Хятадын цагдаа нар "супер ноход" бүтээж байна

2019-11-23, 14:05
12,297

Өмнөд хөршийнхөн цагдаагийн хамгийн чадварлаг хоёр нохойны ДНХ-г ашиглан клоны аргаар 6 "супер" гөлөг төрүүлснийг DailyMail мэдээлжээ. Ингэснээр хятадын цагдаагийн ноход тусгай ажиллагаа, хатуу бэлтгэл сургуулилалтын гарыг даах хурд хүч, тэсвэр тэвчээртэй болж эхлэж байгаа гэнэ.

Хятадын цагдаа нар "супер ноход" бүтээж байна

Тэдгээр гөлөгнүүд энэ наймдугаар сард төрцгөөсөн бөгөөд аль хэдийнээ тийм залуу амьтдад байхааргүй ур чадварыг үзүүлж эхэлснийг Бээжингийн цагдаагийн газраас мэдээлсэн байна. 

Бээжингийн нийтийн аюулгүй байдлын товчоо болон амьтдын клон бүтээх Sinogene хэмээх компани хамтран супер ноход бүтээх лаборатори дээр ажилласан байна.

Энэхүү ололт нь цаашдаа гайхалтай хурд хүчтэй, зоригтой түүнчлэн үнэрлэх чадвар маш сайн, ухаалаг цагдаагийн нохдыг төрүүлэх технологийн эхлэл болж байгааг албаны хүмүүс онцолжээ.

Тэдгээр 6 гөлгийг Кэжон, Кэчен, Кэжи, Кэхуй, Кэчуан хэмээн нэрлэжээ. Уг нэрс нь "үнэнч байдал", "мэргэн ухаан", "шинэ санаа" гэсэн утгыг илэрхийлдэг аж.

Харин тэдэнд ДНХ-ээ өгсөн донор ноход нь 5 настай Сидин, 4 настай Ари нар аж. Шинээр төрсөн гөлөгнүүд тэр хоёртой гаднах төрхөөрөө яг адилхнаас гадна ижил араншин, ур чадвартай гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()