Оддын гэр бүлийг "үймүүлсэн" бүсгүйчүүд

Оддын хувийн амьдрал цаг үргэлж олны анхаарлын төвд байдаг. Тиймдээ ч тэдний хувьд гэр бүлдээ анхаарал хандуулах байтугай гэрлэлтээ хадгалж үлдэхэд ч нэлээд асуудалтай тулгардаг. Ялангуча гэр бүлийн харилцаанд гуравдагч этгээд гарч ирсэн бол энэ нь томоохон сенсаци тарина. Ингээд оддын гэр бүлийг үймүүлж, гэр бүлээс нь салгасан бүсгүйчүүдтэй танилцацгаая.

Оддын гэр бүлийг "үймүүлсэн" бүсгүйчүүд

10 Хөлбөмбөгчин Андрей Аршавины гэр бүлийг "Алиса Казьмина"

Энэхүү жагсаалтыг  алдарт хөл бөмбөгчин Андрей Аршавин өөрийн хайр сэтгэлийн холбоогоор нээж байна. Андрей нь Юлия Барановская хэмээх хөтлөгч бүсгүйтэй гэр бүл болсон байсан бөгөөд тэд 3 хүүхдийн эцэг эх аж.
Гэвч хөл бөмбөгчин залуу шинэ мэдрэмжийг хайж Алиса Казьмина хэмээх тачаангуй бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэж, эцэст нь гэр бүлээ орхисон байна. Гэвч ам дамжсан ярианаас сонсоход хосуудын харилцаа төдийлөн удаан үргэлжлээгүй бололтой. Алина хөл бөмбөгчин залууг хаясан гэнэ.

Хөлбөмбөгчин Андрей Аршавины гэр бүлийг "Алиса Казьмина"

9 Яна Сексте, Максим Матвеев нарыг "Елизавета Боярская"

Анхны гэргий болох Яна Сексте-тэй Матвеев “41-р” киноны зураг авалтын үеэр танилцжээ. Хосууд удалгүй гэр бүлд болсон боловч энэхүү харилцаа удаан үргэлжилсэнгүй. Матвеев ээлжит кино зураг авалтанд явахдаа хамтран тоглогч болох Елизавета Боярскаятай хайр сэтгэлийн холбоотой болсон байна.

Жүжигчдийн хувьд энэ бол байдаг нэгэн үзэгдэл бөгөөд Матвеев зураг авалтаа дуусгаж гэр рүүгээ Москва явсан аж. Гэвч хосуудын энэхүү харилцаа дуусаагүйгээр зогсохгүй Матвеев Боярскаятай болзохын тулд Питер явах болжээ. Эцэст нь Матвеев Янагаас салж, шинэхэн дурлалт бүсгүй Лизатайгаа амьдрах болсон гэнэ. Хосууд одоог хүртэл хамт амьдарч байгаа бөгөөд нэг хүүхэдтэй аж.

Яна Сексте, Максим Матвеев нарыг "Елизавета Боярская"

8 Френсис Томелти, Стинг нарыг "Труди Стайлер"

Стинг өөрийн эхнэрийн найзтай хайр сэтгэлийн холбоотой болсон бөгөөд 6 жилийн турш ханилсан ханиасаа ийнхүү салсан байна. Эхний гэрлэлтээсээ тэрээр хүү, охинтой болж, тэд аавтайгаа амьдрах болжээ. Труди Стайлер нь Стингийн сэтгэлийг шууд татсан байна. Учир нь тэрээр Стингийн анхны хайр болох нас барсан Деборатай их адилхан харагдсан гэнэ.

Хосуудын хайр сэтгэлийн харилцаа тэр дороо эхлээгүй бөгөөд анхны уулзалтаас хойш 3 жилийн дараа л энэ харилцаа эхэлсэн байна. Гэхдээ нууц амрагуудын энэхүү харилцаа үнэхээр бат бөх байсан бөгөөд тэд одоо дөрвөн хүүхдийн эцэг эх болжээ.

