1
Ботулинум токсин-А (Ботокс)
Ботокс гэх нэршлээр зарагддаг энэ бодис нь мэдрэлийн эсэд маш сөрөг нөлөөтэй нейротоксин гэх бодис агуулдаг бөгөөд клостридиум ботулинум нян болон бусад хорт бодисыг ч агуулдаг. Үүгээрээ, ботокс нь байгаль дээрх хамгийн хортой бодисын тоонд зүй ёсоор ордог.
Нейротоксин нь мэдрэл, булчингийн эсүүдэд нөлөөлж амьсгалын дутагдал, цаашлаад үхэлд хүргэнэ. Энэхүү бодисын 1 грамм (0.035 унци) -ын тарилгаар 8.3 сая хүн, балгах төдийд 14000 хүн нас барах аюултай. Гэхдээ маш бага тунгаар нь хэт их хөлрөх, шөрмөс татах өвчинг анагаахад ашигладаг. Ботокс (ботулинум токсин) нэрээр гоо сайхны мэс заслын салбарт ихээхэн танигдсан уг бодис үрчлээ үүсгэдэг булчинг саармагжуулдаг учир хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн, үйлчилгээнд ихээхэн хэрэглэгдэх болсон.
2
Хлорын трифторид
ClF-3 интергалогенуудын нэгдэл (зөвхөн гаологены атомууд л агуулагддаг) болох хлорын трифторид нь хүчилтөрөгчөөс ч илүү хүчтэй исэлддэг учир хайлдаггүй металл вольфрам, шилэн хөвөн, элсийг ч шатааж чадна. Энэ өндөр реактив шинж чанартай бодисыг дэлхийн 2-р дайны үед Нацист Германууд эсрэг талынхнаа үй олноор нь устгах зорилгоор ашиглахыг завдаж 30-50 тонн бодис үйлдвэрлэж байсан ч хэзээ ч хэрэглэж байгаагүй гэдэг.
3
VX буюу мэдрэлийн агент
Органофосфат (фосфорын хүчлийн эфир) нь үнэргүй, амтгүй, шингэн бүтэцтэй, хүний биеийн төв мэдрэлийн системд маш их хор хөнөөлтэй бодис юм. Энэхүү хуван өнгөт шингэний ердөө 10 миллиграмм (0.00035 унци) нь хүний арьсаар дамжин үхэлд хүргэдэг байна. НҮБ-ын “Үй олноор хөнөөх зэвсэг”-ийн жагсаалтад багтдаг уг бодисыг 1993 онд “Химийн зэвсгийг хориглох тухай” конвенцоор “химийн зэвсэг” болгон ашиглахыг албан ёсоор хориглосон.
4
Батракотоксин
Зүрх судасны болон мэдрэлийн эсүүдэд хортой энэ бодис нь ихэвчлэн хортой мэлхий, цэнхэр өнгөтэй ифрит шувуу, мелирид гэх жижиг цохнуудад агуулагддаг. Батракотоксин нь мэдрэлийн эсийн ионы сувгуудыг нээн булчингийн хөдөлгөөнийг зогсоож нэг мөсөн сааталд оруулдаг.Зэрлэг байгальд оршдог зарим амьтдын хувьд баракотоксин нь махчин амьтнаас сэргийлэх том бамбай нь болдог байна.
5
Нүүрстөрөгчийн дан исэл
Нүүрстөрөгчийн дан исэл нь нүүрс, дизель, мод гэх мэт органик түлшний бүрэн бус шаталтаас үүсдэг өнгөгүй, үнэргүй, хорт хий юм. Бидний мэдэх автомашины яндангаас гардаг утаа нь нүүрстөрөгчийн дан ислийн нэг жишээ. Энэ нь уургийн гемоглобинтой нийлж цусны хүчилтөрөгч зөөвөрлөх чадамжид нөлөөлдөг. Хэрэв гадаад орчин дахь нүүрстөрөгчийн дан ислийн концентраци 1.28%-д хүрвэл хүн 2-3 удаа амьсгалах төдийд ухаан алдаж, 3 минутын дотор л үхэлд хүрнэ.
6
Рицин
Рицин нь байгалийн гаралтай, нүүрс ус агуулсан уураг бөгөөд рибосомуудад маш аюултай химийн бодис юм. Касторын тосны ургамалд агуулагддаг бөгөөд маш бага хэмжээний рициний нунтаг хүний биеийн голлох эрхтнүүдийн үйл ажиллагаанд нөлөөлж үхэлд хүргэх аюултай.
7
Азбест
Азбест нь дан бодис биш бөгөөд байгаль дээр тархсан 6 төрлийн хризотил, ампозит, крокидолит, антофиллит, тремолит, актинолит эрдсүүдээс тогтох маш нарийн утаслаг бүтэцтэй, чулуулаг бодис юм. Гал тэсвэрлэх, дуу шингээж, тусгаарлах зэрэг физик шинж чанараараа олон жилийн өмнө барилгын материалд түгээмэл ашиглагддаг байжээ. Гэсэн ч азбестийн жижиг талстууд нь амьсгалын замаар хүний уушгинд гүн нэвтэрч уушгины үрэвсэлт өвчнүүдийг үүсгэдэг. Дээрх хорт бодисуудаас ялгаатай нь азбест удаан хугацаанд хүнийг өвчлүүлж эцэст нь үхэлд хүргэдэг бөгөөд хүн төрөлхтөнд “чимээгүй хордуулагч” хэмээн танигдсан.
Азбест нь кризотил, амозит, крикодолит, тремолит, актинолит, антофиллит гэсэн 6 төрөлд хуваагддаг.
8
Үхлийн аюултай бусад химийн бодисууд
- Альфа-Аманитин – зарим төрлийн мөөгөнд агуулагддаг. Хүний хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд хүчтэй нөлөөлж, элэгний эмгэг үүсгэх аюултай.
- 2,3,7,8-Тетрахлороди бензо-р-диоксин буюу “Agent Orange” нь өнгөгүй, хатуу бодис бөгөөд үүнийг Вьетнамын дайны үед АНУ дайсныхаа хүнсний нөөц, ургацыг устгах зорилгоор хэрэглэдэг байсан.
- Арсеник, Стрихнин, Табун, никотин, Полониум-210, натри цианид, Сарин, Тетродотоксин, Дигоксин гэх мэт бодисууд нь хүний эрүүл мэндэд аюултайд тооцогддог байна.