Одоо баригдаж буй хамгийн шилдэг барилгууд

2015-06-13, 21:00
13,968
Орчин үеийн барилгын хэв маяг, хэлбэр дизайн нь хүн төрөлхтөнийг тэнгэр рүү ойртуулах зорилготой байгаа бололтой. Сүүлийн үед тэнгэр баганадсан барилгууд маш ихээр баригдах болж байгаа бөгөөд одоо ч баригдсаар л байгаа билээ. Ингээд одоо баригдаж буй хамгийн шилдэг, гайхалтай бүтээн байгуулалтуудаас сонирхоцгооё.
Одоо баригдаж буй хамгийн шилдэг барилгууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Хатан хааны цамхаг

Хатан хааны цамхаг нь дэлхийн хамгийн өндөр барилга болох “Бурж-Халиф”-аас ч өндөр баригдах гэнэ. Энэхүү барилгыг Саудын Арабт барьж байгаа бөгөөд түүний өндөр бараг км хүрэх ажээ. Энэхүү барилгад оффис, Four Seasons зочид буудал болон дэлхийн хамгийн өндөр тагт байрлана. Хатан хааны цамхаг 2019 он гэхэд баригдаж дуусахаар төлөвлөжээ.



2. Шанхайн цамхаг
121 давхар энэхүү Шанхайн барилгыг барих үйл ажиллагаа 1993 онд эхэлсэн бөгөөд энэ оны эхээр л дуусчээ. Харин одоо дотоод засал чимэглэлийг нь хийж байгаа юм байна. Хэдийгээр барилга ашиглалтанд ороогүй байгаа ч Оросын зоригтонгууд байшингийн дээр гарч гайхалтай гэрэл зургуудыг дарсан ажээ.



3. Dubai Perl
Үзэсгэлэнт олон барилгын дунд амины орон сууцтай адил гайхалтай барилга байх ёстой хэмээн Дубайн архитекторууд үзсэн бололтой. Төлөвлөгөөгөөр 4 ширхэг тэнгэр баганадсан барилгыг гүүрээр холбож өгөх бөгөөд 1800 хүний суудалтай кино театр барихаар зэхэж байгаа гэнэ.



4. Agora Garden
2016 он гэхэд "Agora Garden" барилгын ажил дуусах юм байна. 20 давхар энэхүү барилга бүхий л утгаараа ногоон байх бөгөөд давхар бүрт ногоон цэцэрлэгт хүрээлэн байрлаж, нарны эрчим хүчийг ашиглах гэнэ.



5. World One
117 давхар World One барилга нь дэлхийн хамгийн өндөр амины орон сууц бөгөөд Мумбайн хамгийн өндөр барилга болох аж. Энэхүү 300 ширхэг 4 өрөө байранд Энэтхэгийн баячууд амьдрах юм байна. Өрөөнүүдийн загварыг Жоржио Армани (Giorgio Armani)-ийнхан гаргажээ.



6. Абдалл хааны нефть судалгааны төв

Олон улсын төв гэхээсээ илүү Саудын Арабт баригдаж буй “KARSARC” барилгын дизайныг Захи Хадид зохион бүтээжээ.



7. Сучжоу дахь Чжуннань  төв
Хятадын 730 метрийн өндөртэй энэхүү барилга саяхнаас баригдаж эхэлсэн учир нэлээд урт замыг туулах болов уу. 4,5 тэрбум долларын өртгөөр баригдах энэхүү барилгыг 2020 он гэхэд барьж дуусахаар төлөвлөж байгаа бөгөөд Хятадын тэнгэр баганадсан барилгуудын гуравдагч болох гэж байгаа гэнэ.



8. Lotte World Tower
Солонгост 556 метрийн өндөртэй “Lotte World Tower” баригдаж байгаа бөгөөд 2016 он гэхэд дуусах юм байна. Энэхүү барилгад дэлгүүр, оффис, орон сууц, зочид буудал, үзэсгэлэнгийн талбай байрлах ажээ.



9. Даванг
Хятадын “Даванг” хэмээх барилга 2016 онд баригдаж дуусах юм байна. 170 метрийн урттай энэхүү барилгад мөсөн хотхон, цана, тэшүүр, усан парк болон цэцэрлэгт хүрээлэн байрлах ажээ.





10. Нуурын дэргэдэх "Сонжанг" зочид буудал
Хад нуурын дунд байрлах энэхүү зочид буудал нь Хятадын амралтын бас нэгэн төв болох бөгөөд Сонжанг хадны дагуу барих юм байна. Мөн энэхүү буудалд хүрхрээ урсах гэнэ. Хэрвээ танд ганцхан дээд давхрын үзэмж хангалтгүй санагдаж байвал  та доод давхарт нь очиж болох бөгөөд энэ нь усан доор байрлах ажээ.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()