Тахианы бөөрөнхий махтай шөл хийх жор

2019-10-18, 13:43
7,282

Баасан гараг бүр эзэгтэй нартаа зориулж гэрийн нөхцөлд хийж болох амтат хоолны жорыг бэлтгэн хүргэдэг билээ.  Харин энэ удаад хүн бүрийн амтархан иддэг түгээмэл хоол болох тахианы махтай шөл хийх аргыг хүргэж байна. Тахианы шөлийг хүн бүр хийж чадах ч, гэрийн эзэгтэй бүр өөр өөрийн гэсэн нууц жортой бий. Тэгвэл энэ удаа тахианы бөөрөнхий махтай шөл хийж сурцгаая. Дор хүргэх жор нь сайхан үнэртэй, шим тэжээлээр баялгаас гадна гайхалтай амттай шүү. 

Тахианы бөөрөнхий махтай шөл хийх жор

Орц

  • Тахианы гол мах-  700-800 гр
  • Сонгино - 2 ширхэг
  • Сармис - 2-3 хумс
  • Бүхэл үрийн будаа
  • Өндөг - 1 ширхэг
  • Төмс - 3-4 ширхэг
  • Лууван - 1 ширхэг
  • Давс 
  • Лаврын навч
  • Перец
  • Яншуй
  • Гоньд

Орц

Хийх заавар

1. Эхлээд будаагаа агшаана. Ингэхдээ бүрэн болгох шаардлагагүй буюу бага зэрэг хатуу байж болно. 

2. Энэ хооронд тахианы махаа угааж, хатаагаад, машиндана. Татсан мах дээрээ давс, перец өндгөө нэмнэ. Дараа нь сармисаа жижиг хэрчээд холино.

Хийх заавар

3. Будаагаа гаргаж аваад татсан махны хольц дээрээ нэмнэ. Хэрэв будаа хэт наалдамхай болсон байвал хайруулын таваг дээрээ бага зэрэг хуурч өгөөрэй. 

4. Ингээд мах будаагаа сайтар холино. Энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Тахианы татсан мах нь бусад төрлийн махтай харьцуулахад сулхан, барьцалдах чадвар муутай байдаг. Тиймээс тахианы бөөрөнхий мах хийхэд хялбар биш. Махаа чадахаараа бөөрөнхий хэлбэрт оруулаад төмсөн дээгүүрээ тараана. Барьцалдах чадварыг илүү сайн болгохын тулд гурил дээр өнхрүүлж болно. 

5. Төмсөө хүссэн хэмжээгээрээ хэрчээд хайруулын тавгандаа хийнэ. Нэг талд нь бага зэрэг хоосон зай үлдээх ба жоохон ус хийж буцалгана. 

6. Бүх бөөрөнхий махаа хийж дууссаны дараа хайруулын тавагруу хийж ёроолд буцалж буй усны ууранд болгоно. Махандаа шууд ус хүргэж болохгүй учир нь бөөрөнхийлсөн мах задрах аюултай. 

7. Ийнхүү мах гүйцэд барьцалдаж дууссаны дараа усаа нэмээд, шөл гартал буцалгах ба давс, амтлагч, лаврын навчаа хийнэ. Тахианы мах нь өөх тосгүй учир шөл тунгалаг өнгөтэй байна. 

8. Лууван, сонгино, сармисаа жижиг дөрвөлжин хэрчээд буцалж буй шөлрүүгээ хийнэ. Жижиг хэрчсэнээр хурдан боловсорч, шөлөнд амт, үнэр нь сайн шингэнэ. 

9. Ингээд бүх ногоогоо болох хүртэл зөөлнөөр буцалгах ба шөлөө гаргахаасаа өмнө  яншуй, гоньдоо жижиглэн хэрчиж хийнэ. 

10. Харин лаврын навчаа авахаа мартуузай. Ингээд зөөлөн амттай, тахианы бөөрөнхий махтай шөл бэлэн болох болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()