Япончууд ирээдүйн "ажлын морьд"-ыг хэрхэн бэлддэг вэ?

Японыг өөрийн гэсэн уламжлал, хатуу дэг журамтай орон гэдгийг мэдэхгүй хүн үгүй билээ. 21-р зуунд ч өөрийн гэсэн соёл, ёс заншлаа хадгалахын сацуу хурдтай хөгжиж яваа нь тус улсын боловсролын системтэй салшгүй холбоотой. Ингээд та бүхэнд Японы боловсролын онцлогийг танилцуулъя. 

Япончууд ирээдүйн "ажлын морьд"-ыг хэрхэн бэлддэг вэ?

1. Японд сургуулийн өмнөх боловсрол заавал эзэмших ёстой бөгөөд 3 настайгаас эхэлж цэцэрлэгт явдаг байна. Ингээд цэцэрлэгт байхдаа хирагана болон катакана ханзыг уншиж сурч, тооны хичээлийн суурь мэдлэгтэй болдог байна. 

2. Бага ангид орохын тулд бүх хүүхдүүд шалгалт өгөх хэрэгтэй. Харин шалгалтдаа тэнцээгүй тохиолдолд бэлтгэл ангид сурч, дараа жил дахин шалгалт өгч болно.

3. Бага, дунд ангийн боловсролыг үнэгүй олгодог бол ахлах болон их сургуульд төлбөртэй суралцдаг.

4. Бага ангид гэрийн даалгавар өгдөггүй. Харин дунд, ахлах ангийн гэрийн даалгавар нэлээд их байдаг учир ахлах ангийн сурагчдыг Японы хамгийн завгүй хүмүүс гэдэг. 

5. Сургууль бүр өөрийн гэсэн тусгай дүрэмт хувцастай.

6. Сургууль руу ормогц үүдэнд нь гутлаа солих өрөө бий.

7. Сургуулийн сурагчид үсээ будах хориотой байдаг.

8. Ихэнх хувийн болон улсын сургуулиудад хөвгүүдийг үсээ ургуулахыг зөвшөөрдөггүй.

9. Сургуулийн охид: үсээ ороох, нүүрээ будах, хумсаа будах, цагнаас бусад гоёл чимэглэлийн зүйлс зүүх хориотой.

10. Сурагчид зөвхөн цагаан, хар эсвэл хар хөх өнгийн оймс өмсөж болно. Хэрвээ сурагч бор өнгийн оймс өмссөн бол энэ нь сургуулийн дүрмээс гажууд зүйл учир сургууль оймсыг нь хурааж авна.

11. Япон сургуулийн нэг анги 30-40 хүүхэдтэй байдаг.

12. Сурагчид ихэнхдээ бүтэн жилийн турш нэг л ангидаа хамрагддаг бол багш нар нь солигдож байдаг. 

13. Японоор асуудалгүй уншиж, бичиж сурахын тулд 2500 тэмдэгт цээжлэх хэрэгтэй.

14. Япон сурагчид 3 төрлөөр бичиж чаддаг байх ёстой. Үүнд: Уламжлалт япон, хятад ханзны япон хэлбэр болон латинаар бичих зэрэг багтана.

15. Японы сургуульд математик, япон хэл, нийгмийн ухаан, дуу хөгжим, биеийн тамир болон гар урлалын хичээл заавал ордог. Гэхдээ сүүлийн үед бага сургуулиудад англи хэлний хичээл нэмэх болжээ. Сурагчид амьдралын зөв хэв маяг, мэдээлэл зүй, дуу хөгжим, урлаг, гэр ахуй, үндэсний соёл иргэншлээ судалдаг.

16. Сургалтын боловсролын чанарыг дээшлүүлэхийн тулд сурагчид мэдээллийн технологийг ашигладаг бөгөөд бүх сургуульд интернет бий.

17. Ангийн хүүхдүүд дотроо хэдэн бүлэг болж хуваагддаг бөгөөд тэд ангиа цэвэрлэх, гадна талбай цэвэрлэх, тэнхим цэвэрлэх гэх мэт ажлуудыг хувааж хийдэг.

18. Ихэнх сургуулиуд спорт клуб (хөл бөмбөг, кендо, бейсбол, жудо, теннис, хөнгөн атлетик,  сэлэлт, волейбол, регби) эсвэл урлаг соёлын клуб (уран бичмэл, математик, шинжлэх ухаан)-ын аль нэгэнд сурагчдаа явахыг зөвшөөрдөг бөгөөд хичээл тарсны дараа клубийн гишүүд хамтдаа цагийг өнгөрүүлдэг байна.

