Эрдэмтэд залуудаа их ажиллавал хөгшрөхдөө хурдан халцардаг болохыг тогтоожээ

2019-11-10, 15:20
3,584

Хүүхэд байхдаа бид халзан болно гэж мөрөөддөггүй байсан шүү дээ. Үүний оронд бие дааж, ажил хийж их мөнгө олоод хүссэн бүхнээ худалдаж авна даа гэж боддог. Гэвч эрчүүдийн хувьд энэ асуудлууд хоорондоо холбогддог болохыг эрдэмтэд тогтоожээ. Хэрэв та ганц нэг зүйлийг мэдээд авчихвал үсээ хамгаалж үлдэж халцрахгүй байх боломжтой гэнэ. Ямар ажил таныг халзан болгодгийг мөн үстэйгээ үлдэхийн тулд юу хийх ёстойг танд зөвлөе.

Эрдэмтэд залуудаа их ажиллавал хөгшрөхдөө хурдан халцардаг болохыг тогтоожээ

1 Таны үс өдөрт туг тугаараа унах нь буруу зүйл

Их Британийн Арьс Судлалын Холбооноос хэлж буйгаар өдөрт багахан хэмжээний үс унах нь хэвийн зүйл бөгөөд үүнд сандрах хэрэг байхгүй гэжээ. Гэхдээ хэрэв та үсээ самнаж, угаасны дараа гарт тань туг  үс үлдээд байгааг анзаарсан бол та халцарч байна гэсэн үг. 

Таны үс өдөрт туг тугаараа унах нь буруу зүйл

2

Халзан болоход маш олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд үүнд таны ажлын хэв маяг ч нөлөөлнө. Ажлаасаа хоцрохоос авахуулаад өдрийн хоолоо ширээнийхээ ард идэх эсвэл өглөө хамгийн түрүүнд оффис дээрээ ирэх зэрэг нь таны мөнгийг хэмнэх ч хуйханд тань тийм ч сайнаар нөлөөлөхгүй. Энэ судалгаагаар их ажилладаг болоод Жейсон Стэтхэм, Вин Дизель, Дуэйн Жонсон, Брюс Уиллис гэх зарим халзан алдартнуудын эгнээнд орох хүмүүсийн талаар дурдана.

3 Долоо хоногт 52 цагаас дээш ажиллах нь халцрах шалтгаан болно

Энэ онолыг батлахын тулд Өмнөд Солонгосын судлаачид 20–59 насны 13,391 эрэгтэйчүүдийн дунд судалгаа хийжээ. Тэднийг долоо хоногт 40 цаг, 40-52 цаг болон 52 цаг ажилладаг хэмээн 3 бүлэгт хуваасан байна. Эхэндээ тэдний хэн нь ч үс нь унаж байгаа талаар мэдээлэл өгөөгүй. Харин 4 жилийн судалгааны дараа урт цагаар ажиллах нь мэдэгдэхүйц халцрахад хүргэж байгааг илрүүлжээ. Мөн ажлын цаг ихсэх тусам улам илүү халцралд хүргэж байгааг ч илрүүлсэн байна.

Долоо хоногт 52 цагаас дээш ажиллах нь халцрах шалтгаан болно

4 Стресснээс болоод бидний дархлааны систем үсний уутанцарыг дарангуйлж болзошгүй

Мэдээж үүний буруутан бол ажилтай холбоотой стресс мөн. Их цагаар ажиллах нь стресс үүсгэдэг болохыг өмнө олон судалгаа харуулсан ба энэ нь стресс үс ургалтыг зогсоодог буюу үсний уутанцарыг амраах үе шатанд оруулдаг гэдэг нь батлагдсан. Энэ үед үс унасны дараа дахин шинээр ургадаггүй байна. Мөн стресс нь бидний дархлааны систем үсний уутанцарыг дарангуйлах байдалд хүргэдэг. Энэ нөхцөл байдал  нь үс ургалтыг бүр мөсөн зогсооно.

Стресснээс болоод бидний дархлааны систем үсний уутанцарыг дарангуйлж болзошгүй

5 Ажлын цагаа хязгаарлах нь сэргийлэх арга мөн

Их үстэй байх нь танд чухал бол та юу хийх хэрэгтэй вэ? Мэдээж та ажлын цагаа багасгаж, илүү амрах хэрэгтэй. Ажлын ачаалал тань хэтэрхий их байгаа бол даргатайгаа ярилцаад үзэж болохоос гадна та туслахаасаа асуух эсвэл ажлынхаа зарим хэсгийг өөр нэг хамт ажилладаг хүндээ шилжүүлэхийг хүсч болно.Хэдийгээр энэхүү судалгааг зөвхөн эрчүүд дээр хийсэн ч эмэгтэйчүүдэд эрсдэлтэй эсэх нь тодорхойгүй байгаа ч илүү их цаг зав гаргах зөвлөгөө нь эмэгтэйчүүдэд ч хэрэгтэй тул халцрах нь стресстэй холбоотой цорын ганц асуудал биш юм. Та долоо хоногт хэдэн цаг ажилладаг вэ?  Карьер эсвэл үснийхээ алийг нь та илүүд үзэх вэ? Тарах цагтаа ажлаасаа гардаггүй хамт ажилладаг хүндээ энэхүү нийтлэлийг хуваалцаарай!

Ажлын цагаа хязгаарлах нь сэргийлэх арга мөн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()