Ухаалаг системээр тэргүүлж буй, шилдэг 8 хот

Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр улс орнууд илүү хөгжингүй, “Ухаалаг” системийн төслүүдийг хэрэгжүүлэх болжээ. Магадгүй ирээдүйд бүхий л улс нийтийн тээврийн хэрэгсэл, ундны ус болон эрчим хүчний зарцуулалтын нэгдсэн хяналтын системтэй болсон байх биз. Ингээд та бүхэнд энэ цагийн хамгийн “Ухаалаг” 8 хотыг танилцуулж байна. 

Ухаалаг системээр тэргүүлж буй, шилдэг 8 хот

1 Мадрид, Испани

“MINT Madrid Inteligente / Smarter Madrid” хэмээх программ нь ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайг хянах, хог хаягдлыг дахин боловсруулах үйлчилгээнүүдийг багтаасан орон нутгийн нэгдсэн систем юм. Мадрид нь “Доороос дээш” гэх зарчмыг баримталдаг учир эрх баригчид нь нийгэмд тулгамдсан аливаа асуудлыг, засаж залруулах шийдвэртэй нь хамт гаргадаг байна.

Мадрид, Испани

2 Дубай, Арабын Нэгдсэн Эмират Улс

Дубайд 2013 оноос “Ухаалаг хот”-ын төсөл хэрэгжиж эхэлсэн билээ. Тэд жолоочгүй нийтийн тээврийн хэрэгсэл, иргэдийн мэдээллийг бүрэн цахимжуулах, улс төрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг авдаг програмд нэвтрэх 5000 интернет бүсийг үүсгэн байгуулсан байна. Мөн байрны мөнгө, эмчилгээний төлбөр, нийтийн тээврийн төлбөр, торгууль зэргийг төлөхөд зориулж төлбөрийн “DubaiNow” болон “mPay” хэмээх гар утасны аппликейшнийг бүтээжээ. Үүнээс гадна “Smart Nol Card” нийтийн тээврийн карт, бизнес эрхлэгчдэд зориулсан “Dubai Blockchain” ерөнхий бүртгэлийг нээсэн байна. 

Дубай, Арабын Нэгдсэн Эмират Улс

3 Амстердам, Нидерланд

“Amsterdam Smart City” төсөл нь энэхүү хотод 2013 оноос хэрэгжиж эхэлсэн юм. Одоогийн байдлаар уг төслийн хүрээнд 170 орчим шинэчлэл хийгджээ. Үүний гол зорилго нь нийтийн аюулгүй байдлыг хангах, эрчим хүчний хэмнэлт хийх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бууруулахад оршдог. Мөн хотын гудамжны гэрлүүд нь явган хүнийг мэдэрч асдаг бөгөөд ухаалаг датчикууд нь жолоочид зөв замыг сонгоход туслахаас гадна замын ачааллыг мэдээлдэг байна. Үүнээс гадна зарим байруудад цахилгааны хэрэглээг багасгах тусгай төхөөрөмж хүртэл бий.

Амстердам, Нидерланд

4 Стокгольм, Швед

Стокгольмын “Ухаалаг хот”-ын төсөл нь “Stokab” шилэн систем дээр суурилдаг. Энэхүү төслийг анх 1994 онд боловсруулж байсан бөгөөд шилэн систем нь хамгийн найдвартай системийн тоонд багтдаг аж. Тиймээс уг системээр Стокгольмын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах эрчим хүчний идэвхтэй серверүүд ажилладаг юм. Үүнээс гадна цахим үйлчилгээний тусламжтайгаар жолоочид авто машины зогсоолоо захиалах, цасаа цэвэрлүүлэх болон улс төрийн мэдээллийг унших боломжтой байдаг. Мөн GPS ашиглаж өөрийн явах маршрутыг зохиож болдог аж. "Kista Science City" бүс нь “Ухаалаг хот”-ын гол цөм бөгөөд тус газарт шинжлэх ухааны судалгааны төвүүд болон засгийн газрын ордон байрладаг юм. 

