Түүхэн дэх хамгийн хачирхалтай "гоо бүсгүй" шалгаруулах тэмцээнүүд

Гоо бүсгүй шалгаруулах тэмцээн гэхээр л бидний толгойд хамгийн түрүүнд төгс төгөлдөр, гоо үзэсгэлэнтэй эмэгтэй хүн орж ирдэг. Гэтэл үнэн хэрэгтээ түүхэнд хачирхалтай гэмээр олон төрлийн гоо бүсгүйн тэмцээн зохиогддог байжээ. Ингээд бид таны хэзээ ч сонсож байгаагүй гоо бүсгүйн 10 тэмцээнийг танилцуулж байна.

Түүхэн дэх хамгийн хачирхалтай "гоо бүсгүй" шалгаруулах тэмцээнүүд

1 "Тэсрэх бөмбөгөнд өртсөн мисс" (Miss anti-personnel mine)

Энэхүү гоо бүсгүйн тэмцээнийг анх 2007 онд Анголд зохиож байсан бөгөөд уг тэмцээнд тэсрэг бөмбөгний дэлбэрэлтэд өртсөн охид, бүсгүйчүүд л орох эрхтэй байсан юм. Уг хачирхалтай тэмцээнийг Норвегийн зураач Мортен Траавик санаачилж байсан ба тэрбээр олны анхаарлыг Анголд болсон иргэний дайнаас үүдэлтэй асуудалд хандуулахыг зорьжээ. Дайны үеэр газар нутгийн бүхий л хэсэгт тэсрэх бөмбөг тавьсан байсан учир одоо ч гэсэн тус газарт олон хүн амиа алдаж, гэмтэж бэртдэг аж.

"Тэсрэх бөмбөгөнд өртсөн мисс" (Miss anti-personnel mine)

Үүнээс гадна, энэ төрлийн арга хэмжээ нь санамсаргүй тохиолдлоор хөл, гараа алдсан хүмүүсийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг байна. Энэ талаар Траавик "Тэд уг тэмцээнд орсноор өөртөө итгэх итгэлтэй болж, бусадтай хөл нийлүүлэн алхах болно” гэж хэлж байжээ. Харамсалтай нь тэмцээн зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан Камбожийн удирдлагууд түүний санааг дэмжээгүй гэнэ. 

Улмаар Траавик тэднийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг доромжилсон хэмээн шүүмжилж, тэмцээнийг зохиохыг хориглосон боловч тэрбээр тэмцээнд орох хүсэлтээ илгээсэн охидын зургийг цахим сүлжээнд нийтэлж, ялагчийг тодруулсан юм.

2 "Ухаалаг мисс" (Miss Prudence)

Энэхүү тэмцээний бусдаас ялгарах онцлог нь шүүгчид бүсгүйчүүдийн гадаад төрхийг огт хардаггүй. Учир нь тэмцээнд оролцогчдын царай, бие галбирыг гивлүүрийн ард нуудаг аж. Олон нийтэд харагдаж буй цорын ганц зүйл нь оролцогчдын нүд юм. Мэдээж, ялагчийг зөвхөн нүдийг нь харж шалгаруулна хэцүү. Тиймээс тэмцээнд оролцогч бүсгүйчүүд үндэсний дэг журмаа баримталдаг лалын шашинтан бүсгүй гэдгээрээ өөрийгөө бусдад таниулах ёстой байдаг юм. Тиймдээ ч шүүгчид тухайн бүсгүйн ахуйн ажилдаа хэр сайн байгааг хэд хоногийн турш ажиглаж, ялагчийг тодруулдаг байна.

"Ухаалаг мисс" (Miss Prudence)

3 "Трансжендер мисс" (Miss Shemale)

Трансжендер миссийн тэмцээнийг 2004 оноос эхэлж Паттаяад зохион байгуулах болсон юм. Тэмцээнд зөвхөн хүйсээ солиулсан эр хүмүүс л оролцох боломжтой байдаг.

Хачирхалтай нь жил ирэх тусам энэхүү тэмцээн эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд одоо тус арга хэмжээг 15 сая хүн үздэг болжээ.

"Трансжендер мисс" (Miss Shemale)

Хамгийн сонирхолтой нь тэмцээнд оролцогч залуус бүсгүйчүүдээс төдийлөн ялгарахааргүй харагддаг. Өмнө нь эдгээр бүсгүйчүүд эрэгтэй байсан гэвэл та итгэх үү?

