1. Ажлаасаа тарж ирмэгцээ, эхнэрээ тэвэрч байгаарай.
2. Хайртаасаа өдрийг хэрхэн өнгөрүүлсэн талаар асуу. Энэ нь та түүний төлөвлөгөөг мэдэж байгааг илэрхийлнэ. Жишээлбэл, "Чи эмчид үзүүлсэн үү? Тэр юу гэж байна?" гэх мэт.
3. Түүнийг сонсож, зөв асуулт асууж сур.
4. Олны өмнө эхнэртээ анхаарал хандуул.
5. Баасан гарагийг хүлээлгүйгээр түүнээс амралтын өдрөөрөө юу хиймээр байгааг нь асууж, хамтдаа төлөвлөгөө гарга.
6. Эхнэр тань маш их ядарсан хэрнээ оройн хоол бэлдэх хэрэгтэй байгаа бол та тусал.
7. Эхнэрийнхээ сайн талыг сайшаан магтаж бай.
8. Тэр уурласан эсвэл сэтгэл санаа нь таагүй байвал түүнд урмын үгс хэлж, тайвшруулж байгаарай.
9. Хэрвээ эхнэрийн тань сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрсэн байвал: “Чиний санаа зовж байгаа асуудалд би ч гэсэн маш зовниж байна” гэж хэлээд өөр юу ч битгий хэл. Тэр таны анхаарал халамжийг үнэлэх хэрэгтэй. Гэхдээ ямар нэгэн зөвлөгөө өгөх эсвэл огт тоохгүй мэт үйлдэл гаргах хэрэггүй юм.
10. Хэрвээ та ганцаараа байхыг хүсэж байвал түүнийгээ илэрхийлэх нь зөв юм. Гэхдээ энэ нь түүнтэй холбоотой биш гэдгийг ойлгуулах нь зүйтэй. Харин тайвширсныхаа дараа ганцаараа байхыг хүссэн шалтгаанаа тайлбарлаарай.
11. Зөвхөн эхнэр чинь аяга тавгаа угаадаг бол хааяа ч гэсэн түүнд тусалж байх хэрэгтэй шүү.
12. Эхнэрээ байнга тэвэрч бай. Хайр дүүрэн тэврэлт нь бүхнийг анагаах увдистай байдаг.
13. Ажил дээрээ байх үедээ эхнэр рүүгээ залгаж, түүний талаар асууж, шинэ мэдээлэл хуваалцаж байгаарай. Эсвэл зүгээр л “Би чамд хайртай” гэж хэлж болно шүү дээ.
14. Хэрвээ хэн нэгэн эхнэрийн тань бухимдлыг төрүүлсэн бол түүний талд бат зогсоорой.
15. Түүнд массаж хийх санал тавь.
16. Сексээс бусад үед ч эхнэрийгээ энхрийлж байгаарай.
17. Эхнэр тань өөрийнхөө сэтгэл зовнилыг илэрхийлж байвал тэвчээртэй байгаарай. Цаг руу харж, өөр зүйлд сатаарахгүйгээр түүнд л анхаарлаа хандуул.
18. Хэрвээ та хоёр хамт зурагт үзэж байвал сувгаа байн байн битгий солиорой. Харин ч түүнээс юу үзмээр байгааг нь асуу.
19. Заримдаа ямар ч шалтгаангүйгээр түүнд сюрприз барьж цэцэг бэлэглэ.
20. Түүний үзмээр байгаа тоглолт, киноны тасалбарыг худалдаж авч, хамтдаа үз.
21. Хамтдаа гоёх цаг хугацааг гарга.
22. Эхнэр тань бага зэрэг саатаж, хувцсаа солих үед нь хүлээцтэй ханд.
23. Олны өмнө бусдаас илүү эхнэртээ анхаарал хандуулах нь зүйтэй.
24. Хүүхдүүдээсээ илүү ээжид нь анхаарал хандуул. Учир нь нэгдүгээр байранд ээж нь байдаг гэдгийг хүүхдүүд ойлгох хэрэгтэй юм.
25. Эхнэртээ бэлэг өгч, хамтдаа дэлгүүрээр явж байх үедээ түүнд хүссэн зүйлээ худалдаж авах боломжийг нь олго.
26. Хайрын захиа эсвэл шүлэг бичиж сэтгэлээ илэрхийл.
27. Богино романтик зугаалга зохио.
28. Түүнийг үнс.
29. Баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр хайртдаа ил захидал бичиж өгөөрэй.
30. Эхнэрийнхээ гадаад төрхөд анхаарал хандуулж “Чи үзэсгэлэнтэй харагдаж байна” эсвэл “Чи ядруу харагдаж байх юм. Бие чинь зүгээр үү” гэх мэтээр санаа тавь.
31. Хамтдаа бүжиглэ. Эсвэл бүжгийн сургалтад хамт явсан ч болно шүү дээ.
32. Эхнэрийнхээ зургийг дарж өгөөрэй.
33. Та эхнэртэйгээ анх болзож эхлэхдээ ямар байсан яг тэр чигтээ байх хэрэгтэй.
34. Эхнэртээ хаалга онгойлгож өг.
35. Эхнэрийгээ хоол хийж байх үед нь түүний хоол хийх чадварыг магт.
36. Хэрвээ тэр тантай ярьж байвал нүд рүү нь хар.
37. Эхнэртэйгээ ярьж байх үедээ гараас нь атга.
38. Түүний найз нөхөд, сонирхол зэрэгт анхаарал хандуул.
39. Түүнтэй хамтдаа нэг цагт унтахаар хэвтэхийг хичээ.
40. Эхнэрийнхээ дуртай амттаныг авч өг.
41. Хоёулхнаа байх цагийг гарга.
42. Дотно харилцаанд орж байх үедээ болон тэр тантай ярилцаж байх үед утсаа битгий оролд, дуугарвал битгий ав.
43. Түүнийг санасан сэтгэлээ нуулгүй илэрхийл.
44. Эхнэр тань шинэ үсний засалт хийлгэсэн бол түүнийг ямар үзэсгэлэнтэй болохыг нь хэлэхээ мартуузай.
45. Хэрвээ эхнэр тань гэрийнхээ хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авдаг бол та өөрөө худалдаж авах саналыг түүнд тавь.
46. Таны төлөө ямар нэг зүйл хийж байх үед нь талархал илэрхийл.
47. Гэрээсээ гарахдаа түүнийг тогтмол үнсэж байгаарай.