Айдсаа тодорхойлох сонжоо

Хүн бүр ямар нэг зүйлээс эмээж явдаг нь нууц биш. Гэхдээ хамгийн гол нь тэрхүү айдас юунаас эхтэй болохыг мэдэж авах нь чухал юм. Учир нь айдсынхаа эх сурвалжийг олж байж түүнийг давна шүү дээ. Энэ үүднээс та бүхэнд дараах сонжоог хүргэхээр бэлтгэлээ. Та бүхэн доор байгаа зургуудаас сонгоод яг юунаас айж явдгаа олж мэдээрэй!

Айдсаа тодорхойлох сонжоо

1 Толиноос гарч ирж буй чөтгөр

Толиноос гарч ирж буй чөтгөр

2 Шүүгээнээс гарч ирж буй чөтгөр

Шүүгээнээс гарч ирж буй чөтгөр

3 Хаалга онгойлгож буй чөтгөр

Хаалга онгойлгож буй чөтгөр

4 Цонхоор харж буй чөтгөр

Цонхоор харж буй чөтгөр

5 Хананаас гарч ирж буй чөтгөр

Хананаас гарч ирж буй чөтгөр

1. Хэрэв эхний зургийг сонгосон бол энэ нь таныг хүмүүс буруушаахаас айдаг болохыг харуулж байна. Магадгүй та өөрөөсөө байнга "Хүмүүс юу гэж бодох вэ?" гэж асуудаг байх. Бусдыг баярлуулах хүсэл, шүүмжлэлд төвлөрөх зуршил нь маш их энерги зарцуулж, ядаргаа үүсэхэд хүргэдэг. Судалгаагаар ийм хүмүүс магтаал гэхээсээ илүү сөрөг үгсийг санах нь 4 дахин их байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл ийм хүмүүс нэг сөрөг үйл явдлыг даван туулахын тулд тархи 5 эерэг зүйлийг мэдрэх хэрэгтэй байдаг аж. Энэ нь та бусдад муулуулсан бол түүнийхээ стрессийг тайлахын тулд тэр өдөртөө 4 удаа таашаал авах ёстой гэсэн үг юм. Та өөрийгөө хүн бүхэнд таалагдах албагүй гэдгийг гэдгийг санаарай.



2. Хэрэв хоёр дахь дүрс таныг айлгасан бол та өөрийн сэтгэл хөдлөлийн байдалд санаа зовж, оюун ухааныхаа хяналтыг алдахаас айдаг байх. Таны амьдралд сэтгэлзүйн сэтгэл хөдлөлийн янз бүрийн стрессүүд байдаг тул завсарлага, амралтаа авахыг зөвлөж, сэтгэлийн түгшүүрийг бүтээлч сэтгэлгээ рүү шилжүүлж, амьдралынхаа хэмнэлийг өөрчлөхийг зөвлөж байна.

 

 

3. Хаалганы урд дахь хар сүүдэр айдсыг тань хүргэж байна уу? Энэ нь танд бүтэлгүйтэхээс айх айдас байгааг илтгэнэ. Ялангуяа та гэнэтийн тохиолдож болзошгүй зүйлс эсвэл гэнэтийн өөрчлөлтүүдээс айдаг бөгөөд тухайн үед юу ч хийж чадахгүй байх гэдэгт хамгийн их санаа зовдог юм байна. Энэ айдсаа давахын тулд та хүн болгонд азгүй зүйл тохиолддог гэдгийг санах хэрэгтэй. Амжилттай яваа хүмүүс байна амжилтад хүрсэндээ бус тухайн азгүйтлийн үеийг давж чадсан учраас бусдаас илүү болж чадсан гэдгийг санах хэрэгтэй.

4. Хэрвээ та дөрөв дэх зургийг сонгосон бол ганцаардахаас айдаг юм байна. Хүн бүхэн аз жаргалтай, хэрэгцээтэй гэж хүсдэг. Хүмүүс ганцаараа байхыг ганцаардах гэж ойлгодог нь буруу зүйл юм. Олон хүмүүсээр хүрээлүүлсэн хүн хүртэл цор ганцаараа байгаа мэт мэдрэмж авах нь бий. Ганцаардал гэдэг нь бусадтай сайн ойлголцож чадахгүй байгаагаас үүсдэг зүйл юм. Тийм учраас та бусдыг өөртөө татахаас илүү бусдыг ойлгох гээд оролдоод үзээрэй.

 


5. Хэрэв та сүүлчийн зургийг сонгосон бол энэ нь ирээдүйгээс айх айдас байгааг илтгэнэ. Өөрөөр хэлбэл та одоо байгаа зүйлээсээ хагацах дургүй бөгөөд аливааг таамаглахаас айдаг аж. Тийм учраас та төлөвлөгөө гаргахаас эмээж цааргалдаг юм. Хэрвээ та энэ айдсаасаа салахыг хүсвэл дараах үгийг санаж яваарай: "Бүх зүйл мөнх бус" Өөрөөр хэлбэл та муу муухай зүйлийг туулсан ч гэсэн тэр бүхэн өнгөрсөнд үлдэх болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()