4 "Заан мисс" (Miss Elephant)

Уг хачирхалтай тэмцээн мөн л Тайланд улсад зохион байгуулагддаг. Энэхүү тэмцээнд 90 килограммаас дээш жинтэй бүсгүйчүүд оролцдог аж. Магадгүй та үүнийг зүгээр л нэг махлаг бүсгүйчүүдийн тэмцээн гэж ойлгож болох ч үнэн хэрэгтээ энэ нь зааны тоо цөөрч байгаатай холбоотой гэнэ. Гэхдээ мэдээж, биеийн 90:60:90 гэсэн харьцаа үгүй болж байгааг мөн илэрхийлнэ.

"Заан мисс" (Miss Elephant)

Зурган дээр 110 кг жинтэй Тарнрарин Хансванг байна. Тэрбээр “Заан мисс” титмийг хүртэж, 1300 долларын эзэн болжээ.

Харин хамгийн их олны анхааралд өртсөн бүсгүй болох Танханок Меккив нь 182 кг жинтэй бөгөөд тусгай байрны шагналыг хүртсэн байна.

Бүсгүйчүүдийн шагналыг заан аврах үйл ажиллагаанд зориулдаг аж.

5 "Атомын бөмбөг мисс" (Miss Atomic Bomb)

"Атомын бөмбөг мисс" тэмцээнийг 1950-иад оны үед Лас-Вегасаас 100 км-ийн зайд орших цөмийн зэвсгийн газар нутаг дээр зохион байгуулж байжээ. Тэмцээний зохион байгуулагчид нь тус хотын удирдлагууд байсан бөгөөд тэд энэхүү арга хэмжээгээр жуулчдын анхаарлыг казинод татах зорилготой байсан гэнэ. Тиймдээ ч энэ төрлийн арга хэмжээ нь цөмийн зэвсгийг туршиж үзэхэд чиглэгдсэн төрөл бүрийн пикник, шоу, үдэшлэгийн үеэр зохион байгуулагддаг байсан аж.

"Атомын бөмбөг мисс" (Miss Atomic Bomb)

“Атомын бөмбөг мисс” тэмцээний анхны ялагчаар бүжигчин Кэндис Кинг шалгарч байсан бөгөөд тэрбээр “Атомын дэлбэрэлт мисс” шагналыг хүртсэн байна. Гэхдээ Ли Мерлин гэх бүсгүй мөн “Атомын дэлбэрэлт мисс” тэмцээний ялагч болж байснаас гадна 1950-иад оны үеийн Америкийн бэлгэ тэмдэг болж байсан түүхтэй.

Ли Мерлин

6 "Цацагт хяруулын хөлтэй мисс" (Miss Turkey Legs)

“Цацагт хяруулын хөлтэй мисс” тэмцээн жил бүр Арканзас мужид зохион байгуулагддаг. Бүсгүйчүүд энэ шувууг илэрхийлсэн төрөл бүрийн масктай тэмцээнд оролцдог байна.

"Цацагт хяруулын хөлтэй мисс" (Miss Turkey Legs)

Тэмцээний үеэр бүсгүйчүүд бэлхүүснээс дээш хэсгээ огт харуулдаггүй бөгөөд шүүгчид зөвхөн хөлийг нь харж ялагчийг тодруулдаг аж.

Тиймдээ ч өөрийн сайхан хөлийг харуулахыг хүссэн бүсгүйчүүд тэмцээнд оролцох нь элбэг байдаг гэнэ.

7 "Хорих ангийн мисс" (Miss Prison)

Уг тэмцээнийг жил бүр АНУ-ын эмэгтэйчүүдийн хорих ангид зохион байгуулдаг аж. “Хорих ангийн мисс” тэмцээн маш алдартай учир зурагтаар хүртэл гардаг байна. Үзэгчдийн тоогоор ч бусад тэмцээнээс ялгарахгүй их үзэгчтэй байдаг гэнэ шүү.

"Хорих ангийн мисс" (Miss Prison)

Шүүгчид бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгээс гадна тэдний оюун ухаан, ял эдэлж байх үедээ биеэ хэрхэн авч явж буй байдлыг нь харгалзан үзэж шилдгийг нь шалгаруулдаг байна.

Түүнчлэн энэхүү тэмцээнийг дэлхийн бусад орнуудад ч зохион байгуулах болжээ. Жишээлбэл, Бразилын эмэгтэй хорих ангид энэ төрлийн тэмцээнийг зохион байгуулах болсон аж.

8 "Үзэсгэлэнтэй сармагчин мисс" (Miss beautiful monkey)

Энэ тэмцээнд бүсгүйчүүд сармагчны дүрд хувирч оролцдог байжээ. Азаар тус тэмцээнийг 1972 оны 6 сард нэг л удаа зохион байгуулсан бөгөөд “Сармагчны ертөнц” кинонд тэмцээний нэг хэсгээс оруулж байсан гэдэг.