Стокгольм, Швед

5 Милтон Кейнс, Их Британи

Милтон Кейнсийн “Ухаалаг хот” төсөл нь эрдэмтэд, бизнес эрхлэгчид болон улс төрийн эрх мэдэлтнүүдтэй хамтарч ажиллахад чиглэгдсэн байдаг. Ялангуяа эрх баригчид тээврийн хэрэгсэл, ундны усны нөөцийг хянах тал дээр ихээхэн анхаарал хандуулж байгаа аж. Тус хотод ундны усны нийт хэрэглээ болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний баримтуудыг цуглуулах нэгдсэн төв ажилладаг. Улмаар дээрх хяналтууд цахим хэлбэрт шилжсэнээр иргэдэд тус баримтуудыг ашиглах боломж бүрджээ. Мөн “Ухаалаг хот” гэж юу болох талаар заасан сургалтууд цахим хэлбэрээр байдаг учир хотын иргэд хүссэн үедээ төслийн материалуудтай танилцаж болдог байна.

Милтон Кейнс, Их Британи

6 Скенектади, Нью-Йорк

Скенектади хотын удирдлагууд 4400 гаруй LED гэрлийг хотын гудамжинд суурилуулжээ. Энэхүү гэрлийн давуу тал нь эрчим хүчний хэрэглээг бууруулахад оршдог аж. Энгийнээр тайлбарлавал, өдрийн цагаар гэрлийн тусгалыг бууруулж, харин оройн цагаар гэрлийн тусгалыг нэмэгдүүлснээр эрчим хүчний хэрэглээ багасдаг байна. Үүнээс гадна Скенектадид гэрлийн шон дээр  5G антеныг тавихаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ нь хотын Wi-Fi-ийг илүү хүртээмжтэй болгоход чиглэгдэж буй юм.

Түүнчлэн "Municity5" программын тусламжтайгаар эргүүлийн цагдаа нар ажлын байран дээрээ очихгүйгээр бичлэг явуулах боломжтой байдаг. Барилгын инженерүүд ч гэсэн газар дээрээсээ хэвлэх материалуудаа илгээж болдог байна.

2020 он гэхэд “Ухаалаг хот”-ын төсөл 400 тэрбум долларт хүрэх бөгөөд үүнийг “Verizon, GE Lighting, Intel, Silver Spring Networks” зэрэг компаниуд санаачлан явуулж байгаа аж.

Скенектади, Нью-Йорк

7 Барселон, Испани

Барселоны “Ухаалаг хот”-ын төслийн гол зорилго нь замын хөдөлгөөнийг хянах явдал юм. Тэд үүнийхээ хүрээнд ухаалаг гэрлэн дохиог ашиглаж эхэлсэн бөгөөд түргэн тусламж, галын авто машин гэх мэт яаралтай дуудлагын үед тухайн чиглэлд байрлаж буй бүх гэрлэн дохио ногооноор асдаг байна.

Барселон, Испани

8 Колумбус, Огайо муж, АНУ

Колумбус хот нь цахилгаан авто машин хэрэглэдэг учир “Ухаалаг хот”-ын жагсаалтад багтаж чаджээ. АНУ-ын засгийн газраас энэхүү төслийг хэрэгжүүлэхэд 40 сая долларын санхүүжилт хийсэн бөгөөд нэмэлтээр 10 сая долларыг “Vulcan Inc” компанийнхан өгсөн байна. “American Electric Power Ohio” компанийнхан цахилгаан авто машин цэнэглэх орчин үеийн шинэлэг станцыг бүтээжээ. Тус төслийн гол зорилго нь цахилгаан бүтээн байгуулалтыг дэмжихэд чиглэгдсэн бөгөөд тэд одоо байгаа авто машины зогсоолуудыг цахилгаан хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Колумбус, Огайо муж, АНУ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()