Хүүхдэдээ үргэлж хэлж байх хэрэгтэй үгс

2019-10-30, 17:04
6,894

Хүүхдийг зөв өсгөж хүмүүжүүлэх хялбар ажил биш. Тийм ч учраас олон олон эцэг эхчүүд хүүхдийн сэтгэл зүйч, мэргэжилтнүүд дээр очиж зөвлөгөө авдаг. Мэдээж хэрэг хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн харилцаа, эцэг эхийн хандлага чухал нөлөө үзүүлдэг. Ялангуяа бяцхан үрсдээ хэлж буй ээж аавынх нь үг маш хүчтэй нөлөөлдөг, таны хэлсэн ганц л үг тэднийг урам зоригоор тэтгэж, баяр баясал төрүүлэх шидтэй юм шүү. Иймээс хүүхдийн сэтгэл судлаач мэргэжилтнүүд дараах үгсийг хүүхдэдээ үргэлж хэлж хэвшихийг зөвлөж байна. 

Хүүхдэдээ үргэлж хэлж байх хэрэгтэй үгс

1. Эрүүл мэндэд сайн амттан идэж байгаарай

Хүүхдүүд амттанд дуртай боловч тэдгээр нь ихэнхдээ хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Норфолкийн  Доминионы их сургуулийн бага насны хүүхдийн боловсролын мэргэжилтэн Катарин Кирси хүүхдүүддээ эрүүл хүнс идвэл хүчтэй болно гэж хэлж байхыг зөвлөсөн байна. 

2. Өнөөдөр тохиолдсон ямар нэг сайхан зүйлийн талаар яриач

Ийнхүү асууж хэвшсэнээр хүүхэд аливаа зүйлийн эерэг талыг харж сурахад тусална. 

3. Өнөөдөр тохиолдсон ямар нэг таагүй зүйлийн талаар яриач.

Таагүй зүйлсийн талаар ярих нь ч мөн чухал. 

4. Би чамаар бахархаж байна.

Хүүхдүүдийн хувьд ямар нэг хийсэн зүйлээ ярих үед түүнийг нь сайшааж магтах нь тэдэнд маш их нөлөө үзүүлдэг байна. Тэдний сайн талыг нь үргэлж олж хэлж байгаарай. 

5. Чи ямаршуухан байна?

Хүүхдийнхээ сэтгэл санааг хэр байгааг асуух нь түүнд анхаарал тавьж байгаагийн нэг илрэл юм. Хүүхдийн мэргэшсэн эмч, зөвлөх Бранди Расселл эцэг эхчүүдийг бяцхан үрстэйгээ сайн найз шиг нь ярилцаж байх хэрэгтэй хэмээн зөвлөдөг байна. 

6. Чи юу хийх байсан бэ?

Бүх л зүйлсэд эцэг эхээсээ тусламж хүсдэг хүүхдүүдэд энэхүү асуулт хамгийн тохиромжтой. Тэдэнд өөрсдөө бодох боломж олгох хэрэгтэй. 

7. Өнөөдөр ямар сайн зүйл хийсэн бэ?

Иймэрхүү байдлаар тэднийг эелдэг, найрсаг хүн болгож төлөвшүүлж болдог. 

8. Чамайг ийм байхад би дуртай.

Хүүхдүүд сахилгагүйтэж таныг галзууруулах дөхдөг ч тэд ядаж ч таныг инээлгэж чаддаг. 

9. Чи надад таалагддаг.

Тэдэнд хайртай гэж хэлэхдээ адил мэт боловч, хүүхдүүд таалагддаг гэдэг үгийг эцэг эхээсээ төдийлөн сонсдоггүй. 

10. Тоглоомоо хураагаарай

Хүүхдээрээ идсэн аяга тавга, тоглосон тоглоом зэргийг нь хураалгаж хэвшээрэй. Энэ нь жижиг зүйл мэт боловч ирээдүйд маш эерэг үр дагавартай. 

11. Ухаалаг санаа байна шүү

Заримдаа ухаалаг гэж магтах нь хүүхдийг хөөрхөн гэж хэлэхээс илүү хүчтэй нөлөө үзүүлдэг. 

12. Чиний хэн болохыг бусад хүмүүс тодорхойлохгүй

Амьдралд таагүй үе цөөнгүй тохиолддог. Тэдэнд үүнийг ойлгуулснаар ямар нэг сөрөг яриаг тоохгүй өнгөрөөх чадварт суралцана. 