"Үзэсгэлэнтэй сармагчин мисс" (Miss beautiful monkey)

Оролцогч бүсгүйчүүд тайзан дээр сармагчны дүрд хувиран гарч, харин шүүгчид хамгийн үзэсгэлэнтэй сармагчныг шалгаруулдаг байжээ.  

Тэмцээнд оролцох хүсэлтэй бүсгүйчүүдийн тоо багагүй их байсан гэнэ. Учир нь ялагч нь “Сармагчны ертөнц 5” киноны зураг авалтад  оролцох эрхтэй болох байсан аж.

9 "Орон гэргүй мисс" (Miss Bum)

“Орон гэргүй мисс” тэмцээн 2009 онд Брюссел хотын орон гэргүй бүсгүйчүүдийн дунд зохион байгуулагдаж байжээ. Уг тэмцээний тусламжтайгаар зохион байгуулагчид энэ асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, орон гэргүй бүсгүйчүүдийг хэвийн амьдралд нь оруулахыг хүсэж байсан гэнэ.

Харамсалтай нь, олон нийт зохион байгуулагчдыг гэр оронгүй хүмүүсээр доог тохуу хийлээ хэмээн шүүмжилсэн байна. Тэд өөрсдийн нэр хүндийг өргөхийн тулд орон гэргүй бүсгүйчүүдийг ашиглаж байна хэмээн үзжээ.

"Орон гэргүй мисс" (Miss Bum)

Гэхдээ, үзэгчид энэ тал дээр ташаа ойлголттой байсан бололтой. Учир нь тэмцээний ялагч 58 настай Терез Ван Бельд бүтэн жилийн турш байр түрээслэх эрхтэй болжээ. Үүнээс гадна тэрбээр тэмцээнд оролцогч бусад бүсгүйчүүдийн хамтаар сургалтад сурч, ажилд орох боломжтой болсон гэнэ.

10 "Нацист халдлагаас амьд үлдсэн мисс" (Miss "Holocaust Survivor")

Хамгийн анх энэхүү тэмцээн 2012 онд Израилийн Хайфа хотод болсон бөгөөд тэмцээнд 74-97 насны 300 бүсгүй оролцсон байна.

"Нацист халдлагаас амьд үлдсэн мисс" (Miss "Holocaust Survivor")

Бүсгүйчүүдийн 14 нь финалын шатанд үлдэж, концлагерт 3 жилийг өнгөрүүлсэн 78 настай Хава Хершковитц ялагч болжээ.

Харамсалтай нь тус тэмцээн олны шүүмжлэлийг ихээр хүртсэн байна.
Учир нь хүмүүс тэмцээний зохион байгуулагчдыг нацистуудын дэглэмийг тэвчсэн бүсгүйчүүдийг доромжилсон хэмээн үзжээ. Харин зохион байгуулагчид хэлэхдээ бүсгүйчүүд цагийг зугаатай өнгөрүүлж, олон танилтай болсон гэсэн юм.

11 "Гоо сайхны мэс засал хийлгэсэн мисс" (Miss Plastic Surgery)

"Гоо сайхны мэс засал хийлгэсэн мисс" тэмцээн анх 2009 онд Венгрт болж байжээ. Тэмцээнд нэг удаа ч болов гоо сайхны хагалгаанд орсон бүсгүйчүүд оролцсон аж. Зохион байгуулагчид гоо сайхны мэс засалчдын ажлыг үнэлэх хэрэгтэй гэж үзсэн бөгөөд энэ төрлийн тэмцээнийг зохион байгуулах нь тэдний хөдөлмөрийг үнэлэх хамгийн том боломж гэж үзжээ.

"Гоо сайхны мэс засал хийлгэсэн мисс" (Miss Plastic Surgery)

Тэмцээний ялагчаар 22 настай Река Урбан (зургийн голд буй бүсгүй) шалгарсан бөгөөд тэрбээр хэд хэдэн удаа арьсаа татуулж, хамраа янзлуулж байсан гэнэ. Үүнээс гадна бүсгүй хөхөндөө силикон шахуулж байжээ.

Харин шагналд нь түүнд шинэ автомашин, Будапештийн төвд байр өгсөн аж. Гэхдээ бүсгүйн гоо сайханд анхаарал хандуулсан мэс засалчдад шагнал өгсөн эсэхийг хэн ч мэдэхгүй юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()