Дэлхий дээрх "хүсэл биелүүлдэг" 10 газар

Мөрөөдөл бүхэн сайхан ч, тийм ч амар биелдэггүй билээ. Тэгвэл аяллын мастерууд дэлхий дээр хүсэл биелүүлэх увдистай хэд хэдэн газар байдгийг олж мэджээ. Дараах газруудыг зорьж хүслээ шивнэсний дараа боломжгүй мэт хүсэл хүртэл төвөггүйхэн биеллээ олдог гэнэ. Мэдээж 100 хувь баттай биш ч олны үг ортой гэдэг шүү дээ. Үүгээр ч зогсохгүй эдгээр газруудыг өдөр бүр мянга мянган хүмүүс зорьсоор байна. Ингээд хүсэл биелүүлэх шидтэй гэгддэг 10 газрыг танилцуулж байна. 

Дэлхий дээрх "хүсэл биелүүлдэг" 10 газар

1 Треви усан оргилуур (Trevi Fountain)

Энэхүү усан оргилуур Италийн Ром хотод байрладаг. 1954 онд “Three Coins in the Fountain” хэмээх кино дэлгэцийн бүтээл болсноор уг усан оргилуур дэлхий даяар алдартай болсон юм. Жуулчид энэхүү усан оргилуур дээр ирж хүслээ шивнэн зоос шидэхэд хүсэл нь биелнэ гэж итгэдэг. Усан сан руу маш их зоос шидэж байгаа учир Ромын удирдлагаас усан сангаас зоос түүгч гэх тусгай ажлын байрыг бий болгожээ. Тэрхүү зоос нь сайн дурын үйл ажиллагаанд зарцуулагддаг байна.

Треви усан оргилуур (Trevi Fountain)

2 Уртрагийн 0 хэмийн голдоч

Гринвикийн голдоч нь Лондонд байрладаг ба үүнтэй холбоотой маш олон сонирхолтой түүх, домог яригддаг. Энэхүү голдочийн шугам нь амьдрах итгэлгүй болсон хүмүүст амьдралаа шинээр эхлэхэд тусалдаг гэнэ. Үүний тулд голдочийн тэмдэглэгээн дээр зогсож, хүслээ бодоход л хангалттай юм байна. Гэхдээ хүслээ биелүүлэхийн тулд баруун хөл шугамын зүүн хэсэгт, зүүн хөл нь шугамын баруун талд байх ёстой аж. 

Уртрагийн 0 хэмийн голдоч

3 Цэцэн мэргэний чулуу (Stone of eloquence)

Ирландын Корк мужид "цэцэн мэргэний чулуу" нэртэй нэгэн алдартай чулуу байдаг гэнэ. Тус чулууг өндөр цайзын ханан дээр суурилуулсан хэдий ч жуулчдын хөл тасардаггүй аж. Үүнийг дээрээс нь буюу толгойгоо доош унжуулаад хэлээ хүргэн үнсэж чадвал, тухайн хүн ярих урлаг болон зохиол бичих онцгой чадвартай болдог гэх домог бий. Энэ домог үнэн эсэхийг хэн мэдэхгүй. Үүнээс гадна "цэцэн мэргэний чулуу" дэлхий дээрх хамгийн бохир дурсгалт газруудын нэг юм. Арга ч үгүй, чулууг өдөр бүр мянга мянган хүн үнсдэг шүү дээ. 

Цэцэн мэргэний чулуу (Stone of eloquence)

4 Ариун цохын хөшөө

Египетийн Луксорт ариун цохонд зориулсан жижиг баримал байдаг. Энэхүү шавж нь эрт дээр үеэс эхлэн Египтүүдийн хувьд машид ариунд тооцогдсоор иржээ. Уг ариун цохонд хүслээ шивнэн, биелүүлэхийн тулд хэд хэдэн зүйл хийх ёстой. Нутгийн иргэдийн хэлснээр эхлээд ариун цохны хөшөөг цагийн зүүний дагуу 7 удаа тойрох шаардлагатай. Хүүхэдтэй болохын тулд энэ үйлдлийг 9 удаа, харин нөхөрт гарахын тулд 3 жил энэ үйлдлийг давтах хэрэгтэй байдаг гэнэ.

