Бусдын эв зүйг олж, хүссэнээ хийлгэх 10 арга

Хүн бүр өөр өөрийн гэсэн зан төлөв, онцлог шинжтэй байдаг. Энэ нь хүмүүс хоорондын харилцаанд багагүй зөрчил дагуулдаг билээ. Тийм ч учраас бусадтай сайхан харилцаатай байж, бусдын арга эвийг олно гэдэг биднээс чамгүй авьяас шаарддаг. Тэгвэл та бүхэнд хүмүүсийн эв зүйг олох, тэдэнтэй ойлгож, нөлөөлөхөд туслах сэтгэлзүйн 10 аргыг хүргэж байна.

Бусдын эв зүйг олж, хүссэнээ хийлгэх 10 арга

1 Хуурамч сонголт бий болго

Хэрэв та хэн нэгнээс тусламж хүсэх гэж байгаа бол өөрийн зорилтот хүсэлтээ хэлэхээсээ өмнө эхлээд илүү хэцүү хүсэлт тавиарай. Хүн илүү том зүйлээс татгалзсаны дараа амарханг нь хүлээж авах хандлагатай байдаг. Энэ арга нь хэн нэгнийг ятгахад ч хэрэг болно шүү. Хүсэлт тавих гэж буй хүндээ 2 сонголт тавь. Эхнийх нь биелүүлэхэд хүнд хэцүү зүйл байх бол 2 дахь нь яг өөрийн тань хүсэлт байх ёстой.

Хуурамч сонголт бий болго

2 Зөрчилдөөнийг давуу тал болго

Хэрэв хэн нэгэн таны саналд нийцэхгүй зүйл хэлбэл тэднийг шүүмжлэхээсээ өмнө " Би ойлгож байна л даа.. Гэхдээ чи ингэж бодож үзсэнүү?" гээд үргэлжлүүлэн өөрийн санал бодлоо илэрхийлээрэй. Энэ арга нь бусдын санал бодолтой зөрөлдөж, тэднийг таны эсрэг чиглүүлэхгүй байхад тусална.

Зөрчилдөөнийг давуу тал болго

3 Ээж бүхнийг мэднэ

Та “ээж, аав минь хэлж билээ..” гээд яриагаа үргэлжлүүлснээр хүмүүсийн анхаарлыг илүү ихээр өөртөө төвлөрүүлж чадна. Ихэнх хүмүүс гэр бүлээс зааж сургасан, уламжлалт хандлага, дэг жаягт итгэж, үнэмших хандлагатай байдаг. Хэрэв өөрийн хэлж буй зүйлдээ эцэ,г эхээ дурдвал бусад хүмүүс ч яг л өөрийн гэр бүлээ хэлж буй мэт бодон, таны үгийг хүлээж авна.

Ээж бүхнийг мэднэ

4 Бяцхан хүсэлт тавь

Хэн нэгэн танд таны хүссэн шиг сайн хандахгүй байгаа үед та тухайн хүнээс жижиг зүйл гуйгаарай. Жишээ нь сонирхож буй номоо ч юмуу. Үүний дараа та хоёрын хооронд бяцхан холбоо үүсч, авсан зүйлээ буцааж өгсний дараа тэр хүний бодол жоохон ч болов өөрчлөгдсөн байх болно.

Бяцхан хүсэлт тавь

5 Чимээгүй байдлыг давуу тал болго

Чимээгүй орон зайд дотно болохыг хүссэн хүнээсээ өөрийнх нь тухай асуугаарай. Хамгийн даруу, нийтэч бус хүн ч чимээгүй газар өөрийнхөө тухай ярих сонирхолтой байдаг. Тэд зөрүүлээд таны талаар асууж, та хоёрын хооронд бяцхан харилцаа үүснэ.

Чимээгүй байдлыг давуу тал болго

6 Өөртөө итгэлтэй бай

Аливаа хэлэлцээр, хуралдааны үеэр илтгэлээ дуусгасныхаа  дараа хүмүүсийн нүд рүү харж хариу үйлдлийг нь хүлээ. Таны өөртөө итгэлтэй харц хүмүүсийг татаж, илтгэлээ бүрэн төгс гүйцэтгэсэн мэт санагдуулна. Харин яг дуусгах агшинд нүдний харцаа буруулбал хүмүүсийн сонирхол ч буурна шүү.

Өөртөө итгэлтэй бай

7 Бүрэн төгс ойлгуул

Хэн нэгний туслалцаа хэрэгтэй байгаа үед зөв үг хэрэглэх нь  зүйтэй. Тэдний тус туйлын их хэрэгтэй байгааг ойлгосон цагт л тэд танд  гараа сунгана. Тиймээс “ Надад туслаач, гуйя” эсвэл “ Надад үнэхээр таны тус хэрэгтэй байна” гэх мэт үгсийг ашиглаж, өөрийгөө бүрэн ойлгуулж байгаарай.

Бүрэн төгс ойлгуул

8 Хариу үйлдлийг нь ажигла

Шинэ хамт олны дунд ороод тэдэнд онигоо эсвэл хөгжилтэй түүх ярьж өгөөрэй. Инээж байхдаа хүмүүс бие биерүүгээ харж байвал таныг ирээдүйд ажлаа ойлгоход, найз нөхөдтэй болоход тань тусална.

Хариу үйлдлийг нь ажигла

9 Дахин дахин давтаж хэл

Давтаж хэлэх бол хүмүүсийн оюун ухаанд өөрийн санаа бодлоо тусгах хамгийн сайн арга. Хэн нэгэнд өөрийн санаагаа ойлгуулмаар байгаа бол өөр өөр жишээ, идэрхийлэл, сэдэв ашиглан санаагаа давтаж хэлэх хэрэгтэй. Нэг зүйлийг олон удаа сонсохоор хүний тархи уг сэдвийг хүлээн авч, яг л өөрийн санаа бодол мэт таны үгсийг хүлээн зөвшөөрөх болно.

Дахин дахин давтаж хэл

10 Харилцан итгэлцэл

Нийгмийн орчинд итгэлцэл бий болгомоор байвал өөрийн жижигхэн алдаагаа ч хүлээн зөвшөөрч сур.  Хүмүүс таны энэ үйлдлийг сайшаан шударга хүн байна хэмээн бодно. Энэ арга нь  маргаан дагуулахаас илүү давуу тал олонтой.

Харилцан итгэлцэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()