Орос загвар өмсөгч охин "дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охин" хэмээн нэрлэгджээ

Энэхүү Москвад амьдардаг охины гоо үзэсгэлэнг дэлхий даяар олон мянган хүмүүс биширч байгаа бөгөөд цахим ертөнцөд түүнийг гүнж, ер бусын үзэсгэлэн гоо хэмээн нэрлэж байна. 6 настай Алина хэдийнээ загварын сэтгүүлүүдийн нүүрэн дээр гарч, алдартай брэндүүдийн сурталчилгаанд тоглоод эхэлжээ. Үнэхээр энэ өхөөрдөм бяцхан охиныг хараад сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй юм.

Орос загвар өмсөгч охин "дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охин" хэмээн нэрлэгджээ

Бяцхан Орос загвар өмсөгчийг “дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охин” хэмээн олон хэвлэлүүд нэрлэжээ. Тэрбээр олон нийтийн сүлжээнд аль хэдийн хэдэн зуун мянган шүтэн бишрэгчтэй болжээ. Москвагаас гаралтай 6 настай Алина Якупова загварын бизнесийн хүнд замыг аль 4 настай байхдаа туулж эхэлсэн бөгөөд одоогоор "Instyle", "Grazia" сэтгүүлүүдийн нүүрийг чимэглэж байна.

Алина мөн "Gloria Jeans", "Monnalisa Kids", "Yudashkin Kids" зэрэг брэндүүдийн сурталчилгаанд тоглосон бөгөөд үүний ачаар нэр алдар нь улам нэмэгджээ.

Алинагийн инстаграм хуудас нь хэдхэн сарын дотор 200 мянган дагагчидтай бөгөөд тоо нь нэмэгдсээр байгаа аж.

Түүний итгэмээргүй цайвар ногоон өнгийн нүд болон цайвар бор үс нь олон мянган хүмүүсийн хайрыг татах гол зүйл нь болжээ.

Охиныг жинхэнэ гүнж, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охин хэмээн нэрлэж байгаа юм. Алинаг  "PK Management" хэмээх хүүхдийн загварын агентлаг төлөөлдөг бөгөөд бяцхан загвар өмсөгчийн менежер болох Роман Кухарийн хэлж буйгаар "түүний амжилтын нууц бол зөвхөн гоо үзэсгэлэнд бус хичээл зүтгэл мөн өөрийгөө хөгжүүлэхэд оршдог" гэжээ.

Оросын "гүнж" маань эцэст нь өмнөх “дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охин” болох Франц загвар өмсөгч Тилан Блондо (Thylane Blondeau)-той харьцуулагдаж эхэлжээ. Франц бүсгүй маань мөн "Vogue" сэтгүүлийн нүүрэн дээр 6 настай байхдаа гарсан бөгөөд одоо охин 18 нас хүрсэн байна. Тэрбээр амжилттайгаар загварын карьераа үргэлжлүүлж алдарт "Dolce & Gabbana" болон "L’Oreal" брэндүүдтэй хамтран ажиллах болжээ.

Охин бүхэн гүнж болж төрдөг. Хамгийн гол нь гоо сайхны бэлгийг хадгалах, түүнийг нэмэгдүүлэх явдал юм. Эцэг эхийнхээ ачаар Алина маш эрт загварын салбарт хөл тавьж, их эрт энэ чиглэлээр хөгжиж эхэлсэн юм. Энэ сэтгэл татам охин Орсод дэлхийн хамгийн хөөрхөн охид байдаг гэдгийг дахин нотолж байгаа юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()