Өглөөний 8 цагт 25 настай үйлчлэгч Суррейгээс гаралтай Эмма Эшли Хитроу нисэх онгоцны буудал дээр ирж байна. Тэрбээр удахгүй нислэгийн үйлчилгээ хариуцсан менежер Марк Галлагертэй богино уулзалт хийлээ.
Багийн ахлагч үйлчлэгч нарт зорчигчдын тусгай хүсэлт, VIP үйлчлүүлэгчид болон аюултай байдлын талаарх мэдээг хэлж байна.
"Boeing 787-9 Dreamliner" онгоцны нэрийг "The Beatles" хамтлагийн “Lucy in The Sky With Diamonds” дууны үгнээс сэдэвлэн өгчээ. Энэхүү онгоц Лондонгоос Лос Анжелес хот руу 10 цаг 28 минут нисдэг.
Эмма ундаа (ус, жүүс, цай, кофе, дарс), өдрийн хоол, давсалсан төмс, халуун зууш, зайрмаг, үдээс хойших цай, чихрээр зорчигчдод үйлчилдэг. Тэрбээр мөн цагаачлагчдын анкет тарааж, зорчигчдод халуун алчуур өгдөг. Эмма заримдаа бизнес, дээд зэрэглэлийн хэсэгт үйлчилдэг юм.
Хэдий завгүй байдаг ч Эмма гал тогоон дахь үйлчлэгч нарт зориулсан өрөөнд ном уншаад амжжээ.
Энд үйлчлэгч нар цай ууж, төрөл бүрийн зууш иддэг.
Эмма: “Хитроуоос Лос Анжелес хүрэх нислэг нь миний дуртай маршрутуудын нэг юм. Ялангуяа Лондонгийн саарал өнгийг орхин, хэдэн цагийн дараа өөрийгөө Лос Анжелес хотод хүрнэ гэж төсөөлөхөд үнэхээр сайхан байдаг. Нислэг маш завгүй байсан боловч зорчигчид маань гайхалтай байлаа. Тэдэнд нислэгийн дундуур тараасан мөхөөлдөс их таалагдсан тул надад талархлаа илэрхийлж байсан." гэж хэлжээ.
"Virgin Atlantic"-д 19 жил ажиллаж байгаа Вирралаас ирсэн 47 настай Марк энэ нислэгийн үеэр баг нь маш сайн ажиллаж байсан бөгөөд завгүй байсан ч тэд зугаацаж чадаж байсан гэж ярьжээ. Тэрбээр "Лос Анжелес хүрэх нислэг үнэхээр зугаатай шүү, ялангуяа "Boeing 787" миний хамгийн дуртай онгоц бөгөөд үйлчлүүлэгчдэд маань ч гэсэн таалагддаг" гэжээ.