Түүхэн дэх хамгийн цуутай 7 урвагч

Цэрэг дайны түүхэнд эрэлхэг баатруудаас гадна зэвүүцэл төрүүлэм олон хүмүүс байдаг ч зөвхөн хувийн эрх ашгийн төлөө эх орон, нөхдөөсөө урвасан этгээдүүд хамгийн жигшүүртэй. Ингээд дайны түүхэн дэх хамгийн их хор хөнөөл учруулсан, цуутай урван тэрслэгчдийн тухай мэдээллийг хүргэж байна.

Түүхэн дэх хамгийн цуутай 7 урвагч

1 Эмилио Агинальдо - Филиппиний урвагч

Агинальдо Филиппинийг чөлөөлөх тулаанд Испаничууд, Америкчуудын эсрэг тулалдаж байсан бөгөөд дайснуудад олзлогдсоныхоо дараа өөрийн хүмүүсээс урваж, мэдээлэл дамжуулан суллагдсан байна.

Хожим Япончууд арлыг эзэлж, харгис хэрцгийгээр түрэмгийлэл явуулахад тэрбээр булаан эзлэгчдийн эсрэг тэмцэхийн оронд мөн л гутамшигтайгаар урважээ. Тэрээр Америк, Филиппин цэргүүдийг бууж өгөхийг хүссэн мэдэгдэл радиогоор хийж, шанд нь шинээр байгуулагдах "тоглоомын" улсын ерөнхийлөгч болохыг санаархаж байв. Гэвч ард түмэн түүнийг үл тоов. Америкийн цэргүүд арлыг эргүүлэн авсны дараа түүнийг дайсантай хамтарсан хэргээр яллажээ. Тэрээр Филиппинийн анхны ерөнхийлөгч хэмээн нэрлэгддэг ч “эх орноосоо урвасан” хэмээх хар толбо түүний нэртэй хамт үүрд бичигдэн үлдсэн юм.

Эмилио Агинальдо - Филиппиний урвагч

2 Бэнэдикт Арнолд - Америкийн гутамшиг

Америкчуудын хувьд “урвагч” хэмээх үгтэй утга нэг болсон энэ нэр, 200 жил өнгөрсөн ч хэн нэгнийг гутаан доромжлoход ашиглагдсан хэвээр байгаа юм. Арнолд чадварлаг генерал байсан бөгөөд Америк орныг олон ялалтад хүргэж байжээ. Гэвч тэрээр энэ нэр алдраа үргэлжлүүлэхийн оронд Британичуудтай мөнгөөр тохиролцон, "West Point"-ыг тэдэнд өгөхөөр болсон байна. Эцэст нь Арнолдын уг тохиролцоо илчлэгдэж, тэрээр Британийн талруу оргон зугтаж байжээ.

Бэнэдикт Арнолд - Америкийн гутамшиг

3 Трафилтын Эфиальт

МЭӨ 480 онд, Термополийн тулааны үеэр Грекчүүдээс урван, Персүүдэд тусалсан хүн бол Эфиальт юм. Давж гатлахад бэрх, эгц хад бүхий уулын замд отолт хийж байсан Грек цэргүүдийг Персүүдэд зааж өгснөөр тэд тулаанд ялагдсан юм.

Трафилтын Эфиальт

4 Чин Хуй - Хятадын гутамшиг

1115 онд Зүрчидийн дайчид Сүн улс руу довтолж, эзэн хааныг нь олзлон  буцжээ.  Сүн улсын жанжин Ю Фэй эзэн хаанаа эргүүлэн авахаар Зүрчидтэй ээлж дараалан тулалдаж байлаа. Тэр үед Сүн улсын нөлөө бүхий сайд Чин Хуй, хэрэв Ю Фэй ялалтад хүрч, хааныг эргүүлэн авчирвал түүний эрх мэдэл дуусгавар болно хэмээн тэр үед түр хугацаанд хаан ширээнд суугаад байсан угсаа залгамжлагчийг ятгажээ. Ингээд Ю Фэйг эргүүлэн нийслэлд дуудаж, эх орноосоо урвасан хэргээр цаазаар авчээ. Хожим нь Ю Фэйгийн нэрийг цагаатгаж, харин жинхэнэ урвагч Чин Хуй болон түүний эхнэрийн сөхөрч суусан хөшөөг үеийн үед шившиг болгохоор амьдарч байсан мужид нь босгосон байна.

