Монголын шигшээ багийн дасгалжуулагч Майкл Вайсс хэлэхдээ:
Мьянмар Улсад зочлон тоглох тоглолт чухал ач холбогдолтой. Учир нь одоогоор Монголд -20 хэмийн хүйтэн байгаа учир халуун, дулаан уур амьсгалд дасан зохицох гээд олон асуудлууд тамирчдад маань тулгарч байгаа мөн Камбож Улсад хийж байгаа энэхүү бэлтгэл болон тоглолт нь дараа дараагийн улсуудад хийх тоглолтуудад дасан зохицох, бүрэн хүчээ дайчлан тоглоход маш их тус болж байна. Иймээс "Камбож Улсын Хөлбөмбөгийн холбоо болон Монголын Хөлбөмбөгийн Холбооны удирдлагуудад юун түрүүнд энэхүү боломжийг олгосонд талархлаа илэрхийлэн маргаашийн тоглолтдоо бүх чадлаа дайчлан тоглохоо илэрхийлж байлаа.
Мөн саяхан буюу 2019 оны 11-р сарын 01 - нд арилжааны ууган банк болох ХХБанк нь Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Үндэсний шигшээ баг тамирчдаа дэмжин 1 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллахаар болсон. Хамтын ажиллагааны хүрээнд ХХБанк Монгол улсад баригдсан хамгийн том хэмжээтэй буюу 73 харьцах 115 метрийн Хөл бөмбөгийн талбайн тохижилт, тамирчдын бэлтгэл сургуулилт, олон улсын тэмцээн уралдаанд оролцоход шаардлагатай хувцас хэрэглэлүүдээр хангах гэх мэт хөл бөмбөгийн спортын хөгжилд томоохон түлхэц болохуйц үйл явдал болсныг дуулгахад таатай байна .
Алтан соёмбот төрийн далбаагаа Азийн тавцанд нэр төртэй намируулж яваа Монгол Улсын Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн залуустаа амжилт хүсье.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.