Өнөө цагийн хамгийн үзэсгэлэнтэй гүнжүүдтэй танилц!

Бүх л охид гүнж болохыг мөрөөддөг. Титэм зүүж, даашинз өмсөөд, ханхүүгээ хүлээгээд л өдөржин тоглож өнгөрөөдөг. Арга ч үгүй дээ, эрт үед дэлхийн өнцөг булан бүрд гайхалтай даашинз өмсөж, титэм зүүсэн эрхэмсэг гүнж нар амьдардаг байлаа. Харин өнөө үед ихэнх хүмүүс гүнж нарыг зөвхөн үлгэрт гардаг, түүхэнд бичигдэн үлдсэнээр л төсөөлдөг боловч зарим улс орнуудад одоо ч гүнжийн цол хэргэм хэвээр байдаг байна. Ингээд орчин цагийн гүнж нар хэрхэн амьдардгийг хамтдаа сонирхоцгооё. 

Өнөө цагийн хамгийн үзэсгэлэнтэй гүнжүүдтэй танилц!

1 Люксембургийн гүнж Александра

Люксембургийн 28 дахь гүнж тэрбээр Люксембургийн их сургуульд утга зохиол, түүх, философийн чиглэлээр суралцдаг. Александра морь унах, теннис,  цанаар гулгах гэх зэрэг бүх төрлийн спортоор идэвхтэй хичээллэдгээс гадна 5 хэлийг төгс эзэмшсэн нэгэн. 

Люксембургийн гүнж Александра

2 Австрийн гүнж Габриела

Тус улсад хаант засаглал унасан ч өмнөх эзэн хааны гэр бүлийнхны цол хэргэм хэвээр үлджээ. Габриела бол тус улсын сүүлчийн эзэн хаан Карлын ач охин бөгөөд одоо 25 настай.

Австрийн гүнж Габриела

3 Испанийн гүнж Леонор

Испанид зөвхөн ханхүүг хаан ширээнд суулгадаг ч одоогийн угсаа залгамжлагч Леонар, София нар хоёулаа эмэгтэй тул  Леонор хаан ширээнд суухаар бэлтгэгдэж байгаа гэнэ. Тэрээр одоо 13 настай. 

Испанийн гүнж Леонор

4 Бельгийн гүнж Луиза Мария

Белгийн 24 дэх гүнж Луиза Мария нь угсаа залгамжлагчдын 9-д бичигдэж байгаа аж. Тэрбээр Брюсселийн коллежийг төгсөөд Их Британийн Севеноакст үргэлжлүүлэн суралцжээ. Англи, Америкийн шилдэг их сургуулиудыг төгссөнийхөө дараа тэрээр жинхэнэ угсаа залгамжлагчдын зэрэгт хүрэх юм. Тэрээр хаан ширээнд суух цорын ганц угсаа залгамжлагч биш ажээ. 

Бельгийн гүнж Луиза Мария

5 Монако улсын гүнж Шарлотт

Алдарт жүжигчин Грэйс Келлигийн ач охин Монако улсын угсаа залгамжлагчдын дөрөвт бичигджээ. Тэрбээр одоо 34 настай, гэрлээгүй ч нэг хүүтэй аж. Шарлотта Касираги нь Сорбонн хотод сэтгүүлч мэргэжлээр суралцсан бөгөөд одоо Лондонгийн нэгэн нэр хүндтэй сэтгүүлийн газарт ажилладаг. Түүнийг өвөө эмээгээ дуурайсан үзэсгэлэнтэй төрхтэй гэдэг. 

Монако улсын гүнж Шарлотт

6 Грек, Данийн гүнж Мария Олимпиа

Грек улсад мөн л хаант засаглал нуран унасан ч сүүлчийн эзэн хааны угсаа залгамжлагчдын хэргэм зэргийг хэвээр үлдээсэн байна.  Мария Олимпиа одоо 23 настай бөгөөд нэлээд адал явдалтай амьдрахыг эрхэмлэдэг нэгэн. Тэрээр урлагийн салбарт хүч үзэхийг зорьдог учир урлаг судлал, загварын чиглэлээр суралцжээ. Мөн олон нийтийн сүлжээг идэвхтэй ашигладаг. 

Грек, Данийн гүнж Мария Олимпиа

7 Английн гүнж Амелиа

Хааны гэр бүлийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйд тооцогддог Амелиа гүнж одоо 24 настай бөгөөд загварын ертөнцөд аль хэдийн од болж чаджээ. Тэрээр тансаг хаус, шилтгээний нүүр царай болон хамтран ажилладаг бөгөөд цаашид сэтгүүлч болохоор бэлтгэгдэж байгаа аж. 

Английн гүнж Амелиа

8 Японы гүнж Мако

Өдгөө 27 настай Япон улсын гүнж маань эгэл жирийн нэгэн оюутан залуу болох  Кэй Комурод хайртай болсноороо дэлхий дахинд нэлээд алдартай болсон. 5 жилийн турш үерхсэн хосууд 2020 онд хуримаа хийхээр төлөвлөж байсан боловч олон нийтийн эсэргүүцэл, хэл амнаас болж тэд салахаас өөр аргагүй болжээ. 

Японы гүнж Мако

9 Монако улсын гүнж Паулин

25 настай гүнж Паулин Монакогийн угсаа залгамжлагчдын 12-т бичигдэж байна. Тэрээр хаан ширээнд суух сонирхолгүй бөгөөд олон улсын тэмцээнд улсаа төлөөлөн оролцдог мэргэжлийн усан сэлэлтийн тамирчин юм. 

Монако улсын гүнж Паулин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()