Орчуулагчдын тухай сонирхолтой баримтууд

Орчуулгын урлаг олон зуун жилийн турш  дэлхий нийтийг бүхий л салбарт холбож, өнөөгийн хөгжил дэвшлийн гүүр болсоор ирсэн билээ. Энэ ч утгаараа орчуулагчийн ажил нэлээд хариуцлагатайд тооцогддог. Ингээд орчуулгын талаар та бүхний мэдэхгүй сонирхолтой баримтуудыг дэлгэе. 

Орчуулагчдын тухай сонирхолтой баримтууд

  • Зохиолч Агата Кристигийн ном хамгийн их буюу 7233 удаа орчуулагджээ. Харин хоёрдугаар байранд Жюль Верн (4751), гуравдугаар байранд Уильям Шекспир (4293) багтсан байна.

  • Дэлхий дээр 300 мянга гаруй мэргэжлийн орчуулагч байдаг бөгөөд энэ нь дэлхийн хүн амын 0,004% юм. Судалгаанаас харахад орчуулгын дундаж орлого 50 тэрбум доллар болдог гэнэ. Жил ирэх тутам энэ тоо нэмэгдсээр л байгаа аж.

  • Дэлхийн хамгийн олон хэл дээр орчуулагдсан ном Библи гэнэ. Шинэ болон Хуучин библийг дэлхийн 550 хэл дээр унших боломжтой (бусад жижиг Библийг 2932 хэлээр орчуулсан). Мөн НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 462 хэл дээр унших боломжтой аж. "Харри Поттер" зохиол  дэлхийн 70 гаруй хэл дээр орчуулагдсан байдаг бол “Бяцхан ханхүү” ном нь 300 гаруй хэл дээр орчуулагдсан байна. Магадгүй Сент-Экзюперигийн “Бяцхан ханхүү”  ном Харри Поттероос илүү эрт хэвлэгдсэн учир ийнхүү олон хэл дээр орчуулагдсан байж болох юм.

  • Орчуулгын алдаа маш өндрөөр үнэлэгдэх тохиолдол цөөнгүй бий. 2009 онд Британийн томоохон банк болох HSBC-ынхан дэлхийн зах зээл дээр гарах гэж байх үедээ тэд "Assume Nothing" (Юуг ч тааварлашгүй) хэмээх уриаг ашигладаг байсан ч бусад хэл дээр “Юу ч хийдэггүй” хэмээн орчуулагдаж байгаа болохыг ажиглажээ. Ингээд тэд дахин шинэ уриа үгтэй болохын тулд 10 сая доллар зарцуулсан байна.

  • Мэргэжилтнүүдийг төдийгүй орчуулгын программыг хүртэл орчуулагч хэмээн нэрлэдэг. 1940 оноос эхлэн автомат орчуулагч программ үүссэн бөгөөд сүүлийн жилүүдэд л практикт ихээр ашиглах болсон байна. Онлайн-орчуулагч программыг жуулчид төдийгүй оюутнууд болон бусад зардлаа хэмнэхийг хүссэн байгууллагууд ашигладаг аж. Сүүлийн үед зарим байгууллагууд “орчуулагч программын редактор”-ыг ажилд авах болжээ. Тун удахгүй мэргэжилтний хийж буй орчуулга бол хамгийн дээд зэрэглэлийн санал байх болно гэж судлаачид үзэж байгаа гэнэ.

  • Ихэнх номууд англи, герман, франц, испани, япон гэсэн үндсэн таван хэл рүү орчуулагддаг. Харин хамгийн их орчуулагдаж буй хэл бол англи, франц, герман, итали болон орос хэл аж.

  • Ажлын 8 цагаар ажиллаж буй орчуулагч жилд 520 мянга үг орчуулах боломжтой аж. Энэ нь Виктор Хюгогийн “Шоовдор хүмүүс” романыг орчуулж дуусч байна гэсэн үг юм. 

  • Гадаад хэлнээ орчуулсан хамгийн эртний ном нь “Гильгамешийн тууль” юм. МЭӨ 2700 онд бичигдсэн энэхүү номыг 700 жилийн дараа бусад хэд хэдэн ази хэл дээр орчуулсан байна.

  • Одоогоор дэлхий дээр 7000 төрлийн хэл бий. Эдгээр хэлний тавыг нь зөвхөн нэг нэг хүн хэрэглэдэг байна. Үүнд: Кристина Кальдерон - яган, Чарли Мунгулда – амурдаг, Дорис Жин Ламар МакЛемор – вичит, Верден Паркер – хуп, Жон Стекли - виандот хэлээр тус тус ярьдаг аж.

  • Лев Николаевич Толстойн  “Дайн ба Энх” зохиол 400 мянган үгтэй гэнэ. Харин англи хэлэнд орчуулахад 100 мянган үгээр илүү болжээ.

  • Орчуулагчдын хувьд тоо маш чухал үүрэгтэй. Тоон дээр алдахад амархан байдаг ч хожим нь сөрөг үр дагавар ихтэй. Тиймээс синхрон орчуулагчид орчуулгын арга барилд суралцахдаа тоон дээр маш их анхаарал хандуулдаг. Орчуулга дээр алдаа гаргахгүйн тулд орчуулагчид тухайн салбарт буй бодит тоон үзүүлэлтийг сайн мэдэх хэрэгтэй. Ийнхүү бэлтгэгдсэн орчуулагч ямар ч тоон үзүүлэлт дээр алдаа гаргахгүй болдог байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()