Тансаг амьдралаас татгалзаж, зэрлэг байгальд амьдарч буй хосууд

Аялал бол адал явдлаар дүүрэн, хамгийн сонирхолтой зүйлсийн нэг билээ. Заримдаа тэрхүү аялал нь урт удаан хугацааны туршид үргэлжилж, хэн нэгний амьдралын утга учир болох нь ч бий. Тэгвэл бид та бүхэнд орчин үеийн амьдралын хэв маягаас татгалзаж, нүүдлийн амьдралын хэв маягийг илүүд үзэх болсон  хосын түүхийг хүргэхээр бэлтгэлээ. Тэд өөрсдийн сонгосон амьдралдаа сэтгэл хангалуун байдаг бөгөөд бие биедээ огт гомдол мэдүүлдэггүй гэнэ. 

Тансаг амьдралаас татгалзаж, зэрлэг байгальд амьдарч буй хосууд

Эдгээр хосуудын хувьд аялал бол амьдралынх нь утга учир юм. Тэд эргэн тойрны бүх зүйлээ өөрчлөхөөр шийдэж, хуримтлалаа бүгдийг нь авч, яг л агуйн хүмүүс шиг нүүдлийн амьдралд шилжжээ.

Хосууд хэдийгээр 30 насны зөрүүтэй боловч тэдний өмнө дэлхий ертөнц бүхэлдээ бий.  Тэд нэгэн аяллын үеэр танилцсанаасаа хойш огтхон ч салаагүй ба 12 жилийн өмнөөс орчин үеийн амьдралаас татгалзаж, нүүдлийн амьдралаар амьдрах болсон гэнэ.

Нидерландын иргэн 34 настай Мириам (Miriam) болон Шинэ Зеландын иргэн 64 настай Питер (Peter) нар одоо Өмнөд Болгарын Родопахт байгаа гэнэ. Багш мэргэжилтэй тэдэнд эрх чөлөөт амьдралыг сонгох хэд хэдэн шалтгаан байсан байна. 

Питер болон Мириам нар 12 жилийн турш нүүдлийн амьдралаар амьдарч байгаа.

Бүсгүй өсвөр насандаа спортоор хичээллэж, амжилт гаргаж байсан ч аяллын төлөө бүх зүйлийг орхижээ. Тэрбээр 22 насандаа Энэтхэгт Питертэй танилцсан байна. Питер байгаль орчны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд аяллаар явах шийдийг гаргах хүртлээ лекц уншдаг байжээ. Тэрбээр “Би гэрээсээ ганцхан цүнхтэй гарч, нисэх онгоцны буудал руу явсан нь миний амьдралдаа гаргасан хамгийн том шийдвэр байсан” хэмээн хэлж байв.

Хосууд амьтан агнаж, ургамал түүдэг байна. Хоолоо Питер хийж, харин Мириам анд явдаг гэнэ. Өмнө нь Мириам цагаан хоолтон байжээ.

Голын ус болон шээсээрээ үсээ угааж буй Мириам.

Өмнө нь Мириам болон Питер нар багшийн ажил хийж байсан ч, эрх чөлөөт амьдралын төлөө ажлаа орхисон юм. Хосуудад байнгын оршин суух газар гэж үгүй. Тэд зөвхөн шаардлагатай зүйлсээ цүнхэндээ хийж дэлхийг тойрон аялдаг.

Зэрлэг байгальд амьд үлдэхийн тулд Питер хоол хийж сурсан бол Мириам нум сумаар амьтан агнаж сурчээ. Энэ нь бүсгүйн өмнөх амьдралын хэв маягаас тэс өөр зүйл байсан юм.

Тэрбээр «Өмнө нь би цагаан хоолтон байсан бөгөөд амьтан агнах нь миний хувьд шок байсан” хэмээн ярьжээ.

Мириамтай танилцах үеийн Питерийн зураг.

Мириам, Питер нар жилд 3000 фунтийг өөрсдөдөө зарцуулдаг. Нүүдлийн амьдралаа эхлэхээс өмнө хосууд 40.000 фунт цуглуулж чадсан учир мөнгөний тал дээр огтхон ч санаа зовохгүй байгаа гэнэ. Тэд “Хэрвээ мөнгөний хэрэгцээ гарвал бид ажил хийх болно” гэж хэлсэн байна.

Мириам 22 настай байхдаа Питертэй Энэтхэгт танилцжээ. Улмаар Питер бүсгүйд хамт аялах саналыг тавьсан байна.

Хосууд заримдаа тосгоны дэлгүүрээс зэрлэг байгальд байхгүй зүйлийг худалдаж авдаг. Жишээлбэл, тэд зайрмаг эсвэл амттан худалдаж авдаг гэнэ.

 

Мириам үсээ угаахдаа шампунь биш харин өөрийнхөө шээсийг ашигладаг. Тодруулбал, тэрбээр үсэндээ шээсээ түрхээд 20 минут орчим байлгаад дараа нь голын усаар зайлдаг. Бүсгүйгээс тав тухгүй байдлыг хэрхэн тэвчдэг вэ гэж асуухад тэрбээр “Өдөр бүр ажилд явж, замын түгжрэлд зогсох нь миний хувьд хамгийн аймшигтай” гэжээ.

Хосуудын амьдрал эрх чөлөөтэй гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Мириам “Бид чөлөөт харилцаатай. Бид нэг нэгнээ хянадаггүй бөгөөд хэн хэн нь эрх чөлөөтэй байж, дуртай зүйлээ хийдэг” гэж тайлбарлажээ.

Хосуудыг орчин үеийн амьдралтай холбож буй цор ганц зүйл бол тэдний цүнх юм.

Заримдаа Питерийг Мириамын эцэг мэтээр хүмүүс хүлээж авдаг ч тэд энэ тал дээр огтхон ч эмзэглэдэггүй. Энэ талаар Питер “Анх танилцаж байх үедээ бид хоёул насанд хүрсэн байсан. Мөн хэн ч ямар харилцаа зөв, ямар харилцаа буруу болохыг тодорхойлж чадахгүй. Энэ бол зүгээр л хүмүүсийн бодол” хэмээн хэлсэн байна.

Өсвөр насандаа Мириам гайхалтай тамирчин байсан бөгөөд өсвөрийн Олимпын наадмын тулгууртай харайлтын тэмцээнд тэргүүн байрыг эзлэж байжээ.

Хосууд хүүхэдтэй болох тухай ярилцаж байсан ч Мириам нүүдлийн бус амьдралаар амьдрахыг хүсээгүй учир хүүхдийн талаарх яриаг хэсэгтээ хөндөхгүй байхаар шийджээ. Харин Питер “Хэзээ нэгэн цагт би зогсохыг хүснэ. Тэр үед орчин үеийн амьдралд дасах ихээхэн төвөгтэй байх болов уу. Учир нь яг одоо бид өөрийнхөө дүрмээр амьдарч байна” гэсэн аж.

Нүүдлийн амьдралын хэв маягийг хосууд өөрсдөө л сонгосон.  Байнга нүүдэллэж амьдрах нь тэдэнд эрх чөлөөг бэлэглэдэг гэнэ. Байр, эд хөрөнгө, ажил зэрэг нь хүмүүст эрх чөлөө олгодоггүй бөгөөд цээж дүүрэн амьсгалж, санаа амар амьдрахад саад болдог гэж тэд үздэг байна.

Тэд эрх чөлөөт амьдралаар амьдарч байгаа учир энгийн амьдралын хэв маягаар амьдрах төлөвлөгөөгүй байгаа гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()