Оддын "нууц" хүүхдүүд

Өнөө үед алдартнууд жирэмсэн үеийн зургаа олон нийтийн сүлжээнд байршуулах цаашлаад бяцхан хүүхдийнхээ зургийг цахим орчинд нийтэлж шүтэн бишрэгчдээсээ хандалт авах үйлдэл түгээмэл болсон. Нөгөө талаас, тэдний нэр хүнд, карьерт сөргөөр нөлөөлөх үүднээс олон жилийн турш хүүхдээ нуух тохиолдолд бий. Энэ нь мэдээж, өөр амрагаас төрсөн нууц хүүхэдтэй холбоотой асуудал. Түүнчлэн оддын хувьд өөрийн хүүхдээ нуух өөр олон шалтаг байдаг аж. Ингээд хүүхдүүдээ олон жил нууцалж байсан алдартнуудтай танилцацгаая. 

Оддын "нууц" хүүхдүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Реппер "Bow Wow"

Тэрээр Жоеи Чавес (Joey Chavez) гэх бүсгүйтэй үерхэж байхдаа 2011 онд хүүхэдтэй болцгоожээ. Тэрбээр охиноо хэсэг хугацаанд олноос нууцалж байсан ч удалгүй олон нийтэд ил болгожээ. 

Реппер "Bow Wow"

2 Эдди Мурфи (Eddie Murphy)

Эдди Мурфи 5 бүсгүйгээс нийтдээ 10 хүүхэдтэй гэгддэг. Spice Girls хамтлагийн дуучин Мелание Браун өѳрийн охины эцгийг Мурфиг гэж зарласан үед тэрээр үгүйсгэж байж. Ингээд эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэснээр түүний охин мөн гэдэг нь батлагдсан байна. 

Эдди Мурфи (Eddie Murphy)

3 Гавин Россдел (Gavin Rossdale)

Гавин Россдел дуучин Гвен Стефаны нѳхѳр бѳгѳѳд Гавины нууц хүүхэд гэгдэх охин гарч ирснээр тэд салах дѳхѳж байжээ. Гавин 1980-аад онд загвар ѳмсѳгч Пирл Лоу (Pearl Lowe) гэх бүсгүйтэй уулздаг байсан бѳгѳѳд Пирл охиноо 15 нас хүрэх үед нь эцэгтэй нь танилцуулж байж. Итгэхэд бэрх энэхүү үйл явдлыг ДНК-ын шинжилгээгээр баталгаажуулсан байв.

Гавин Россдел (Gavin Rossdale)

4 Стевен Тайлер (Steven Tyler)

Хүүхэд гэдэг заримдаа зөн совингоороо эцэг эхээ мэдэрдэг байх. Жүжигчин Лив Тайлер (Liv Tyler) өөрийнхөө төрсөн эцгийг Стевен Тайлер байх гэсэн таамаглал гарган түүнийгээ батлахын тулд 5 орчим жилийг зарцуулан өөрийн жинхэнэ эцэгтэйгээ уулзаж байжээ. Нэгэнт өөрийнхөө эцгийг тодорхой болгосон тул овгоо ч мөн сольж Тайлер болгосон байна. 

Стевен Тайлер (Steven Tyler)

5 Крис Браун (Chris Brown)

Дуучин Крис Браун Каруечче Тран (Karrueche Tran) гэх бүсгүйтэй болздог байхдаа Ниа Гонзалес(Nia Gonzalez) гэх өөр нэгэн бүсгүйг жирэмсэн болгож байж. Крис Браун хүүхдээ 9 сарын дараа л мэдэж байжээ. 

Крис Браун (Chris Brown)

6 Арнолд Шварцнеггер (Arnold Schwarzenegger)

Арнолд Шварцнеггер өөрийн хүү Жосефээ өсвөр насанд хүрэх үед нь нууц охиноо ил болгож байжээ. Тэрээр гэрийн үйлчлэгчтэйгээ учир ургуулж улмаар хүүхэдтэй болсон байсан бөгөөд нууц хүүхдээ ил болгох үед нь түүний эхнэр нь салах өргөдлөө өгсөн байв. 
 

