1
Тайландын төрийн дууллын аяыг Оросын хөгжмийн зохиолч бичсэн
1932 он хүртэл Тайландын төрийн дуулал нь “Sansyon Pra Barami” байсан бөгөөд оросын ая зохиогч Петр Андреевич Щуровскийн ая дээр шүлгийг нь зохиож бичсэн байна. Харин одоогийн төрийн дууллын аяыг Пра Чендуриян зохиосон бөгөөд хамгийн анх 1932 онд эгшиглэжээ. 1939 оноос дууны үгийг өөрчилсөн аж.
2
Тутанхамоны эцэг эх нь цус нэгтэй ах дүүс байсан
Италийн муми судлалын их сургуулийн тэргүүн Альберт Цинк хэд хэдэн судалгаа хийсэн бөгөөд судалгааны үр дүнд тэрээр Тутанхамоны эцэг эх нь цус нэгтэй болохыг баталсан байна. Тиймээс Тутанхамон дааврын өөрчлөлтөөр шаналдаг байсан болов уу. Орчин үеийн техник технологийн ачаар Тутанхамоны шинэ хөргийг зурсан бөгөөд зургаас харахад түүний биеийн харьцаа жигд бус байсан нь Тутанхамоныг эрт нас барахад хүргэсэн хэмээн эрдэмтэд үзэж байгаа гэнэ.
3
Бэлгэвчийг эртний ацтекүүд бүтээсэн
Хамгийн анх жирэмслэлтээс хамгаалах энэхүү хэрэгслийг МЭӨ XIV зууны үед загасны хөөсөөр хийдэг байжээ. Гэхдээ зарим түүх судлаачид хамгийн анхны бэлгэвчийг эртний Египетэд малын арьсаар хийдэг байсан гэж үздэг.
4
Түүхэн дэх хамгийн их цус урссан газар бол Колизей
Козилей нь Ромын түүхэн дурсгалт газар болохоос өмнө энэхүү газар үхлийн тулаан зохиогддог байсан. Үүнээс гадна гладиаторуудын тулаан, усан цэргүүдийн тулаан зэргийг хийдэг байсан гэнэ. Гэхдээ усан цэргүүдийн тулааныг хийхэд маш олон зүйл бэлдэх хэрэгтэй байсан учир ихэнхдээ томоохон баяр ёслолын үеэр л зохион байгуулдаг байсан аж.
5
Өвлийн ордонд болсон үймээний үеэр 6 хүн амиа алдсан
Энэ талаар ном, баримтат болон түүхэн кино их ч маш их хэтрүүлэг хэрэглэсэн байдаг. Өвлийн ордонд болсон үймээний үеэр нийт 6 хүн нас барж, цөөн тооны хүмүүс гэмтэж бэртсэн аж. Хэрвээ Октябрийн хувьсгалын талаар илүү сонирхолтой зүйл мэдэхийг хүсэж байвал Уоррен Биттигийн “Reds” киног үзэхийг зөвлөж байна.
6
Нэг ч иргэн шинээр мэндлээгүй жил
1983 он бол Ватиканы хувьд өвөрмөц жил болсон юм. Учир нь энэ онд нэг ч хүүхэд шинээр төрөөгүй аж. Гэхдээ Ватиканы хүн ам ердөө 1000 тул энэ нь тийм ч гайхахаар зүйл биш юм.
7
Лондонд гарсан түймрийн үеэр 13500 байшин сүйрчээ
1666 онд Лондонд болсон гал түймэр нь бараг 4 хоногийн турш үргэлжилсэн бөгөөд хотын төв хэсгүүдийг хамарсан юм. Гал түймрийн үеэр 13500 байшин, 87 сүм шатсан байна. 80 мянган хүнээс 70 мянган хүн нь орох оронгүй үлджээ. Яагаад Лондончуудад энэ их гарз хохирол учирсан нь тодорхойгүй байгаа бөгөөд аймшигт түймэр болон оныг харахад танд ямар нэг мэдрэмж төрж байна уу?
8
2-р Екатерина ижил хүйстнүүдийн эсрэг хуулийг цуцалсан
Энэ нь зөвхөн дайчдад хамааралтай бөгөөд ижил хүйстэн цэргүүд тамлан зовоох бие махбодын шийтгэлээс айх хэрэггүй болболж байжээ_
9
Ромын хаан Неро өөрийн боолтойгоо гэрлэсэн
Түүнийг Скорус гэдэг бөгөөд эхнэрээс гадна хэд хэдэн нууц амрагтай байжээ. Тэрээр цагийг хий дэмий өнгөрүүлдэггүй, үргэлж ямар нэгэн хачирхалтай зүйл хийдэг байсан гэнэ. Жишээлбэл: Эгчдээ өндөр тунтай гэдэс цэвэрлэх бүтээгдэхүүн өгч амь насыг нь хороосон бөгөөд ээжийнхээ амийг хороохын тулд хамтдаа завиар зугаалах санал тавьсан байна. Ээжийнх нь суусан завины хэсэг цөмөрч ээж нь ус руу унах ёстой байсан гэнэ. Гэхдээ түүний энэхүү төлөвлөгөө амжилтгүй болжээ.
10
Хувьсгалаас өмнө Орос улс архидалтын төвшин хамгийн бага орон байв
Хачирхалтай мэт санагдаж байгаа ч энэ үнэн аж. Харин одоо бол Орос улсад архидан согтууралтын төвшин нэлээд өндөр байгаа бөгөөд жил бүр маш олон хүн үүнээс болж амиа алддаг байна.
11
Чингис хааны үед гол усанд бие зассан хүмүүсийг цаазалдаг байжээ
Хэдийгээр харгис мэт санагдаж байгаа ч энэ нь усыг бохирдуулахгүй байх цорын ганц арга байсан болов уу. Дэлхий даяар энэ төрлийн арга хэмжээг авсан бол дэлхийн бүх усны ундарга цэвэр байх байсан биз ээ.
12
Петр I архичдыг шагнадаг байсан
Петр I архидан согтууралттай тэмцэх харгис арга ашиглаж байжээ. Тэрээр архичдад зориулж медалбүтээсэн байна. Гэхдээ энэ бол энгийн медаль биш бөгөөд 7 кг-ийн жинтэй ширмэн медаль байсан аж. Медалийг архичин өөрөө тайлж чадахгүй байхаар хүзүүнд зүүж өгдөг байсан бөгөөд энэ медалийг тайлахгүйгээр 7 хоногийн турш явах хэрэгтэй байжээ. Хачирхалтай нь, Петр өөрөө архи уух нэлээд дуртай байсан гэнэ шүү.
13
Фидель Кастрог хөнөөх 600 гаруй төлөвлөгөө амжилтгүй болсон
Кубын дарангуйлагч тэрбээр улс төрийн өрсөлдөгчид, гэмт хэрэгтнүүд тэр ч байтугай АНУ-ын зүгээс явуулсан амийг нь хөнөөх 600 гаруй нууц ажиллагаануудаас амьд мултарч чаджээ. Тэдгээрийн дунд тэсрэх бодис бүхий янжуур, хор шингээсэн шумбалтын хувцас гээд санаанд оромгүй арга хэрэгслүүд багтаж байв.