Эрчүүдийн төдийлөн "тоодоггүй" бүсгүйчүүдийн сул талууд

Гоо сайхандаа анхаарал хандуулах зөвхөн өөрийнхөө төлөө биш гэдэгтэй санал нэгдэж байгаа биз дээ бүсгүйчүүдээ? Эмэгтэй хүн бүр өөртөө төдийгүй, өөрийнхөө хайртай залууд сайхан харагдах нууцхан хүсэлтэй байдаг нь нууц биш. Гэхдээ үнэндээ эрчүүд таны санаа зовж буй бүх зүйл анхаарал хандуулдаг болов уу? Сэтгүүлчид үүнтэй холбоотой нэгэн судалгаа хийсэн бөгөөд эрчүүдийн төдийлөн анхаарал хандуулдаггүй зүйлсийн талаар сонирхоцгооё. Хариулт нь таныг гайхшруулна гэдэгт бид итгэлтэй байна.

Эрчүүдийн төдийлөн "тоодоггүй" бүсгүйчүүдийн сул талууд

1 Хөмсөг

Бүсгүйчүүдийн хувьд хөмсөг гэдэг хамгийн чухал зүйлсийн нэг байдаг. Харин эрчүүд энэ тал дээр тэс өөр ойлголттой  бөгөөд тэдний хувьд хөмсөг нь хөмсөг шиг харагдахад л хангалттай гэнэ. Зураачийн зурсан урлагийн бүтээл шиг байх хэрэггүй  аж.

Хөмсөг

2 Сормуус

Азаар хиймэл сормуус анх орж ирсэн шигээ маш хурдан моодноос гарсан. Орчин үед өөрийн харцаар эрчүүдийн анхаарлыг татахын тулд сайн чанарын сормуусны будаг л ашиглахад хангалттай. Хиймэл  сормуус хэний ч анхаарлыг татахаа больжээ.

Сормуус

3 Нүүрэн дээрх толбо

Харин нүүрэн дээрх нөсөө толбо нь эрчүүдэд таагүй сэтгэгдэл төрүүлдэг байна. Гэхдээ энэ нь сэвхтэй бүсгүйчүүдэд хамаарахгүй. Харин бусад төрлийн толботой бүсгүйчүүд үүнд анхаарал хандуулах нь зүйтэй болов уу.

Нүүрэн дээрх толбо

4 Будаг нь гарсан үс

Бүсгүйчүүдэд дуулгах таатай мэдээ гэвэл будаг нь гарсан үсэнд эрчүүд төдийлөн анхаарал хандуулдаггүй байна. Хамгийн гол нь таны үс цэвэрхэн байхад л хангалттай. Энэ жилийн хувьд угнаасаа ургасан будаггүй үс трэнд болж байгаа.

Будаг нь гарсан үс

5 Бууралтсан үс

Хэрвээ та буурал үстэй бол яаралтай будаарай. Хэдийгээр та 25 настай ч үс чинь бууралтсан бол энэ нь эрчүүдэд таалагдаггүй байна. Буурал үс, үрчлээ зэрэг нь таны амьдралын туршлагыг батлах батлагаа болох ч гайхуулах зүйл биш юм.

Бууралтсан үс

6 Маникюр

Маникюр бол бүсгүйчүүдийн хувьд нэлээд ач холбогдол өгдөг гангараа. Харин эрчүүд эмэгтэйчүүдийн хумсанд төдийлөн анзаардаггүй байна. Загвар, будалт, өнгө зэрэг нь эрчүүдэд хамаагүй бөгөөд хамгийн гол нь гараа арчилсан, хумсны илүү махаа авсан байхад л хангалттай аж.

Маникюр

7 Педикюр

Харин педикюрт онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Хуурайшсан өсгий, урт ургасан хөлийн хумс зэрэг нь тийм ч таатай харагдахгүй. Будалт, хэлбэр, өнгө зэргийг харин тоохгүй орхиж болно. Таны хөлийн хумсан дээр буй шигтгээ эрчүүдийн анхаарлыг татахгүй л болов уу.

Педикюр

8 Хөлийн үс

Хөл дээрх үсээ хамгийн түрүүнд ваксдах хэрэгтэй. Хүйтний улирал ирсэн учир өмдний доор нууж, хэсэг хугацааны турш энэ талаар мартах хэрэгтэй гэж бодож байвал энэ буруу ойлголт юм. Эрчүүд зөөлөн, торгомсог хөлийн арьсанд дуртай хэмээн дуу нэгтэйгээр хэлсэн байна.

Хөлийн үс

9 Суганы үс

Суга зөөлөн байхад л хангалттай. Хэрвээ та бодипозитив төрлийн нэгэн бол энэ танд хамаарахгүй. Бодипозитив гэдэг нь ямар нэгэн гоо сайхны зүйл хэрэглэхгүйгээр өөрийн биенд сэтгэл хангалуун байх явдал юм..

Суганы үс

10 Бикини

Энэ нь тухайн эрэгтэйн сонирхлоос хамаарах ч ихэнхи эрчүүд бикини хэсэг зөөлөн толигор байхад дуртай гэнэ. Тиймээс та ч гэсэн энэ тал дээр анхаарал хандуулаарай.

Бикини

11 Илүүдэл жин

Илүүдэл жин бол ихэнх тохиолдолд зөвхөн эмэгтэйчүүдийн санаа зовдог зүйл. Хэрвээ та 100-аас дээш жинтэй биш л бол эрчүүдэд таны илүүдэл жин огтхон ч хамааралгүй

Илүүдэл жин

12 Целлюлит

“Жүржийн хальс” мэт арьс нь илүүдэл жинтэй харьцуулахад илүү мэдэгддэг хэдий ч энэ нь эрчүүдийн санааг зовоодоггүй байна. Үнэн хэрэгтээ эрчүүд целлюлит гэж юу болох талаар ч мэддэггүй гэнэ. Тиймээс хөлөө хувцсаар нуух эсвэл хүрэх бүрт нь санаа зовох хэрэггүй.

Целлюлит

13 Язралт

Хэрвээ таны биеийн язралт нүдэнд ил харагдахуйц бус байдаг бол та энэхүү байдлаасаа ичих хэрэггүй. Ер нь та өөрийн язралтын талаар ярихгүй л бол эрчүүд төдийлөн анзаарч хардаггүй байна. Харин тод, ил гарсан язралт нь эрчүүдийн нүдэнд ихээхэн өртдөг байна. Энэ төрлийн язралтыг лазер эсвэл бусад төрлийн гоо сайхны зүйлсээр арилгах боломжтой.

Язралт

14 Нүүр будалт

Үүнд нүүр будалтыг хэтрүүлэн будах багтана. Нүдний будаг, сормуусны будаг болон кремийг ихээр ашиглах нь эрчүүдэд төдийлөн таалагддаггүй бөгөөд үүний ороонд будаггүй бүсгүйчүүд илүү дур булаам харагддаг гэжээ. Гэхдээ будаггүй гэдэг төрөлд тэд хөнгөн будалт хийсэн бүсгүйчүүдийг авч үздэг болов уу. Тиймээс нүүр будалтаас татгалзахын оронд өөрийн давуу талыг тодотгож, сул талаа нуусан хөнгөн будалтыг хийхэд л хангалттай.

Нүүр будалт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()