Арнолд Шварцнеггер (Arnold Schwarzenegger)

7 Фло Рида (Flo Rida)

Реппер Фло Рида гэнэтийн байдлаар хүүтэй болон аж. Тэрээр 2015 онд Алексис Адамс гэх бүсгүйтэй хэсэг зуур болзож байсан ч нэг их удалгүй эцэг болсноо мэджээ. Флорида мэдээж энэ явдалд итгээгүй бөгөөд эцэг тогтоолгох шинжилгээ хүртэл хийлгэж, үнэн болох нь батлагдсан ч өдийг хүртэл хүүтэйгээ холбоогүй байдаг гэнэ. 

Фло Рида (Flo Rida)

8 Лиам Галлахер (Liam Gallagher)

Гэр бүлийн хууралтаас үүдэлтэй нууц хүүхэдтэй болох тохиолдол оддын амьдралд цөөнгүй гардаг.  Үүний нэг жишээ нь Английн Oasis хамтлагийн гишүүн, дуучин Галлахер бөгөөд тэрээр дуучин Никол Апплтонтэй (Nicole Appleton) гэр бүл байх үедээ нэгэн сэтгүүлч бүсгүйтэй уулзан, охинтой болсон байв. Эл явдлыг мэдсэн эхнэр нь түүнээс салах өргөдлөө өгч, олон сая долларын хөрөнгө нэхэмжлэн, шүүхэд хандаж байжээ. Сэтгүүлч бүсгүйгээс төрсөн охиноос гадна Галлагер 3 хүүхэдтэй.  

Лиам Галлахер (Liam Gallagher)

9 Буста Раймс (Busta Rhymes)

Эцэг тогтоолгох шинжилгээний хариуг зөвшөөрөөгүй өөр нэгэн эрхэм бол Буста Раймс. Тэрээр Жилл Мискелли (Jill Miscelly) гэх бүсгүйтэй болзож байхдаа буюу 1998 онд охинтой болсон аж. Гэвч тэрээр охиноо гэж хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд охинтойгоо ямар ч холбоогүй байдаг гэнэ. Харин 1999 оноос эхлэн нууц охиндоо тэтгэмж төлж эхэлсэн байна. Буста Раймс өөрийн эхнэртэйгээ хамт амьдардаг бөгөөд 4 хүүхэдтэй байна. 

Буста Раймс (Busta Rhymes)

10 Жүүд Лоу (Jude Law)

Жүүд Лоу 2000 оны үеэр нэлээд олон эмэгтэйчүүдтэй уулздаг байсан бөгөөд Сиенна Миллер, Садие Фрост гэх 2 ч бүсгүйтэй гэр бүл болж байж. Гэсэн ч тэрээр нууц 2 хүүхэдтэй байсан нь ил болсон юм. Эхний хүүхэд нь 2008 онд Саманта Бурке  гэх загвар өмсөгчөөс төрсөн бол хоёр дахь хүүхдийг нь 2015 онд Катерин Хардин төрүүлжээ. Ло нийтдээ 5 хүүхэдтэй аж. 

Жүүд Лоу (Jude Law)

11 Дрейк (Drake)

Реппер Дрейк гэнэт л хүүхэдтэй болсон гэдгээ мэджээ. Түүний нууц хүүхдийн ээж нь Софи Брусокс гэх бүсгүй байж. Дрейк мэдээж өөрийнхөө хүүхдийг биш гэж байсан боловч эцэг тогтоолгох шинжилгээний хариугаар мөн гэдэг нь тогтоогджээ. Харин түүний эхнэрийн хувьд тэрээр Дрейкээс салах өргөдлөө өгсөн байна. 

Дрейк (Drake)

12 Чак Норрис (Chuck Norris)

Чак Норрис 1962 онд нууц охинтой байсан гэдгээ өөрийнхөө намтар бичсэн номондоо илчилжээ. Түүний номонд өгүүлснээр охин нь 1991 онд түүн рүү захиа бичсэнээр тэрээр охиныхоо тухай мэдсэн байна. Чак эцэг тогтоолгох шинжилгээ өгөх гэж яараагүй бөгөөд харин ч охинтойгоо уулзаж, өөртэй нь адилхан учир хараад л мэдсэн гэдэг. Тэрээр намтар бичсэн номоо охинтойгоо танилцсанаасаа хойш 40 жилийн дараа буюу 2004 онд хэвлүүлсэн юм. 

