Японы алдарт мисо шөл хийх жор

2019-10-26, 12:06
10,909

Мисо шөл бол Азийн хамгийн эрүүл хоолны нэг бөгөөд энэ нь цагаан хоол идэхийг эрхэмлэдэг хэн бүхний дуртай хоол билээ. Ингээд та бүхэнд эрүүл мэндэд нэн тустай амтат мисо шөл хийх аргыг зааж өгье. Амралтын өдрөөрөө хайртай хүмүүстээ заавал хийж өгөөрэй.

Японы алдарт мисо шөл хийх жор

Орц

  • 4 аяга ногооны шөл
  • Далайн байцаа
  • 3-4 халбага мисо зуурмаг /буурцагны исгэсэн зуурмаг/
  • Ногоон навч
  • Ногоон сонгино
  • Дүпү

Орц

Хийх арга

1. Бэлтгэсэн ногооны шөлөө халааж, далайн байцаагаа дунд зэргийн дөрвөлжин хэрчиж хийгээд 5-7 минут буцалгана. 

Хийх арга

2. Энэ хооронд шар буурцагны соусаа жижиг аяганд хийж бага зэрэг халуун усаар шингэлнэ.  

3. Ногоон навч, ногоон сонгино зэргээ жижиг хэрчиж хийнэ.

4. Дүпүгээ мөн дөрвөлжин хэрчиж хийгээд 5 минут буцалгана. 

5. Ийнхүү шөл бэлэн болсны дараа мисо зуурмаг буюу бэлдэж тавьсан шар буурцагны соусаа хольж, сайтар хутгана. Өөрийнхөө амталгаанд тохируулан давс, далайн байцааны хэмжээгээ нэмж болно.

Та амтат мисо шөлөө халуунаар нь уугаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()