13. Би чамаар бахархаж байна

Мэдээж тэд таныг өөрт нь хайртай гэдгийг мэднэ. Харин тэднээр бахархаж байдгийг мэдэх болов уу?

14. Баярлалаа 

Нийгмийн ур чадвар, эелдэг харилцаанд гэр бүлийн харилцаа хамгийн их нөлөөлдөг. 

15. Намайг уучлаарай

Хэрвээ алдаа гаргасан, буруу зүйл хийсэн бол уучлалт гуйж сурах нь маш чухал чадвар. 

16. Өөрийнхөөрөө бай

Тэднийг дахин давтагдашгүй гэдгийг ойлгуулж, өөртөө сэтгэл хангалуун байхад сургаарай.

17. Чадах бүхнээ хий

Үр дүн чухал биш. Хамгийн гол нь ямар нэг зүйлд өөрийгөө дайчлах хэрэгтэй гэдгийг ойлгуул

18. Ямар ч нөхцөлд үнэнийг хэлж бай

Таагүй зүйл ч байсан үнэнээ хэлж сурснаар бусад хүмүүс тэднийг илүү их хайрлах болно. Та мөн хүүхдэдээ үнэнээ хэлж байгаарай. 

19. Би чамайг сонсож байна

Чи юу хэлмээр байна? Кэти Херлигийн хэлснээр охидын 57 хувь нь эцэг эхдээ зарим зүйлсийг хэлж чаддаггүй учир нь тэд муугаар бодуулахыг хүсдэггүй аж.  Тиймээс хүүхдүүдээ сайн сонсон харилцан ярилцаж байх нь чухал юм. 

20. Чи үүнийг идэж болохгүй

Хүүхдийг эрүүл зөв хооллолтод сургах тийм ч амар биш. Гэхдээ үүнд багаас нь хяналт тавьж сурах хэрэгтэй. 

21. Би чамтай хамт байх дуртай

Бяцхан үрстэйгээ хамт байх дуртай гэдгээ хэлж хэвшвэл тэд таны үгийг дуулгавартай сонсдог болно хэмээн эцэг эхийн боловсрол олгогч Ами Креади хэлсэн байна. 

22. Чи намайг аз жаргалтай болгодог

Бүх хүмүүс хэн нэгний хувьд чухал гэдгээ мэдрэхийг хүсдэг. 

23. Хайртай шүү

Энэ энгийн нэг үг юу юунаас илүү хүчтэй нөлөөтэй болохыг хүүхдийн сэтгэл судлаач  Женнифер Вольф баталж байна. 

Хүүхдүүддээ энэ талаар ярьж өгөөрэй:

  • Түүний хэрхэн төрсөн тухай
  • Жаахан байхад нь хэрхэн арчилж, өсгөж байснаа
  • Хэрхэн нэр сонгож өгсөнөө
  • Өөрсдөө хүүхэд байхдаа хэрхэн амьдарч байснаа
  • Өвөө эмээ нарынх нь тухай
  • Дуртай зүйлийнхээ тухай
  • Санааг чинь зовоодог зарим зүйлийн тухай
  • Гарыг нь бариад 3 удаа атгах нь “хайртай шүү” гэсэн нууц үг гэх мэтээр тохиролцох
  • Ойрын төлөвлөгөө
  • Хийдэг ажлынхаа тухай

Хүүхдээсээ сонсох зүйлс:

  • Хүүхэд чинь юу ярьж байгааг сонс
  • Тоглоом бол маш чухал зүйл тул тоглоом нь таалагдаж байгаа эсэх, сонирхож буй эсэхийг сонсож мэд.
  • Хүүхдэд чинь тулгарсан асуудлыг сонс.
  • Тэвчээрийн дээд хэмжээн дээрээ ганц секунд нэмчихээрэй.
  • Хүүхдийн чинь үгний ард нуугдаж байгаа санааг ойлгож сур.

Хүүхдээсээ асуух зүйлс:

  • Яагаад ийм юм болсон гэж чи бодож байна?
  • Хэрвээ ... яахав?
  • Хоёулаа яаж үүнийг зөвөөр хийх вэ?
  • Чи юуны тухай бодож байна?
  • Өнөөдөр сонин сайхан юм юу болов доо?
  • Энэ ямар амттай бол?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()