Чин Хуй - Хятадын гутамшиг

5 Мир Жафар - Энэтхэгийг сүйрүүлсэн нь

Британи Энэтхэг улсыг 200 орчим жил захирч байсан билээ. Харин ийм жижиг газар нутагтай, алс хол орших улс,  дэлхийн хамгийн их хүн амтай улсыг эрхшээлдээ оруулсны гол шалтгаан нь Мир Жафар байсан юм. 1757 онд Плассигийн тулааны үеэр Британийн тал Мир Жафард авилгал өгч, Энэтхэгчүүдээс урвахыг ятгажээ. Ийнхүү Британичууд Калкуттаг эзлэн, хожим Энэтхэгийн бусад газар нутгийг эрхшээлдээ оруулсан юм.

Мир Жафар - Энэтхэгийг сүйрүүлсэн нь

6 Видкун Квислинг - Нацистуудтай сүлбэлдсэн нь

Нацистуудтай хамсаатан болохоос илүү жигшмээр урвалт гэж байхгүй биз ээ. Видкун Квислинг 1942 оноос дэлхийн II дайн дуусгавар болох хүртэл Норвегийн ерөнхийлөгчийн албыг хашиж байсан юм. Дайны дараа Европын бусад улсын ерөнхийлөгчид баяраа тэмдэглэж байхад, Квислинг ял сонсон, цаазаар авахуулж байжээ. Норвегийн армийн офицер байсан Квислинг урьдчилан Гитлертэй уулзан тохиролцож, 1940 онд Нацистуудыг Норвегид довтлох үед төрийн эргэлт хийн, удирдлагыг гартаа авч байжээ

Видкун Квислинг - Нацистуудтай сүлбэлдсэн нь

7 Андрей Власов - Нэрээ хөөдсөн нь

Власов Улаан Армид алба хааж байхдаа цэргийн анги нэгтгэл, армиудыг ширүүн догшин тулааны хүчин болгож хувиргаж байжээ. Болшевик Хувьсгалын үеэр тэрээр цэргүүдийнхээ шүдийг сугалж байсан гэдэг. Харин дэлхийн II дайн хаяанд ирэх үед тэрээр туршлагатай, чанга хатуу ахмад дайчин болсон байлаа. Тиймдээ ч Нацистууд ЗХУ-руу довтлох үед Власовын цэргүүд хамгийн их амжилт үзүүлсэн гэдэг. Власовын удирдлага дор Москваг чөлөөлсөн гэдэг маргаангүй үнэн. Гэвч Ленинградыг хамгаалах тулааны үеэр Власов Германчуудад олзлогджээ. Нацистууд ухарч эхэлж байсан тэр үед тэрээр Болшевизм Оросын ард түмний дайсан болно хэмээн үзэж, Германчуудад Оросыг ялж болох аргуудыг зааж өгчээ. Коммунист Зөвлөлтийн эсрэг үзэлтэй иргэдийг ашиглан тэд Оросын Чөлөөлөх Хөдөлгөөнийг өрнүүлэн, удалгүй Оросын Чөлөөт Армийг бий болгожээ. Дэлхийн II дайны үед Улаан Армийн эсрэг амжилттай тулалдсан цор ганц Дорнын Фронтын дивиз тэд байсан юм. Дайныдуусах үед Власов Америкчуудад баригдан, түүнийг Оросын талд хүлээлгэн өгчээ. Цаашдаа юу болсон нь ойлгомжтой.

Андрей Власов - Нэрээ хөөдсөн нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()