Чак Норрис (Chuck Norris)

13 Эрик Клаптон (Eric Clapton)

Алдарт хөгжимчин Эрик Клаптон 1991 онд охинтой болсноо мэдэж байжээ. Тэрээр 1985 онд Айвонн Келли гэх бүсгүйтэй болзож байхдаа охинтой болж. Охинтой гэдгээ мэдээд охинтойгоо дотносож эхэлсэн боловч цахим сүлжээнд хувийн амьдралаа хэт их тайлагнаж байгаагаас нь болж охинтойгоо таагүй харилцаатай болсон гэнэ. 

Эрик Клаптон (Eric Clapton)

14 Клинт Ийствүүд (Clint Eastwood)

Клинт Ийствүүд Скотт гэх хүүтэй гэдгийг хүн бүр мэдэх боловч нууц хүү Кимберийнх нь талаар нэг их мэдэхгүй болов уу. Кимбер 1964 онд төрсөн бөгөөд Клинт түүнийг өөрийн хүүгээ гэж зөвшөөрөөгүй явсаар 1996 он хүрчээ. Клинтэд Кимберээс гадна 2 нууц хүүхэд байдаг бөгөөд хүүхдүүдийнх нь ээж онгоцны үйлчлэгч Жейклин Рийвс гэх бүсгүй байдаг гэнэ. Тэд 1980-аад оны үед уулздаг байсан гэнэ. Харин Клинт 2002 он хүртэл хүүхдүүдийнх нь эцэг гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байсан аж. 

Клинт Ийствүүд (Clint Eastwood)

15 Оскар де ла Хояа (Oscar de la Hoya)

Боксчин Оскар де ла Хояа 1999 онд Playboy-н загвар өмсөгч Шанна Моаклертай болзож байх үедээ охинтой болжээ. Харамсалтай нь де ла Хояа өөрийнхөө охин биш хэмээн үгүйсгэж байж.  Харин Моаклер түүнээс 62.5 сая долларын нөхөн төлбөрийг шүүхээр шийдүүлэн авчээ. 

Оскар де ла Хояа (Oscar de la Hoya)

16 Доналд Глөүвер буюу "Childish Gambino "

"Childish Gambino" нэрээр танигдсан Глөүверийг хүүхэдтэй гэж хэний санаанд орох билээ. Тэрээр “Атланта” гэх шоугаараа Алтан бөмбөрцөг шагнал хүртсэнийхээ дараахан хүүхэдтэй гэдгээ олонд зарлажээ. Түүний хүүг Лэжэнд (Legend) гэдэг бөгөөд Глөүверийн анхны найз бүсгүйгээс гарсан гэнэ. Хосууд өөр нэг хүүхэдтэй гэгдэх боловч нэрийг нь олон нийтэд зарлаагүй. 

Доналд Глөүвер буюу "Childish Gambino "

17 Хью Грант (Hugh Grant)

Жүжигчин Хью Грант олон ч бүсгүйчүүдтэй нэр холбогддог нэгэн. Тэрээр 53 насандаа эцэг болсон гэж шуугиан тарьсан бөгөөд хүлээн авагчаар ажилладаг Тинглан Хон хэмээх бүсгүйтэй амьдарч 2 хүүхэдтэй болж, дараа нь Анна Эберштейн гэх бүсгүйгээс дахин нэг хүүхэдтэй болж байж. Хью нийт 5 хүүхэдтэй юм байна. 

Хью Грант (Hugh Grant)

18 Чарли Хитон (Charlie Heaton)

"Stranger Things" цуврал киноны гол дүр болох Чарли Хитон 2014 онд төрсөн нэг хүүтэй. Өөрөө бараг хүүхдээрээ тэрээр Акико Мацура гэх бүсгүйтэй үерхдэг бөгөөд хосууд ийнхүү нэлээд залуудаа эцэг эх болцгоожээ. 

Чарли Хитон (Charlie Heaton)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()