Зөвлөгөө 1: Хэрвээ өрсөлдөгч тань танаас хүч болон зэвсэг илүү байвал та түүнийг хэзээ ч ялж чадахгүй. Тиймээс түүнтэй тэмцэлдэхийн оронд түүний санааг зовоох жижиг зүйлс ол. Энэ нь түүнийг нөөцөө хий дэмий ашиглах, үрэхэд хүргэнэ. Энэ маягаар та түүний өөртөө итгэлтэй байдлыг үгүй хийж, хүчийг нь шавхах болно.
Зөвлөгөө 2: Агуу хүч чадлын эсрэг заавал тэмцэх шаардлагагүй. Цөөн тооны хүнтэй нэгэн зэрэг хийгдэж буй жижиг ажлууд илүү хүчтэй байдаг. Норвегийг фашистууд эзлэн түрэмгийлсний дараа ресторанд герман хүн орж ирж байвал дотор нь байсан норвеги иргэд чимээгүй бүгд гараад явдаг байсан. Хэдийгээр жижиг зүйл мэт санагдаж байгаа ч энэ нь германчуудын бухимдлыг төрүүлж, хэрвээ дахин энэ төрлийн алхам хийвэл баривчлах болно гэсэн аргыг ашиглаж байжээ.
Зөвлөгөө 3: Ямар ч зүйл хийж байсан өөрийн давуу талыг ашиглах аргыг олоорой. Нэгэн удаа эцэг маань найзынхаа хамтаар германы агуулахаас зэвсэг хулгайлж байсан юм. Ийнхүү хулгай хийж байх явцдаа тэд германы цэргүүдтэй нүүр тулсан ч хоёулаа герман хэлээр сайн ярьдаг байсан учир энэ асуудлыг хялбархан шийдвэрлэж чадсан.
Зөвлөгөө 4: Аюултай, асуудалтай ажлыг нээлттэйгээр хурдан шийдвэрлэх хэрэгтэй. Хэн нэгэн таныг ажиглаж байсан ч энэ ажлыг хялбархан хийх аргыг олоорой.
Зөвлөгөө 5: Үргэлж хийж буй алхмаа төлөвлөж, цаг хугацааг нь тодорхойлж байгаарай. Гэхдээ хэрвээ танд боломж олдвол төлөвлөгөөнөөс татгалзаж, боломжийг шүүрч авах нь зүйтэй.
Зөвлөгөө 6: Өөрийн төлөвлөгөөг аль болох цөөн хүнд мэдэгдээрэй. Таны төлөвлөгөөг нэг, хоёр хүн мэдэж байх үед л эсэргүүцлийн ажлыг амжилттай биелүүлж чадна. Энэ замаар хууран мэхлэлттэй тэмцэж болох юм.
Зөвлөгөө 7: Итгэлтэй, найдвартай хүмүүсээр хүрээлүүл. Миний эцгийн багт хууран мэхлэгч байсан учраас л тэр баригдсан юм. Багаасаа цор ганц амьд үлдэж чадсан хүн нь тухайн хууран мэхлэгч байсан билээ.
Зөвлөгөө 8: Тухайн нөхцөл байдалд танд хэрэг болох чадварыг өөртөө хөгжүүлээрэй. Миний эцэг инженер байсан. Нацистууд хууль бус мэдээ дамжуулагчийг ашиглаж буй хүмүүст цаазлах ялыг оноож байх энэ үед эцэг маань нэлээд алдартай болж байсан юм. Учир нь тэрээр гар аргаар мэдээлэл дамжуулагчийг хялбархан хийж чаддаг байсанд оршино.