй байгаа тохиолдолд тэд хүчээр хариулт авах ёсгүй. Бүх төрлийн таагүй асуулт, таны хувийн орон зайд нэвтэрсэн асуултад та хариулах шаардлагагүй. Ичингүйрэн тэдний асуусан асуултад хариулахын оронд та энэ талаар тэдэнтэй ярилцахыг хүсэхгүй байгаагаа шууд хэлээрэй. Энэ нь та тухайн харилцаж буй хүндээ тийм ч их итгэхгүй байгааг илэрхийлэх болно.
2. Бодож, мэдэрч байгаа зүйлээ бодитоор хэлэхдээ
Бид өөрийн бодлыг харилцагчаа гомдоохгүйн тулд нууцлах тохиолдол гардаг. Гэхдээ бид тогтмол сэтгэл хөдлөлөө хянаж чаддаггүй бөгөөд энэ нь хэвийн үзэгдэл юм. Та өөр хэн нэгэн болж жүжиглэх хэрэггүй. Хэрвээ харилцагч тань ёс бус зүйл гаргаж байвал та түүнд шууд хэлж болно. Ярианы сэдэв тань таны сэтгэлд нийцэхгүй байвал дуугүй байхгүйгээр энэ сэдэв таалагдахгүй байгаагаа илэрхийл. Хэн ч таны бодол, сэтгэл хөдлөлийг шүүмжлэх эрхгүй.
3. Өөрийгөө уучлахдаа
Бусдыг уучлах гэдэг гайхалтай чанар хэдий ч өөрийгөө мөн уучилж сурах хэрэгтэй. Энэ нь үргэлж сэтгэл зовнисон амьдрахгүй байхад нэн түрүүнд туслах болно. Хүн бүр алдаа гаргах эрхтэй бөгөөд бүх зүйлийг үргэлж зөв хийдэг хүн гэж байхгүй. Хэдий чинээ өөрийгөө уучилж сурна, төдий чинээ алдаа гаргахгүй байж, зорилгодоо хүрэх чадвартай болно.
4. Шударга байхдаа
Энэ нь танд төдийгүй, таны эргэн тойронд буй хүмүүст хамааралтай. Онцгой шаардлагагүй бол хэн нэгнийг хуурах гэсэн оролдлого битгий хий. Жишээлбэл: Хэрвээ таны хэлж буй зүйл тухайн хүнийг хэт их гомдоох эсвэл ямар нэг зүйл хийх хүслийг нь унтраах бол заавал ширүүн хэлэх хэрэггүй. Харин үүний оронд маш зөөлнөөр үнэнийг нь хэлэх хэрэгтэй.
Өөртөө шударга хандах нь мөн чухал. Өөрийгөө битгий хуур. Жишээлбэл: Хийх дургүй ажлаа хийх гэж бүү хичээ. Учир нь таны сэтгэл зүйн байдал бүх зүйлээс чухал гэдгийг санаарай. Заримдаа үнэнийг олж харж, энэ бүхнээ өөрчлөхөд ихээхэн зориг шаардана гэдгийг санаарай.
5. Шаардлагатай бол гарч явахдаа
Танд хэрэггүй, аз жаргалгүй харилцааг таслахад хэн ч саад болж, таныг буруутгах ёсгүй. Жишээлбэл: Таны дотны найз тань маш ихээр өөрчлөгдөж, та хоёрт хамтын зүйл гэж үгүй болсон байж болох юм. Энэ харилцаа танд ямар нэг эерэг мэдрэмж авчрахгүй байгаа учир та түүнтэй харилцах хүсэлгүй байж болно. Энэ тохиолдолд мэдээж хамгийн зөв сонголт нь харилцаа холбоогоо таслах явдал юм. Эс тэгвээс энэ харилцаа зөвхөн та хоёрын уур бухимдлыг л төрүүлэх болно. Та бусдыг болон өөрийгөө барих хэрэггүй бөгөөд шаардлагатай бол өнгөрснөө орхиж сурах хэрэгтэй.
6. Хэн нэгэнд найдахдаа
Энэ нь ялангуяа ойр дотны хүмүүстэй холбоотой байдаг. Хэдийгээр та хүнээс их зүйл хүлээх ёсгүй ч ойр дотны хүмүүс гэдэг хүнд хэцүү нөхцөлд танд туслах, хариуцлагатай, үнэнч байх хэрэгтэй. Тэд өөрийн хийсэн зүйлийнхээ хариуцлагыг хүлээж, амлалтандаа хүрэх ёстой. Энэ бол хэвийн үзэгдэл бөгөөд та өөрийгөө хэт их зүйл хүсэж байна хэмээн зэмлэх хэрэггүй.
7. Хүнд асуулт асуухдаа
Хэрвээ та хүнд асуулт асууснаар тухайн асуудлын түлхүүрийг олж чадах бол санаа зоволтгүй асуугаарай. Эс тэгвээс та зорьсондоо хүрэхийн тулд урагш алхаж чадахгүйд хүрнэ.
8. Шүүмжлэл сонсохдоо
Зөвхөн таны сайн сайхны төлөө хэлсэн шүүмжийг л та хүлээж авах хэрэгтэй. Таныг доромжилсон шүүмж бол хэнд ч хэрэггүй. Харин эерэгээр хэлсэн шүүмж нь танд алдаагаа засах, ажилдаа амжилт гаргахад туслах болно. Та өөрийгөө төгс нэгэн гэж бодох ёсгүй. Шүүмжлэлийг хүлээн авч сур. Өөрийгөө хөндлөнгөөс харж, өөрийнхөө алдаа дутагдлыг олох нь хамгийн чухал зүйл юм.
9. Хөгжихдөө
Та заавал хөгжих хэрэгтэй. Хэрвээ таны хажууд өөрийгөө хөгжүүлэхэд саад учруулж байгаа хэн нэгэн байгаа бол та тэр хүнээс холдох бүрэн эрхтэй. Тэгвэл та нөхцөл байдлыг өөрчилж чадна. Зорьсондоо хүрсэн ч хэзээ ч зогсож болохгүй.
10. Гэртээ байхдаа тав тухыг мэдрэхдээ
Гэр орон тань таны хувийн орон зайг илэрхийлэх цор ганц газар учир тэнд та хүссэнээрээ байх ёстой. Энд бусдын төлөө өөрийнхөө тав тухыг алдагдуулах хэрэггүй.