Ариун цохын хөшөө

5 Наминчлалын хана (The Wailing Wall)

Иерусалемд маш алдартай “Наминчлалын хана” хэмээх дурсгалт газар байдаг. Энэхүү хананд хүслээ шивнэх гэж мянга мянган жуулчид цугладаг байна. Хананд хүрч, завсраар нь мөрөөдлөө бичсэн цаасаа хийвэл мөрөөдөл тань биелдэг гэнэ. Энэ үйлдлийг хийж байхдаа тогтмол мөрөөдлийнхөө талаар бодох хэрэгтэй аж.  Хэрвээ та хэн нэгний гомдлыг арилгаж өгөөч хэмээн хүсвэл хана энэ мөрөөдлийг тань биелүүлэхгүй. Учир нь та гомдоосон хүнээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйхад л тэр таныг уучлаж болно шүү дээ. 

Наминчлалын хана (The Wailing Wall)

6 Туркийн мөрөөдлийн хана

Туркийн Эфес хотод МЭӨ VII зууны үед баригдсан жижиг байшин байдаг. Энэхүү байшин нь Христийн ээж Мариягийнх байх магадлалтай. Түүх судлаачид энэхүү таамаглалыг үгүйсгэдэг ч жуулчид үүнийг үл тоон, байшингийн ханыг хүсэл биелүүлэх увдистай гэж итгэдэг. Тус хана нь торон утсаар бүрхэж, хамгаалалт хийсэн бөгөөд хүмүүс төмөр утсанд туузан дээр мөрөөдлөө бичин уяж орхидог байна. Ингээд удалгүй мөрөөдөл нь биелдэг гэнэ. 

Туркийн мөрөөдлийн хана

7 Чижик-Пыжикийн баримал

Санкт-Петербургийн Фонтанка голын эрэг дээр Чижик-Пыжик хэмээх баримал байдаг гэнэ. Уг барималтай холбоотой олон хачирхалтай түүх, яриа бий. Жишээлбэл, Зоосонд хүслээ шивнээд гүүрэн дээрээс баримал руу шидэх үед зоос баримал дээр очиж тогтвол мөрөөдөл нь биелнэ гэж үздэг. Түүнчлэн Чижик-Пыжик дээр залуу хосууд ирж, гэр бүлээ бат бэх болгож өгөхийг хүсдэг гэнэ. Ингэхдээ аяганд архи хийж, шувууны хошуунд хүргэх хэрэгтэй аж. Хэрвээ архины хундага хагарахгүй бол мөрөөдөл тань биелдэг гэнэ. 

Чижик-Пыжикийн баримал

8 Маригийн гүүр

Мари гүүр нь Франц улсад, Парисын Сена мөрөн дээр тавигдсан байдаг. Гүүрэн доогуур завиар явж, хайртай  хүнээ үнсэх үед түүнтэй холбоотой бүхий л мөрөөдөл биелдэг гэнэ. Олон жуулчид мөнхийн  хайрыг гуйхын тулд Маригийн гүүрийг зорьдог байна.

Маригийн гүүр

9 Мөнгөний мод

Их хэмжээний мөнгө хүсэж байгаа хүмүүс Шотландыг зорих хэрэгтэй. Маригийн арал дээр Мөнгөний мод хэмээх нэгэн царс мод байдаг аж. Модыг харахад ихээхэн төвөгтэй. Учир нь модноос мөнгө гуйсан жуулчид модон дээр дүүрэн зоос тавьсан байдаг. Харамсалтай нь мод одоо амьд биш ч жуулчид очиж мөнгө гуйсаар л байгаа гэнэ.

Мөнгөний мод

10 Чарльзын гүүр

Энэхүү 520 метрийн урттай гүүр нь Прагад байдаг. Гүүр төрөл бүрийн гэгээнтнүүдийн дүрийг сийлсэн хашлагатай гэнэ. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд Иоан Непомуцкигийн дүрстэй хашлага дээр очиж нэг гараа хашлага дээр, харин нөгөө гараа хашлагын дээр байрлах сахиус дээр тавих хэрэгтэй гэнэ. Чин сэтгэлээсээ хүслээ гуйвал мөрөөдөл биелнэ гэдэгт нутгийн иргэд итгэлтэй байдаг аж.

Чарльзын гүүр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()