"Incat Crowther" компани нь саятан, тэрбумтнуудад тусгайлан зориулсан бүх төрлийн хөлөг онгоц үйлдвэрлэх чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг. Тэдний сүүлд бүтээсэн "Hodor" хэмээх супер хөлөг нь овор бүхий том эд зүйлсийг бүгдийг нь багтаан далайд гарах зориулалттай юм. Хөлөг 22.5 нот (1 нот нь 1.852 км/цаг) хүртэл хурдлах хүчин чадалтай, 66 метр урт бөгөөд 20 хүний бүрэлдэхүүнтэй багийнхан жолооддог аж.
"Hodor" хөлөг сүүлийн үеийн дэвшилтэт технологиор бүрэн тоноглогджээ. Хөлөгт зочны өрөө, амралтын өрөө, лоунж, баар бий. Үүнээс гадна хөлгийн тавцан дээр нисдэг тэрэгний буух хөөрөх талбай, сёрфингийн тавцан хадгалах агуулах болон 5 ширхэг сэлүүрт завь хадгалах 17 метрийн урт том талбайг ч шийдэж өгчээ. Мөн шумбагч хөлөг онгоц болон бүрэн тоноглогдсон орчин үеийн эмнэлэг хүртэл байдаг байна. Шинэ супер хөлгийн үнийг боломжит худалдан авагчдын дунд зарласан ч мэргэжилтнүүд энд хэдэн арван сая долларын тухай яригдахыг онцолжээ.
ATV машин хадгалах гарааш нь тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байна.
Хөлгийн тавцан дээрх тохилог зочны өрөөнд гэртээ байгаа мэт тухалж болно.
Завины талбай дээрээс найз нөхөдтэйгөө далайд уралдах боломжтой.
Супер хөлөг дээр нисдэг тэрэг буух, хөөрөх зориулалттай талбай шийдэж өгсөн нь хөлгөөр далайд явж байх үед зочид хүлээн авах бололцоо олгох юм.
Зочдод байтугай далайчдад зориулсан өрөө нь хүртэл унтлагын ор, тусдаа ариун цэврийн өрөөтэй.
Мөн их хэмжээний хоол хүнс хадгалах тусгай хөргөгчтэй өрөө олон бий.
Хөлгийг захиалагчийн хүсэлтийн дагуу өөрчилж, нэмэлт талбай шийдэж өгөх боломжтой гэнэ. Тухайлбал, нисдэг тэрэг буух талбай болон завины зогсоолыг илүү том болгож болно.
Харин бүх төрлийн шумбагч онгоц байрлуулах талбайг хөлгийг доод хэсэгт буюу усан доорх хэсэгт хийсэн байна.
Хөлгийг удирдах ахмадын бүхээгийг мөн хамгийн сүүлийн үеийн технологиор тоногложээ.
Мөн хөлөгт агаар мандал, далай тэнгист ялгарах хортой утааг багасгах яндангийн шүүлтүүр суурилуулсан байна.
Даралтны аппаратаас эхлээд сүүлийн үеийн эмнэлгийн бүх хэрэгслийг хөлөг дээрх эмнэлэгт байршуулжээ.
Харин хооллох өрөө нь хөлгийн хамгийн энгийн загвартай өрөө аж.
Зохион бүтээгчдийн үзсэнээр "Hodor" хөлөг нь зорчигчдын тав тухын хамгийн өндөр төвшинд хангаж чадах, супер хөлөг ажээ.