1
Толинд бид өөрсдийгөө урвуу хардаг
Толины тусгалд бидний дүрс эсрэгээрээ харагддаг. Гэхдээ бид толинд байнга хардаг учраас үүндээ дассан байдаг. Тиймээс хэрэв та зурган дээрээ онцгүй гардаг бол та өөрийнхөө жинхэнэ төрхөө харж дасаагүй гэсэн үг юм.
2
Шууд удирдах боломж
Толинд харж байхдаа та өөрийнхөө царайг аль ч талаасаа харах шууд боломжтой буюу чадвартай байдаг. Хэрэв танд аль нэг хэсэг тань таалагдахгүй л байгаа бол та харагдах өнцгөө өөрчлөн, аль болох өөрийнхөө сайхан хэсгийг харах гэж оролдох болно. Харин гэрэл зургийн хувьд бид зургаа авахуулсныхаа дараа л өөрсдийгөө харах боломжтой байдаг. Тиймээс зураг авахуулахаасаа өмнө толинд харан аль талаасаа эвтэйхэн гардгаа мэдэж авах нь чухал.
3
Гэрэлтүүлэг чухал
Бидний тархи өнгөний өөрчлөлтийг тэр бүр ялгаад байхааргүй бүтээгдсэн. Тиймээс бид толинд дүрсээ харах үедээ яг л нэг зүйлийг буюу харж дассан л зүйлээ автоматаар хардаг. Харин камер хүний тархи шиг биш. Хүний нүүрний бүх л хэсгүүдийг авдаг учраас зургаа авахуулахдаа гэрэл, сүүдрээ бас тааруулах хэрэгтэй.
4
Хүний царай тэгш хэмт бус
Нүүрний хэлбэр хэмжээ нь тэгш хэмтэй байдаг хүн гэж байхгүй. Нүүрний нэг тал нөгөөгөөсөө арай өөр байдаг. Бид царайгаа толинд харахдаа нэг өнцгөөс голчлон хардаг учраас л зурган дээрээ тэс өөр царайтай мэт харагддаг.
5
Байгаа орчин танд нөлөөлдөг
Нолан Фини гэх судлаач ихэнх хүмүүс гэртээ эсвэл ямар нэг тайван газар байхдаа л толинд хардаг гэжээ. Гэрэл зурган дээр бид хэт их хичээж биеэ барих нь бий. Яагаад гэвэл зургаа авахуулах үедээ нүдээ анивчихгүй, инээмсэглэсэн царай гаргах гэж хичээснээр бид өөрсдөө ч мэдэхгүй өөртөө дарамт үүсгэдэг байна.
6
Толинд зөвхөн тодорхой нэг хэсгээ л хардаг
Толинд харах үедээ бид уруул, хамар, нүд гээд нүүрнийхээ тодорхой нэг хэсгийг л хардаг бол энэ бүгдээрээ нийлээд хэрхэн харагддагийг бид бараг л тоодоггүй. Харин зургаа харах үедээ бүгдийг нь нийтэд нь нэг хараад, дараа нь авсан поз, нүүрний хувирал зэргээ л хардагаас биш бусад зүйлсэд нэг их анхаарал хандуулдаггүй. Тиймээс толинд харж байхдаа царайгаа бүхэлд нь сайн харж байх нь чухал юм.
7
Бид өөрсдийгөө харагдаж байгаагаасаа илүү хөөрхөн гэж боддог
Чикагогийн их сургуулийн нэгэн судлаач ихэнх хүмүүс өөрсдийгөө байгаагаасаа илүү хөөрхөн харагддаг гэж боддог гэсэн судалгаа гаргажээ. Энэхүү судалгааг хийхдээ судалгаанд оролцогчдод өөрсдийнх нь сайхан болон муухай гарсан зургуудыг нь харуулж, сонгуулахаар болж. Тэд өөрсдийнхөө хамгийн сайхан гарсан зургаа сонгож байж.
Бид өөрсдийгөө камерт харахаасаа илүү толинд их харснаар тархи маань өөрсдийнхөө сайхан талыг, эвтэйхэн харагдах өнцгөөсөө л тогтоон авч байдаг. Энэ нь бид царай муутай гэсэн үг биш, харин өөрсдийнхөө жинхэнэ царайгаа харж дасаагүй байдаг л гэсэн үг. Тиймээс толинд харахдаа өөрийнхөө сайхан ч, асуудалтай ч талаа харж түүндээ дасах нь чухал.