19. Япон сургуульд үйлчлэгч гэж байдаггүй бөгөөд сурагчид хичээл тарсны дараа өдөр бүр сургууль, сургуулийн гадна орчноо цэвэрлэдэг.

20. Бага анги 6 жил, дунд анги 3 жил, ахлах анги 3 жил үргэлжилнэ. Харин их  сургуульд 4 жил сурах хэрэгтэй.

21. Японы хичээлийн шинэ жил 4 сард эхэлдэг. Сурагчид улирлаар сурдаг бөгөөд эхний улирал 4-р сараас 7-р сар хүртэл, 2-р улирал 9-р сараас 12 -р сарын дунд хүртэл, 3-р улирал 1-р сараас 3-р сарын дунд  хүртэл үргэлжилдэг аж. Өөрөөр хэлбэл, Япон сургууль жилд 1,5 сар амардаг байна. Харин энэхүү хамгийн урт амралт нь хамгийн халуун сар болох 8 сард таардаг гэнэ.

22. Дунд ангийн сурагчдад зуны болон өвлийн гэрийн даалгавар өгнө. Ихэнхдээ амралтынхаа үеэр сурагчид гэрийнхээ даалгаврыг хийж, сургуулийнхаа төрөл бүрийн клубд явдаг.

23. Хичээлийн нэг өдөр 8:30-15:00 цаг хүртэл үргэлжилнэ. Өмнө нь Японд амралтын нэг өдөр байсан боловч 1992 оноос хоёр амралтын өдөртэй болжээ. Зарим сургуулиуд энэ дүрмийг баримтлахгүйгээр бямба гаригт хичээллэх нь бий.

24. Сургуульд цонхтой цаг гэж байдаггүй бөгөөд багш нь ирээгүй тохиолдолд сурагчид өөрсдөө хичээлээ хийж, чимээгүй суудаг аж. Өөр нэгэн багш ангиар шагайж, сурагчдын биеэ авч яваа байдлыг шалгаж болно.

25. Сэлэлт нь сургуулийн хөтөлбөрт хамрагддаг. Японы ихэнх сургуульд сургуулийн усан сан байдаг бөгөөд сурагчдад сэлэх техникийг зааж өгдөг байна. Сэлж сураагүй сурагчид зун заавал сэлж сурах ёстой.

26. Сургууль бүр өөрийн гэсэн зөв хооллолтын мэргэжилтэнтэй бөгөөд тэд сурагчдад зориулсан хоолны дэглэм гаргахад тусална. Сурагчид сургууль дээрээ төрөл бүрийн зууш, хоолойн өвчин намдаах хүлхдэг чихэр авч ирэх хориотой. Учир нь чихэр эрүүл мэндэд сөрөг үр дагавартай гэж зөв хооллолтын мэргэжилтнүүд үздэг байна.

27. Сурагчид хичээлийн үеэр гар утас хэрэглэх хориотой. Тэд сургууль руу орохын өмнө зогсоол дээр, эсвэл завсарлагааны үеэр утас хэрэглэж болно. Хэрвээ багш хичээл дээр утас хэрэглэж байгааг харвал шууд хураана.

28. Дунд сургуулиас ахлах сургуульд орохын тулд шалгалт өгөх хэрэгтэй. Үүнээс гадна хичээлийн улирал бүр шалгалт өгч мэдлэгээ баталгаажуулдаг байна.

29. Оюутнууд автомашинаар явдаг. Японд сургуулийн автобус гэх ойлголт байдаггүй бөгөөд хүүхдүүд явган явах, дугуй унах, эсвэл нийтийн тээврийн хэрэгслийг сонгодог. Бага ангийн сурагчид бүлгээрээ сургууль руугаа явдаг.

30. Элсэлтийн шалгалтын оноо хэдий чинээ өндөр байна төдий чинээ томоохон байгууллагын тэтгэлэгт хамрагдах боломжтой. Харин сургуулиа төгссөний дараа тухайн байгууллагадаа ажиллах ёстой. 

31. Токио болон Иокогамад 18-аас доош насны хүүхдүүд 22:00 цагаас хойш кино театр болон автомат тоглоомын газар орох хориотой.

 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()