Френсис Томелти, Стинг нарыг "Труди Стайлер"

7 Сергей Жигунов, Вера Новикова нарыг "Анастасия Заворотнюк"

Хэдийгээр энэхүү хайрын түүх бага зэрэг мартагдсан боловч хамгийн дуулиантай мэдээллүүдийн нэг байсан юм. Жүжигчин Сергей Жигунов “Моя прекрасная няня” хэмээх киноны зураг авалтын үеэр өөрийн эхнэр болох Анастасия Заворотнюктай хайр сэтгэлийн холбоотой болсон байна.  Ингээд Жигунов гэр бүлээсээ салж, Заворотнюктай гэрлэсэн бөгөөд түүний эхнэр нэлээд их шаналсан аж. Гэхдээ энэхүү хайр сэтгэлийн харилцаа кинон дээрээ л аз жаргалтайгаар төгсдөг байна.
Хосуудыг хамтран амьдарч эхэлсэн боловч хэсэг хугацааны дараа Заворотнюк Сергейг орхиж, залуу амрагтайгаа дэр нэгтгэжээ. Харин Жигунов өөрийн алдааг ухамсарлаж, эхнэрээсээ уучлалт гуйж тэд дахин гэрлэлтээ батлуулсан аж.

Сергей Жигунов, Вера Новикова нарыг "Анастасия Заворотнюк"

6 Робин Мур, Мел Гибсон нарыг "Оксана Григорьева"

Орос бүсгүйчүүд Холливудын залуусын зүрх сэтгэлийг булаасаар л байгаа гэнэ. Холливудын алдарт од Мел Гибсон оросын төгөлдөр хуурч бүсгүй Оксана Григорьеватай хайр сэтгэлийн холбоотой болж, тэд 10 гаруй жил хамтран амьдарсан байна. Хэдийгээр тэд охинтой болсон ч Мел анхны эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулаагүй аж.

Григорьевагаас салахдаа тэд нэлээн шуугиан дэгдээсэн бөгөөд шүүх хурлын үйл ажиллагаа 6 жилийн турш үргэлжилсэн байна. Харин анхны эхнэрээсээ тэр төгөлдөр хуурч бүсгүйгээс салснаасаа хойш жилийн дараа гэрлэлтээ цуцлуулжээ.

Робин Мур, Мел Гибсон нарыг "Оксана Григорьева"

5 Диана гүнж, ханхүү Чарльз болон Камилла Паркер-Боулз

Энэхүү хайрын гурвалжингийн асуудал тийм ч хялбар биш. Хамгийн түрүүнд хэн нь булааж авсан тухай ойлгох хэрэгтэй болно. Чарльз коллежийн оюутан байхдаа хүссэн эмэгтэйчүүдтэйгээ хайр сэтгэлийн харилцаа тогтоож чаддаг байсан бөгөөд охидыг яг л оймс шигээ сольдог байсан юм.

Ингээд түүний найз охидын нэг нь Чарльзийг Камиллатай танилцуулсан бөгөөд хосуудын харилцаа хайр болж хувирснаар Чарльз түүнтэй гэрлэхээр төлөвлөж байжээ. Чарльзийн ах болох Маунтбаттен бүсгүйг хааны гэр бүлд тохирохгүй гэж үзсэн учир ханхүүг урт удаан хугацааны турш хол явуулсан байна. Харин Камилла дээр түүний экс найз залуу ирэх болсон гэнэ.

Ингээд урт хугацааны дараа эх орондоо ирсэн Чарльз түүний дурлалт бүсгүй хурим хийхээр бэлдэж байгааг мэдсэн учир тэрээр хэнтэй ч хамаагүй гэрлэх хүсэлтэй болжээ. Үүнээс гадна ханхүү аль хэдийн 32 насыг хүрсэн байсан ч өв залгамжлагчгүй байсан юм. Удалгүй Чарльз Дианад гэрлэх санал тавьсан байна. Тэрээр залуу насандаа Дианагийн эгчид ихээхэн анхаарал хандуулдаг байсан учир Дианаг маш сайн танидаг байсан гэнэ. Диана гүнжийг нас барсны дараа Ди Чарльз болон Камила нар харилцаагаа дахин сэргээж, эртний хүслээ биелүүлжээ.

Диана гүнж, ханхүү Чарльз болон Камилла Паркер-Боулз

4 Яна Меладзе, Константин Меладзены гэр бүлийг "Вера Брежнева"

Константин Меладзегийн гэргий болох Яна Меладзе төдийлөн олны танил биш. Тэрээр камерын дуранд ховорхон өртдөг байсан билээ. Хэдийгээр Константин өөрийн хувийн амьдралыг ил гаргах дургүй ч Вера Брежневатай холбоотоы болохыг рестораны гадна болсон тэдний халуухан үнсэлтээр сэтгүүлчид таньж мэдсэн байна. Эхлээд хосууд энэ бүхнийг үгүйсгэхийг хичээж байсан ч нэгэнт ил болсон зүйлийг нуух аргагүй.

Яна Меладзе, Константин Меладзены гэр бүлийг "Вера Брежнева"

3 Ирина Меладзе, Валерий Меладзе нарыг "Альбина Жанабаева"

Константин Меладзегийн бага дүү болох Валерий Меладзегийн салалт нэлээд шуугиан дэгдээжээ. Охидын “Виа Гра” хамтлагт шинэ дуучин Алина Жанабаева анх ирэх үед үзэгчид түүнийг төдийлөн дэмжээгүй байна. Учир нь бүсгүйн хоолой болон царай төрх хамтлагийн дуучдаас доогуур байсан аж. Гэтэл үнэн хэрэгтээ энэхүү бүсгүй Валерий Меладзегийн нууц амраг болох нь тогтоогдсон байна. Тэд удаан хугацааны турш харилцаагаа нууж байсан бөгөөд бүр нэг хүүтэй гэнэ. Гэхдээ энэ нь дуучин бүсгүй болон Меладзегийн нэр хүндэд сөргөөр нөлөөлжээ.

Ирина Меладзе, Валерий Меладзе нарыг "Альбина Жанабаева"

2 Ванесса Паради, Жонни Депп хоёрыг "Эмбер Хёрд"

Ванесса Паради бол Жонни Деппын зэрлэг зан араншинг дарж чаддаг цорын ганц эмэгтэй байсан юм. Хосууд халуухан, галзуу хэрнээ хүнд хайр сэтгэлийн холбоотой байсан. Хэн ч Деппийг франц эмэгтэйд дурлана гэж бодоогүй бөгөөд хэдийгээр дэр нэгтгээд 14 жил болж, хоёр хүүхдийн эцэг эх болсон ч тэрээр Ванессад гэрлэх санал тавиагүй юм.

Гэтэл удалгүй Эмбер Хёрд хэмээх бүсгүй Деппийн тархийг эргүүлсэн бөгөөд, Депп түүнд бараг л шууд гэрлэх санал тавьжээ. Харамсалтай энэхүү гэр бүл удаан тогтсонгүй. Учир нь жүжигчин залуу зэрлэг балмад ааштайгаас гадна согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг байжээ. Энэ байдлыг Эмбер тэсэж чадалгүй Деппээс салсан юм. Харин Депп эхнэр Ванессагаасаа салсан минь буруу боллоо хэмээн өөрийгөө зэмлэж байсан аж.

Ванесса Паради, Жонни Депп хоёрыг "Эмбер Хёрд"

1 Женнифер Энистон, Брэд Питтийн харилцааг "Анжелина Жоли"

Мэдээж, хайрын гурвалжны нэгдүгээр байранд эдгээр хосууд багтсан юм. Энистон болон Питт нар Холливудын оддын хамгийн аз жаргалтай, алдартай хамгийн үлгэр дууриалал болсон гэр бүлийн хосууд байсан билээ. Гэвч “Мистер болон миссис Смит” киног дэлгэцийн бүтээл болсны дараа Брэд Анжелина Жолитой амьдрах болжээ. Кинонд Жоли Брэдийн эхнэрийн дүрийг бүтээдэг.

Энэ хосыг харин Холливудын хамгийн үзэсгэлтэй хос хэмээн нэрлэсэн байна. Харин Энистоны хувьд энэ нь хүнд цохилт болсон бөгөөд шүтэн бишрэгчид нь түүнийг тайвшруулах гэж хичээж байсан гэнэ. Зарим сэтгүүлүүд одоог хүртэл энэ талаар ярьсаар л байгаа аж.

Женнифер Энистон, Брэд Питтийн харилцааг "Анжелина Жоли"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()